Эмэгтэй хүн 33 нас хүрээд ээжтэйгээ бүх талаараа адилхан болж эхэлдгийг судалгаагаар баталжээ!

2

“Чи том болоод ойлгох болно.” гэж эцэг эх чинь таныг хүүхэд байхад гарцаагүй хэлж байсан байх. Бидний ихэнх нь хэдэн жилийн дараа энэ үгийн утга учрыг яг тэдний хэлсэнчлэн, ойлгож авдаг гэдэгт мөрийцөхөд ч бэлэн байна. Гэхдээ бид дан ганц эцэг эхийнхээ хэлсэн үгийг ойлгохоос гадна, нас ахих үедээ яг тэдэн шиг болж хувирдаг гэнэ.

Бид та бүхэнд нэгэн сонирхолтой судалгааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэхээр бэлтгэсэн юм. Их, бага ямар нэгэн хэмжээгээр энэ зүйл танд заавал тохиолдох болно гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу.

yolanda.hadid / Instagram

 

Цаг хугацааны эрхээр бид эцэг эхтэйгээ маш адилхан болдог

Гоо сайхны мэс засалч доктор De Silva Их Британи дахь 2000 хүнийг судалгаанд хамруулж, тэднийг эцэг эхтэйгээ ямар харилцаатай байдаг болон хэрхэн хувийнхаа амьдралыг зохиодог болохыг судалжээ. Тэр судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийн талаас илүү хувь нь ээжтэйгээ маш адилхан болж байгааг олж тогтоосон байна.

reesewitherspoon / Instagram

Тэд 30 нас хүрмэгцээ, дунджаар 33 настайдаа ээжтэйгээ адилхан болж хувирдаг ажээ. Эмэгтэйчүүд энэ цаг үед ээжийгээ дуурайхаас илүү, асуудлыг яг тэдэн шиг хүлээж авч, адилхан хэв маягаар ярьж, ижилхэн хоббитой болж, тэр ч бүү хэл ТВ-ийн адилхан шоуг үзэж сонирхдог байна. Судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүд ойролцоогоор 33 насандаа урьд өмнө энэ талаар урьдчилан төсөөлж байгаагүй хэрнээ, ээжтэйгээ илүү адилхан болж байгаа юм шиг санагддаг гэдгээ хэлжээ.

jlo / Instagram

Энэ хувьсал хүүхэдтэй болохтой шууд холбогддог байх магадлалтай. Доктор De Silva энэ хувьслыг эмэгтэйчүүд ээжийнхээ хүүхэд өсгөж хүмүүжүүлэх арга барилыг өөрөө хүүхэдтэй болох үедээ үлгэрлэж, хүүхдээ адилхан арга барилаар өсгөдөгтэй холбоотой гэж үзсэн байна. Өөрөөр хэлбэл эмэгтэйчүүд ээжийнхээ толины тусгал гэж ойлгож болох юм.

leamichele / Instagram

 

© Jeff Kravitz/FilmMagic, Inc/Getty Images

 

Эрчүүд мөн эцэгтэйгээ адилхан болдог

Зөвхөн эмэгтэйчүүдэд энэ хувьсал явагддаг гэсэн үг биш. Эрчүүд ч гэсэн эцэгтэйгээ адилхан болдог бөгөөд ойролцоогоор 34 насанд нь энэ шинж тэмдэг ажиглагдаж эхэлдэг болохыг доктор De Silva хэлжээ. Эрчүүдийн улс төрийн хандлага эцэгтэйгээ адилхан байр суурьтай болж, ижилхэн радио сонсож, гэрийнхээ хүнгүй байгаа өрөөний гэрлийг унтрааж эхэлдэг гэнэ. “Бид цаг хугацааны эрхээр эцэг эхтэйгээ адилхан болж хувирдаг.” хэмээн De Silva хэлсэн байна.

thehughjackman / Instagram

Таны эцэг эхээсээ өвлөж авсан хамгийн этгээд хачин зан чанар юу вэ? Хариултаа сэтгэгдэл үлдээх хэсэгт бичээрэй.

8
ГайхмаарГайхмаар
4
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. М. Бааска

    М. Бааска

    2020/02/03 at 10:15

    Zaya Tsolmon

  2. Hugshiruhuru bur ej eswel aawtaiga bur adilhan boldog um shuge

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *