Хувцсанд шингэсэн эвгүй үнэрийг заавал угааж цэвэрлэхгүйгээр арилгаж болох 10 арга

0

Ганц өмсөөд л хувцсаа угаагаад байвал хувцас маш хурдан элэгдэж, өнгөө алддаг. Гэвч биеэс ялгарах эвгүй үнэр шингэсэн хувцсыг яавал зохилтой вэ? Манай сайт уншигч танд хувцсанд шингэсэн эвгүй үнэрийг дарах хэрэгжүүлэхэд хялбар бөгөөд цаг, мөнгө хэмнэсэн аргуудыг танилцуулж байна.

1. Гадаа өлгөж хатаах

© serezniy / depositphotos, © rubenbon10 / depositphotos

Дөнгөж угаасан хувцсаа харанхуй, чийглэг өрөөнд бус гадна орчинд өлгөж, цэвэр агаарт хатаах нь хувцсанд шингэсэн элдэв үнэрийг арилгах давуу талтай байдаг ажээ. Түүнчлэн хэрэглэсэн чийгтэй алчуур, хөлс шингэсэн хувцсаа угаахаар сагсанд бүгдийг нь нэг дор хийхээс зaйлсхийж, агаар салхи нэвтрэх газарт тавьж, чийгийг гадагшлуулж байх нь зүйтэй.

 

2. Сонингийн цаас ашиглах

© NewAfrica / depositphotos, © logoff / depositphotos

Сонингийн цаас нь аливаа зүйлд шингэсэн эвгүй үнэрийг өөртөө шингээж авдаг тул хувцасны шүүгээ, чемодан зэрэг газарт хийж, 3 хоног тутамд сольж байхыг зөвлөж байна. Ийнхүү дадал болгон хэвшүүлбэл 2 долоо хоногийн дотор танд мэдрэгдэхүйц өөрчлөлт гарах болно.

 

3. Муурны элсийг үнэр шингээгч болгон хэрэглэх

© mariakray / depositphotos, © PsychoShark / depositphotos

Хэдийгээр зориулалтын бус зүйл боловч муурны элс таны хувцсыг шинэ мэт биеийн үнэргүй болгож чаддаг ажээ. Ингэхийн тулд та элсийг ам нь нээлттэй саванд хийгээд хувцасны шүүгээндээ тавихад л хангалттай.

 

4. Хувцсанд үржсэн нян, бактерийг үсний сэнс ашиглан устгaх

© Gudella / depositphotos, © ingridat / depositphotos

Үсний сэнсийг халуунаар үлээлгэж хувцас хатаагч болгон хэрэглэхээс гадна түүнд агуулагдах нян, бактерийг устгаж, эвгүй үнэр дарахад ашиглах боломжтой байдаг ажээ.

 

5. Цэвэрлэгч ашиглах

© belchonock / depositphotos, © VadimVasenin / depositphotos

Даавуу цэвэрлэгч шингэн цацлагыг зөвхөн бохирдсон хувцсыг цэвэрлэхэд ашигладаггүй бөгөөд хувцаст шингэсэн эвгүй үнэр зэргийг дарахад ч хэрэглэх боломжтой байдаг ажээ.

 

6. Сода ашиглах

© surachetkhamsuk / depositphotos, © VadimVasenin / depositphotos, © ekramar / depositphotos, © surachetkhamsuk / depositphotos

Сода бол байгалийн гаралтай үнэр дарагч гэдгийг та мэдэх биз ээ. Тэгвэл үүнийг хувцасны эвгүй үнэрийг дарахад ч ашиглах бүрэн боломжтой байдаг ажээ. Энэхүү аргыг хэрэглэхдээ та хувцас дээрээ бүхэлд нь эсвэл эвгүй үнэр шингэсэн газарт сода цацаж хэсэг хугацаанд байлгаад цэвэрлэхэд л хангалттай.

 

7. Уураар цэвэрлэх

© artursfoto1 / depositphotos, © ucchie79 / shutterstock

Халуун усны уураар та хувцсанд шингэсэн эвгүй үнэр үүсгэгч нян, бактерийг устгах бүрэн боломжтой. Ингэхдээ халуун уурыг гадагшлуулахгүйн тулд угаалгын өрөөний хаалгаа хаасан байх шаардлагатай. Ийнхүү халуун усны ууранд тодорхой хугацаанд байлгаснаар хувцсанд шингэсэн эвгүй үнэр дарагдаж үгүй болдог ажээ.

 

8. Хөргөгчинд хийх

© AndreyPopov / depositphotos, © vershinin.photo / depositphotos

Эвгүй үнэр үүсгэж буй нян, бактерийг устгах бас нэгэн арга бол хөргөгчид хийх явдал аж. Энэхүү аргыг хэрэглэхдээ та хувцсаа битүүмжлэлтэй уутанд хийж тавихад л хангалттай. Ийнхүү хөргөгчинд хэдэн цагийн турш байлгасны эцэст хувцсаа гаргаад, цэвэр агаарт өлгөж цэвэрлээрэй.

 

9. Цагаан цуу болон эфирийн тос хэрэглэх

© DragonImages / depositphotos, © jatinderjeetu90 / depositphotos

Нэг аяга усыг нэг аяга цагаан цуу болон багахан хэмжээний эфирийн тостой хольж шүршдэг саванд хийж эвгүй үнэр шингэсэн хувцас руугаа цацаж сэнгэнэсэн сайхан үнэртэй болгох боломж бий. Түүнчлэн энэхүү арга нь хувцсанд шингэсэн эвгүй үнэрийг дарахаас гадна түүнд наалдсан нянг устгаж байдаг ажээ.

 

10. Хувцас хатаагч болон хувцасны шүүгээнд хатаагч цаас хийж хэвших

© hamikus / depositphotos, © belchonock / depositphotos, © vedmed85autor / depositphotos

Хатаагч цаасыг хувцас хатаагч руугаа хийснээр хувцсанд таатай үнэр шингээдэг аж. Хэрэв та тэрхүү үнэрийг удаан хугацаанд шингээхийг хүсвэл хувцасны шүүгээндээ ч бас хийх боломжтой.

Хувцсанд шингэсэн эвгүй үнэрийг дарах өөр ямар аргууд байдаг вэ?

7
ГоёГоё
3
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
2
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *