Залхуучуудад зориулсан өглөөний хоол

2

Амттай омлет хийхэд их зүйл хэрэггүй. Хэдэн ширхэг өндөг, бяслаг, гахайн утсан мах, сүү, өөрийн дуртай амтлагч, давс, перец. Гэр бүлийн гишүүддээ хангалттай тоогоор омлет хэрхэн хийх вэ гэж үү? Танд кексний хэв байхад л хангалттай.

Орц:

  • Өндөг – 8ш
  • Атга жижиглэн хэрчсэн гахайн утсан мах (эсвэл хиам, тахианы мах …)
  • Стакан жижиглэсэн бяслаг
  • Сонгино – 1ш
  • Сүү – ¼ стакан
  • Цөцгийн тос – ½ ц.х (хэвийг тослоход бас бага зэргийн тос)
  • Гурил – ½ ц.х
  • Давс, перец

Хийх арга:

Сонгиноо шарна.

Залхуучуудад зориулсан өглөөний хоол 2

Дээрээс нь махаа нэмнэ.

Залхуучуудад зориулсан өглөөний хоол 3

Мах шарагдаж байх хооронд өндөг, сүү, гурил, амтлагч, давс, перецээ сайтар холино.

Залхуучуудад зориулсан өглөөний хоол 4

Шарсан сонгино, махаа кексний хэвэндээ адил хэмжээтэй тараан хийнэ.

Залхуучуудад зориулсан өглөөний хоол 5

Бяслагаа хийгээд.

Залхуучуудад зориулсан өглөөний хоол 6

Өндөгний холимгоо дээрээс нь хийнэ.

Залхуучуудад зориулсан өглөөний хоол 7

Шарах шүүгээнд хийж болтол нь шарна.

Залхуучуудад зориулсан өглөөний хоол 8

Залхуучуудад зориулсан өглөөний хоол 9

 

Ийм гоё амттай омлет өглөөний хоолонд бэлдлээ. Амтархан идээрэй.

10
ГоёГоё
5
Ха ХаХа Ха
3
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Guest

    2016/09/21 at 19:39

    Хахаха… “Залхуучуудад” гэнэ шүү!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *