Итгэхэд үнэхээр бэрх ч гэлээ яахын аргагүй үнэн бодит 15 сонирхолтой баримт

1
0
30,179

1. “Виагра”-гийн үйлдвэр байрладаг Ирландын хотын оршин суугчид үйлдвэрийн хог хаягдал орон нутгийн эрчүүдэд нөлөөлж байгааг баталжээ: “Нэг амьсгалаад л – чи бэлэн”.

buzzfeed.com

“Виагра” үйлдвэрлэгч Pfizer энэ баримтыг үгүйсгэж байгаа хэдий ч нутгийн оршин суугчид уг нөлөө нохойнуудад хүртэл илэрч байгаа хэмээн баталсаар байгаа аж.

 

2. Хан боргоцойд хортой бодис агуулагддаг учраас уг жимсийг идэхэд бидний ам түлэгдэж байгаа мэт хорсдог байна.

buzzfeed.com

Өөрөөр хэлбэл бид хан боргоцойг идэнгүүт л жимс биднийг эргээгээд идэж эхэлдэг ажээ.

 

3. Бяслаг болж байгаа тасалгаанд хөгжим тавьбал үнэрт нь нөлөөлнө. Хип-хоп дуу сонссон бяслаг хамгийн их хүчтэй үнэр ялгаруулж эхэлдэг.

buzzfeed.com

Энэ жил нэгэн судалгаа хийсэн бөгөөд бяслагны үнэр амт нь сонгодог, рок, электро болон хип-хоп дуунд хэрхэн өөрчлөгдөхийг туршиж үзжээ. Хип-хоп дуун доор бяслаг илүү хурц үнэр, амттай болсон байна.

 

4. Алабамад (АНУ) секс тоглоом худалдаалахыг хориглодог

buzzfeed.com

Гэхдээ анагаахын шинжлэх ухааны үүднээс судалгаа явуулах зорилгоор худалдан авч болно.

 

5. Шувуу капсаицин (перценд агуулагдаж халуун болгодог бодис)-ыг мэдэрдэггүй. Хэрвээ шувууны хоолны саванд чили перец хийвэл шувууд нүдээ ч цавчилгүй идэж орхино.

buzzfeed.com

Тийм ч учраас шувууд перецны үрийг зовох юмгүй тарааж ургахад нь тусалдаг байна.

 

6. Замын цагаан зураас 3 орчим метр үргэлжилдэг

buzzfeed.com

Цагаан зураас бүрийн хоорондын зай нь 9 орчим метр.

 

7. 75,000 жилийн тэртээ хүн төрөлхтөн бараг сүйрсэн

buzzfeed.com

Тоба (Суматра) галт уулын уршгаар хүн төрөлхтөн сүйрэхэд хүрчээ. Уг галт уулын дэлбэрэлтийн дараа агаар мандалд их хэмжээний үнс дэгдэж нарны гэрлийг хаасан. Цаашлаад ургамал, амьтад үхэж эхэлжээ. Цаг агаарын байдал огцом эрс муудсан тул хүн ам ч эрс буурсан байна.

 

8. Алдартай зураач Боб Росс армид түрүүч цолтой байжээ

buzzfeed.com

Цэргийн албыг хаагаад тэрээр дахин хүмүүс рүү хашхирахгүй гэж шийдсэн байна.

Шинэ орсон мэдээг Фэйсбүүк чатаар хүлээж авч унших уу? 😃


Энд дарна уу

 

9. Хэрвээ америкийн олимпын шигшээ багийн тамирчин алт эсвэл мөнгөн медаль хүртвэл татвар төлөх ёстой байдаг

buzzfeed.com

Хүрэл медаль хүртсэн тамирчинд татвар ногдохгүй, яагаад гэвэл медалийн орцын ихэнх хувийг зэс эзэлдэг ажээ.

 

10. Бөмбөлөгтэй гялгар уут анхлан ханын цаасны зориулалттай гарчээ

buzzfeed.com

Ийм төрлийн гялгар уут үйлдвэрлэдэг Sealed Air компанийн өөрийн өртөг хэдэн сая доллартай тэнцэнэ.

 

11. Халуун усыг аягалахад хүйтэн уснаас өөрөөр дуугардаг

buzzfeed.com

Хүмүүсийн 90% нь ус аягалах чимээг сонсоод халуун, хүйтэн гэж ялгаж чаддаг ажээ.

 

12. Шумуул хүний цусны бүлгийг мэдэрдэг

buzzfeed.com

Жишээ нь тэд нэгдүгээр бүлгийн цустай хүний цус сорохыг илүүд үзнэ – энэ нь хоёрдугаар бүлгийн цустай хүнтэй харьцуулахад шүү дээ.

 

13. Жүжигчин Билл Хейдер “Титаник” киноны нууцыг дэлгэж байснаасаа болоод халагдаж байсан удаатай

buzzfeed.com

Тэр үед залуу кинотеатрт ажилладаг байсан бөгөөд кино үзэхээр ирсэн үзэгчдэд хэрхэн төгсдөгийг нь ярьчихдаг байжээ. Түүний ярьсан зүйл гэвэл: “Энүүхэндээ гэхэд, завь живнэ. Лео үхнэ. Түүнийг зүгээр л унтчихлаа гэсэн чинь үхчихсэн байгаа нь гоё биш гэж үү? Бас нэг хөгшин далайд хамаг үнэт эдлэлээ шиднэ. Киногоо тухлан сууж үзээрэй”.

 

14. Рубик кубын ихэнх хувилбаруудыг 20 удаагийн үйлдлээр эвлүүлж болно

buzzfeed.com

Кубикийг эвлүүлэх 43 квинтиллион арга бий гэдэг, эдгээрийн ихэнх хэсгийг нь 20 хүрэхгүй үйлдлээр нь эвлүүлдэг гээд бод доо?

 

15. Теле сурталчилгаа тусгай дуу чимээ гаргадаг бөгөөд энэ нь хүний чихэнд сонсогдохгүй. Тэр чимээг таны ухаалаг утас ялгаж сонсоно. Бараа үйлчилгээгээ сурталчилж байгаа хүмүүст аль аль төхөөрөмж нэгэн хүнд харьяалагдаж байгааг илтгэх ажээ.

buzzfeed.com

Бараа үйлчилгээгээ сурталчлуулж байгаа хүн зорилтот сонсогч, үзэгчдээ хандахад нь туслах ажээ.

31
ГайхмаарГайхмаар
8
Ха ХаХа Ха
5
ТэнэглэлТэнэглэл
4
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Фейсбүүк сэтгэгдэл

сэтгэгдэл

  1. Н. Ариунжаргал

    Н. Ариунжаргал

    2019/10/30 at 20:51

    Ханборгоцой идэж болохгүй юм бна шү

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.