Гэрийн нөхцөлд батгыг ор мөргүй арилгах 3 арга. Эртхэн үүнийг мэдэж байх минь яав даа!

3

Батга бол салахад хамгийн хүндрэлтэй түгээмэл асуудлын нэг билээ. Та дараах гэрийн эмчилгээнүүдийг зааврын дагуу хэрэгжүүлснээр идээт болон хар батганаас салж, цэвэрхэн, торгомсог арьстай болж болно. Үргэлж төрөл бүрийн бүтээгдэхүүн хэрэглэж, нүүр болон гараа усаар угааж, бактериас салж, бөглөрсөн нүхжилтийг онгойлгох гэж хичээсээр залхаж байгаа биз дээ?

 

Өндөгний цагаан

Олон хүн өндөгний цагааныг хар толгойтой батганаас салахад туслах найдвартай гэрийн эмчилгээнүүдийн нэг гэж хэлж байна. Нүүрэндээ өндөгний цагааныг дараах хоёр байдлаар тавьж болно.

Өндөгний цагааныг бусад орцуудтай хольж, гэртээ маск хийж нүүрэндээ тавина. 1 ширхэг өндөгний цагаан, нимбэгийн шүүс (1/2 цайны халбага) болон зөгийн балыг (1 цайны халбага) хольж, бэлэн болсон маскыг нүүрэндээ тавих бөгөөд ингэснээр таны нүүрний арьсыг гүнд нь цэвэрлэж, бохирдол болон нүхжилт үүсгэж буй илүүдэл тосыг үгүй хийх юм. Маскыг нүүрэндээ тавиад 15 минут болсны дараа эхлээд бүлээн усаар угааж, дараа нь хүйтэн усаар угаагаарай.

Дээрээс нь өндөгний цагааныг нүүрнийхээ арьсан дээр тэр чигээр нь тавина. Өндөгний цагааны дээгүүр 00-ын цаас эсвэл хуурай сальфетка тавьж болох бөгөөд ингэвэл, өндөгний цагаан арьсанд илүү сайн шингэнэ. Арьсанд бүрэн шингэж, хаттал нь байлгана. Дараа нь нүүрэн дээрээ тавьсан цаас эсвэл сальфеткыг авч, бүлээн усаар сайтар угаана.

 

Зөгийн бал болон шанцай

Зөгийн бал барьцалдуулах үйлчилгээтэй учир хар толгойтой батгыг хатааж, гаргаж ирэх буюу нүхжилтийг цэвэрлэнэ. Мөн бактерийн эсрэг үйлчилгэтэй тул бактериас үүдэлтэй дахин батга гарахаас сэргийлнэ. Шанцай нь цусны урсгалыг сайжруулж, арьсыг эрүүл, торгомсог болгоно.

Ижил хэмжээтэй зөгийн бал болон шанцайг зуурмаг болтол нь хольж, нүүрнийхээ арьсан дээр түрхэнэ. Хар толгойтой батган дээрээ тавих бөгөөд дараа нь хөвөнгөөр цэвэрлэнэ. 5 минут байлгасны дараа нүүрээ эхлээд бүлээн усаар угааж, дараа нь хүйтэн усаар угаана.

 

Овьёос

Овьёос бол байгалийн гаралтай гуужуулагч юм. Мөн их хэмжээний тосыг өөртөө шингээж, арьсыг төлжүүлнэ. Овьёосыг устай хольж, бэлэн болсон зуурмагийг нүүрэндээ түрхэнэ. 15 минут байлгасныхаа дараа эсвэл хатах үед нь бүлээн усаар угаагаарай.

Овьёосыг бусад орцтой хольж хэрэглэвэл бүр ч илүү арьсыг гүнд нь цэвэрлэх ач тустай. Та 1 цайны халбага зөгийн бал, 4 ширхэг улаан лоолийн шүүс болон хангалттай хэмжээний овьёосыг хольж, гуужуулагч хийж болно. Гуужуулагчийг нүүрэндээ тавьж, 10 минут болсны дараа бүлээн усаар угаана.

Мөн 3 цайны халбага тараг, 1 цайны халбага нимбэгийн шүүс болон 2 цайны халбага овьёосыг хольж, маск хийвэл адилхан үр дүнг үзүүлнэ. Маскыг нүүрэндээ тавьж, хатсаных нь дараа угаахад болно.

36
ГоёГоё
6
БахархмаарБахархмаар
3
Ха ХаХа Ха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Ж. Цогзолмаа

    Ж. Цогзолмаа

    2019/10/28 at 15:29

    Ganbat Uugii

  2. Odge Tse

    Odge Tse

    2019/10/28 at 15:33

    Undraa Odgerel

  3. Odko Starko

    Odko Starko

    2019/10/30 at 15:18

    Huslek Huselnn

  4. bogd

    2019/10/31 at 14:50

    us sain uuja bai. bas nuuree archilgui hataaj bai. mosoor ur. sain chanariin savan heregleh hergtei soup for trouble

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *