Ажил дээрээ найзтай байх нь танд ямар их хэрэгтэй болохыг мэдэх үү? Ажлын найзууд хүнд олон давуу талуудыг бий болгодог

2

Ажил эрхэлж буй хүмүүсийн 70 орчим хувь нь хэлэхдээ, аз жаргалтай ажиллахад ажил дээр танилцсан найзууд чухал байр суурь эзэлдэг гэжээ. Энэ төрлийн нөхөрлөл нь ажлын байран дээр төдийгүй ажлын байрны гадна ч олон давуу талыг бий болгодог. Хэрэв та өмнө нь хийж байсан ажлууддаа тийм ч дуртай биш байсан бол танд дутагдсан ганц зүйл бол хамт ажиллаж байсан хүмүүс тань юм.

Бидний зүгээс яагаад ажил дээрээ найзуудтай байх нь та бидэнд тийм чухал болохыг одоо тайлбарлах болно.

Тэд биднийг илүү аз жаргалтай бас зорилготой болгодог

emmawatson / instagram

Ажил дээрээ найзтай байх нь бидний аж жаргалыг нэмэгдүүлдэг. Тэднийг хажуудаа байлгах нь бидний сайн сайхан байдалд сайнаар нөлөөлөх ба сэтгэлийн дарамтыг бага болгодог. Хэрэв аз жаргалын тухайд эдийн засагчид иймэрхүү харилцаан дээр үнэ тогтоовол өдөр бүр ажил дээрээ найзыгаа харах нь жил бүр 100,000 долларын ашиг олдогтой ижил байх байсан.

Хэрвээ бид эргэн тойрны хүмүүсийнхээ дунд нь орж эерэг бөгөөд нөхөрсөг орчинд ажлаа хийвэл бид илүү идэвхитэй, анхааралтай мөн урам зоригтой болдог. Бид эргэн тойрон дахь найзууддаа сайн сайхан зүйл хийхийг хүснэ. Учир нь бид ижил зорилгын төлөө ажиллаж байгаа.

 

Тэд бидний бүтээлч байдлыг нэмэгдүүлэхэд тусалж чадна

ellefanning / instagram

Ажил дээрээ найз нөхөдтэй хүмүүс ажлынхаа төлөө магтуулах магадлал 43%-тай байдаг гэсэн судалгаа байдаг. Хэрэв та ажлын хамт олонтойгоо сайн холбоо тогтоовол энэ нь таны бүтээмжид маш эерэг нөлөө үзүүлэх тул та тэдэнтэй илүү үр дүнтэй ажиллах болно.

 

Тэд бидэнд зааварчилгаа өгдөг

jakegyllenhaal / instagram

Бид хамт ажилладаг хүмүүсээсээ үргэлж зааварчилгаа авдаг. Гэхдээ хамгийн шилдэг бөгөөд хамгийн шударга зөвлөгөөг зөвхөн бидний найзууд л өгдөг. Тэд биднийг эерэг байдлаар шүүмжлэх боломжтой бөгөөд үүнийг бид ерөнхийдөө илүү сайнаар хүлээж авч чадна. Хэрэв тэд биднээс илүү туршлагатай бол яаж илүү сайн ажиллах, ажлын гүйцэтгэлээ хэрхэн дээшлүүлэх тухай өөрсдийн зөвлөгөөг хэлэх болно.

 

Тэд бидний жинхэнэ төрхийг мэднэ

drewbarrymore / instagram

Хэрэв бид бүтэн цагаар (өдөрт 8 цаг) ажилладаг бол тэдэнтэй маш их цагийг хамт өнгөрөөх болно. Тэд бидний хамгийн сайн болон муу талыг харсан. Тэд биднийг яаж баярлаж бас яаж стрессээ илэрхийлдгийг ч мэднэ. Бүх зүйл тохиолдоход тэд хамт л байж байдаг тул бид зарим нэг гүн гүнзгий нууцаа хүртэл тэдэнтэй хуваалцдаг.

 

Бид тэдэнтэй холбогдох боломжтой

© 0000001/Reporter/East News

Бид тэднийг ажилдаа хэрхэн хүчин чармайлт гаргадгийг мэддэг ба тэд ч бас үүнийг мэднэ. Тэдэнд ч бас бидэнтэй адил хүчин чармайлт байдаг. Бид өдөр бүр адилхан хүмүүстэй холбогдож, бас адилхан хэмнэлээр цагийг өнгөрөөдөг. Бидний хүчин чармайлтыг тэднээс илүү сайн ойлгох хэн ч байхгүй.

 

Хэрэв та амжилттай карьертай байхыг хүсч байвал тэд танд зайлшгүй хэрэгтэй

ladygaga / instagram

Ажил дээрээ найз нөхөдтэй байх нь бидний сэтгэл санааг дээшлүүлж, ажлаа шийдвэрлэхэд сэтгэл санааны болон сэтгэл зүйн дэмжлэг өгдөг. Энэ нь биднийг илүү тохь тухтай, чадах бүхнээ хийх хүсэл эрмэлзэлтэй болгож, амжилтанд хүрэх илүү их боломжийг бий болгодог.

Ажил дээрээ найз нөхөдтэй байх нь бүх л өдрийн турш танд тааламжтай юм шиг санагддаг уу?

3
ХөөрхөнХөөрхөн
2
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Goo Bbe Moon

    Goo Bbe Moon

    2020/02/03 at 13:04

    Aygerim Khamza😉

  2. Urnaa Urnaa

    Urnaa Urnaa

    2020/02/04 at 14:01

    Sanduijav Oyun

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *