Хосуудын харилцааг удаанаар үгүй хийдэг түгээмэл 10 алдаа. Нэг л мэдэхэд бие биенээсээ залхаж, тус тусынхаа замыг хөөхөд хүргэнэ!

4

Хайр дурлалын харилцаа дуусгавар болоход ойрхон байгааг бид бүгдээрээ л мэдэрдэг. Хажуу дахь хүнийхээ зан чанар, биеийн хэл болон чат, дуудлагын тоо багасах гэх мэтээр өөр бусад зүйлс өөрчлөгдөж байгааг та анзаарах болно. Харилцаа дуусгавар болоход нөлөөлж буй олон шалтгаан бий. Харилцааг аварч үлдэх нь магадгүй таны бодож байгаагаас ч илүү хүнд хэцүү байж мэдэх юм, хэрэв таны хажуу дахь хүн хүсэхгүй л бол тэр хэзээ ч эргэн ирэхгүй.

“Чи нэгэнт түүнийг алдсан бол чиний мэддэг байсан тэр хүн дахин чам дээр ирэхгүй” гэсэн үг хүртэл байдаг. Гэхдээ та энэхүү тааламжгүй мэдрэмжийг мэдрэхийг хүсэхгүй байгаа бол дараах алдаануудыг гаргахгүй байхад л хангалттай, ингэж чадвал таны харилцаа дуусгавар болохгүй.

Эдгээр алдаануудаас сэрэмжлэхгүй бол таны хайр дурлалын харилцааг удаанаар үгүй хийсээр байх болно.

 

1. Хажуу дахь хүнийхээ хувийн зан чанарыг өөрчлөгдөхийг хүлээх

Итгэнэ уу, байна уу та өөрөө л мэд, энэ бол ихэнх хүмүүсийн гаргадаг алдаа. Хэн ч таниас болж өөрчлөгдөхгүй гэдгийг ойлго. Хажуу дахь хүнтэйгээ энэ талаар зөвшилцөх эсвэл дасан зохицохоос өөр оновчтой зам байхгүй.

2. Хэрүүл маргаанд ялалт байгуулах гэж хичээх хэрэггүй

Хэрэлдэж, маргалдахын оронд ярилцаж, үл ойлголцлоо арилгах арга хэмжээг ав, хэрэв та хоёрын дунд зөрчил үүссэн бол шүү дээ. Харин иймэрхүү нөхцөлд өөрийгөө бодож, хэрүүлд ялалт байгуулахыг чухалчлах нь харилцааг дуусгавар болоход нөлөөлдөг.

3. Алдаагаа хүлээн зөвшөөрөхгүй байх

Энэ бол дээр дурдсан алдаануудтай ерөнхийдөө ижилхэн гэж ойлгож болно. Хэрэв та бүтэлгүйтэх эсвэл алдаа гаргасан бол түүнийгээ хүлээн зөвшөөрч, уучлалт гуйх хэрэгтэй. Алдаагаа хүлээн зөвшөөрөхгүй байх нь харилцааг цааш үргэлжлэхэд саад болно.

4. Зорилго, хүсэл тэмүүлэлгүй

Хосуудын аль алинд нь өмнөө тавьсан зорилго, хүсэл мөрөөдөл гэж байх ёстойгоос гадна та хоёрын харж буй зүг нэг чиглэлд байх нь чухал. Жишээ нь таны хайртай хүн мөнгө хадгалж, хуримтлал үүсгэх хэрэгтэй талаар танд хэлвэл, энэ талаар бодож, шөнөжингөө нойргүй хонохын оронд та ажил хөдөлмөр эрхэлж, мөнгө олох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл бие биенийхээ хүсэл тэмүүллийг сонсож, ойлгох нь чухал гэсэн үг.

5. Амьд харилцаа дутагдах

Жил өнгөрөх тусам та хоёрын дунд амьд харилцаа дутагдаж байгааг та анзаарах болно. Энэ бол хосуудын харилцаа дуусгавар болох гэж буйг илтгэж байгаа шинж тэмдэг юм.

6. Бие биенийхээ бодлыг үл хүндэтгэх

Бид бүгдээрээ л бие даасан хувь хүмүүсээс гадна өөрийн гэсэн үзэл бодол, ертөнцийг үзэх үзэлтэй. Тиймээс нэгнийгээ үл хүндэтгэхийн оронд, нэг нэгнийхээ үзэл бодлыг хүндэтгэх хэрэгтэй.

7. Бие эсвэл сэтгэл санааны халамж дутагдах

Хүлээж авах эсэх нь таны мэдэх хэрэг ч гэлээ, бидэнд бүгдэд нь хайртай хүний маань бие болон сэтгэл санааны халамж хэрэгтэй байдаг. Хэрэв та хайртай хүндээ хангалттай хэмжээний хайр халамж тавихгүй бол хажуу дахь хүн чинь таниас бага багаар хөндийрөх болно.

8. Хөндлөнгийн хүний бодлыг сонсох

Өөрсдийнхөө харилцаанд болж бүтэхгүй байгаа асуудлыг шийдвэрлэхийн тулд хэн нэгний зөвлөгөөг сонсож, хэрэгжүүлж болохгүй. Бусад хүмүүс хосуудын харилцааг өнгөцхөн дүгнэх бөгөөд та хоёрын талаар нарийн ширийн зүйл юу ч мэдэхгүй гэдгийг санаарай. Та хоёрт тусалж байгаа мэт боловч, тус биш ус болно гэдэгт эргэлзэх хэрэггүй.

9. Хажуу дахь хүнээ цаг ямагт дутуу үнэлэх

Та үргэлж хажуу дахь хүнээ урам зоригоор тэтгэж, хамтдаа шинэ зүйлсийг сурч мэдэж байх хэрэгтэй. Энэ нь та хоёрын цаашдын харилцааг аз жаргалтай болгоно.

10. Нэг нэгнийгээ үл хүндэтгэх

Хүндэтгэл байж гэмээнэ хайр сэтгэл оршин тогтнодог. Хэрэв та хоёр нэг нэгнийгээ хувь хүн талаас нь хүндэтгэж, хайрлавал та хоёрын харилцаа бүр ч илүү хүчирхэг болно.

Төгсгөлд нь та болон таны хажуу дахь хүний тус тусын бяцхан ертөнц тийм ч чухал биш. Хэрэв та аз жаргалтай харилцааг хүсэж л байгаа бол дээрх алдаануудыг бүү давтаарай, үр дүнд нь гайхалтай хайрын түүхийг бичиж чадна.

21
ХөөрхөнХөөрхөн
9
ХарамсалтайХарамсалтай
8
БахархмаарБахархмаар
7
Ха ХаХа Ха
3
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Odko Erhem

    Odko Erhem

    2019/05/12 at 10:02

    Danger Danger

  2. Jargal Jagaa

    Jargal Jagaa

    2019/05/12 at 12:44

    @ гансүлд сүлдээ

  3. Ho Zul

    Ho Zul

    2019/05/12 at 14:09

    Meddeg hernee hiigeed bdg ymnuud bhiimoo. Ingeel neeree saldag ym bn lee shde

  4. Isabella Bella

    Isabella Bella

    2019/05/13 at 06:51

    Есөндорж Батбилэг

  5. Золушка Заяа

    Золушка Заяа

    2019/05/13 at 11:59

    Пүрэвдоржийн Адъяа уншдаа хайраа

  6. Б. Нараамаа

    Б. Нараамаа

    2019/05/13 at 16:38

    2ланд нь бгаа алдаанууд бна уншаад үз Давааням Тэмүүлэн

  7. Byambâhvv Ariûkä

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *