Дэлхийн улс орнуудын эмнэлгийн хоолнууд ямар байдаг вэ? Дубайн эмнэлгийн хоол ч амттай харагдаж байна шүү!

2

Хүмүүс эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх дургүй байдаг, үүнд нөлөөлдөг гол хүчин зүйлсийн нэг бол эмнэлгийн хоол юм. Яагаад гэвэл ихэнх эмнэлгийн өвчтөнүүддээ өгч буй хоол хүнс нь эрүүл мэндийн шаардлага хангаагүй байдаг. Харин зарим газрынх нь эрүүл боловч, амт муутай байдаг байна. Гэхдээ эрүүл, амттай хоол хүнсээр үйлчилдэг эмнэлгүүд цөөнгүй бий. Бидний хүргэж буй дараах жагсаалт та бүхэнд дэлхий дээрх хамгийн амттай хоолоор үйлчилдэг эмнэлгүүдүүдийг танилцуулах болно.

1. Калифорни, АНУ

Бяслагтай, шарсан төмстэй бургер. Ямар өвчтөн өглөөнийхөө хоолонд үүнийг идэхийг хүсэхгүй байх билээ.

2. Сидней, Австрали

Маш амттай хоолны менюг өвчтөнүүддээ санал болгодог. Үүнд хулууны шөл, чангаанзтай тахиа, вандуй болон нухсан төмс багтана.

3. Польш

Эрүүл хоол хүнс боловч, өвчтөнүүд энэ төрлийн хоолоор үйлчлэхэд дурамжхан байдаг. Зүгээр л талх, масло, өргөст хэмх болон хиам. Ингээд л болоо.

4. Ричмонд, Канад

Тийм ч амттай харагдахгүй байгаа хэдий ч энэ хоолны меню танд таалагдах болно. Энэ эмнэлэг амттай гахайн мах, шош, тарвас зэргээр өвчтөнүүддээ үйлчилдэг.

5. Хаддинг, Швед

Будаа, тахианы мах болон жүрж. Ямар ч өвчтөн энэ хоолыг идлээ гээд эрүүл мэндээрээ хохирохгүй нь лавтай.

6. Парис, Франц

Буфет менюг танилцуулж байна. Энэ эмнэлэг аль болох энгийн хэрнээ амттай хоол хүнсээр үйлчлэхийг эрхэмлэдэг: загас, тахианы мах болон хулуу, салат, талх болон зүсэм бялуу.

7. Малайз

Шарсан тахиа, гоймон болон кофе. Амттай харагдаж байгаа биз дээ?

8. Ченнай, Энэтхэг

Та энд Энэтхэг болон Хятад хоолноос сонгож болно. Доод талын зураг дээрх хоолыг чапатис гэдэг бөгөөд дээд талын зураг дээр шарсан будаатай өглөөний цай байна.

9. Дубай, АНЭУ

Тэд бүх зүйлийг дээд зэрэглэлийнх байлгахыг хүсдэг. Гоймон, шөл, брокколи, талх, бялуугаар өвчтөнөө дайлна. Энэ хоолыг та юу ч гэж нэрлэж болно.

10. Япон

Японы эмнэлгийн өвчтөнүүддээ үйлчилдэг хоолны цэсэнд олон зүйлс батгана. Үүнийг бенто бокс гэж нэрлэдэг бөгөөд дотор нь хүнсний ногоо, загас, мах, далайн ургамал, гоймон гэх мэт хүнс багтана.

37
БахархмаарБахархмаар
10
ГоёГоё
4
БурууБуруу
4
ГайхмаарГайхмаар
4
ХарамсалтайХарамсалтай
2
Ха ХаХа Ха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *