Хэрэв таны хүүхэд гадуур ганцаараа явдаг бол эдгээр 18 дүрмийг заавал зааж өгөөрэй!

2

Хүүхдүүд 10 нас хүртлээ ирж буй машин болон өөрийнхөө хоорондын зай эсвэл машины хурд зэргийг тооцоолж чаддаггүй. Тийм учраас автомашины замаар аюулгүй зорчих нь тэдний хувьд маш чухал байдаг. Гэхдээ гудамж талбайд дан ганц машинууд хүүхдэд  аюул учруулдаг хүчин зүйл биш юм.

Эцэг эхчүүд цаг ямагт хаана ч байсан хүүхдээ дагаж явж чадахгүй. Иймд бид хүүхдүүдийг гэрээсээ гадуур байх үедээ бүх төрлийн эрсдэлээс сэргийлэхийн тулд баримтлах ёстой дүрмүүдийг хүргэхээр бэлтгэлээ. Эдгээр энгийн хөтөч бүхий дүрмүүд таны хүүхдэд тусална. Мөн бид бонус болгож, эцэг эхчүүдэд зарим нэг зөвлөмжийг хүргэсэн байгааг уншаарай.

Шөнийн цагаар хэрхэн биеэ авч явах вэ?

  • Хэрэв чи оройтож гэртээ харихаа мэдэж байгаа бол гэрийнхээ аль нэг хүнээр өөрийгөө тосуулах хэрэгтэй. Гэрээсээ гарахдаа хэзээ иргэж ирэхээ гэрийнхэндээ заавал хэлж байгаарай.
  • Хэрэв чи орой гадуур гарах хэрэгтэй болох юм бол гэрийнхээ аль нэг хүнтэй хамт яваарай. Мөн зам хөндлөн гарахдаа бусад хүмүүстэй хамт гарах нь чухал.
  • Цэцэрлэгт хүрээлэн, ой модтой газар эсвэл гэрэлтүүлэг муутай болон хүн амьдардаггүй газраар явах хэрэггүй.

 

Танихгүй хүмүүсийн дунд хэрхэн биеэ авч явах вэ?

  • Танихгүй хүнтэй хэзээ ч бүү хамт яв. Өөрийгөө эцэг эхийн чинь найз гэж хэлсэн ч хамт явж болохгүй.
  • Танихгүй хүнээс юу ч авах хэрэггүй.
  • Хэрэв танихгүй хүн чамаас тусламж хүсвэл, түүнд өөрийн биеэр туслах хэрэггүй. Өөр насанд хүрсэн хүнд хандаж, танихгүй хүнд тусламж хэрэгтэй байгаа талаар хэлээрэй.

 

Автомашины зам дээр хэрхэн биеэ авч явах вэ?

  • Машины гэрлийг ойлгож сурах – дохио өгөх, анхааруулах болон эргэх гэх мэт.
  • Зогсоол дээр тавьсан машинуудын араар алхаж явахгүй байх – замын харагдах байдлыг хязгаарлана, мөн гэнэт ухрах аюултай.
  • Хэрэв явган хүний зам байхгүй байвал, нүүрээ өөдөөс ирж буй машинууд руу харуулж алхах хэрэгтэй. Ингэснээр чи үргэлж ирж буй машиныг харах болон хариу үйлдэл үзүүлэх боломжтой.

 

Нийтийн тээврээр хэрхэн зорчих вэ?

  • Зөвхөн зориулалтын буудал дээр нийтийн тээврийг хүлээж зогсох хэрэгтэй. Гэхдээ замаас 1 метрийн зайтай зогсоорой.
  • Үл мэдэх машин эсвэл танихгүй хүний машинд хэзээ ч бүү суугаарай.
  • Нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ, жолоочтой аль болох ойр суух хэрэгтэй бөгөөд ингэснээр жолооч чамайг харна. Үл таних зорчигчидтой харилцан яриа өрнүүлэх, тэдэнд хаашаа явж байгаа болон хаана амьдардаг болохоо хэлэхгүй байх нь чухал.

 

Аюултай нөхцөл байдалд хэрхэн биеэ авч явах вэ?

  • Хэн нэгэн чамайг дагаад байгаа юм шиг санагдвал, тэр даруйдаа олон хүн цугласан газарт очоорой. Дэлгүүр эсвэл өөр насанд хүрсэн хүнд хандаж болох газарт очих хэрэгтэй.
  • Хэрэв чиний эргэн тойронд дуу чимээтэй эсвэл согтууруулах ундаа хэрэглэсэн хүмүүс байвал, гудамжны нөгөө талд гарч, аль болох тэдний анхаарлыг татахгүйг хичээгээрэй.
  • Хэрэв танихгүй хүн гэнэт чамайг татаж, чангаах юм бол “Энэ хүн миний ээж/аав биш!” гэж чангаар орилоорой.

 

Гудамжны амьтдын хажуугаар хэрхэн биеэ авч явах вэ?

  • Гудамжны амьтдыг эрхлүүлж болохгүй. Яагаад гэвэл тэд чам руу дайрч болзошгүй.
  • Нохойноос зугтааж болохгүй.
  • Удаанаар тайвшруулах гэж үзэж, нүүрээ нохой руу харуулж зогсоорой.

 

Эцэг эхчүүдэд зориулсан бонус: Та юу хийж чадах вэ?

  • Хэрэв таны хүүхэд насанд хүрэгчийн хараа хяналтгүй гэртээ ирэх хэрэгтэй болох юм бол, түүнд гэртээ харих хамгийн аюулгүй, дөт замыг сайн зааж өгөх хэрэгтэй. Хүүхдээ дандаа зааж өгсөн замаараа явуулж хэвшүүлэх нь чухал.
  • Гэртээ харих үедээ ямар дэлгүүр, номын сан гэх мэт газруудаар баримжаа авч явах ёстойг хэлж өгөөрэй.

Таны хүүхэд гадуур хэр их ганцаараа явдаг вэ? Та өөр бусад гудамж, талбайгаар аюулгүй явах ямар дүрэм мэдэх вэ? Бидэнтэй мэдлэг, туршлагаасаа хуваалцаарай.

133
ГоёГоё
33
БахархмаарБахархмаар
8
БурууБуруу
8
ТэнэглэлТэнэглэл
6
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
3
Ха ХаХа Ха
3
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *