Ядуу гэр бүлд төрсөн хэдий ч 51 насандаа Гиннесийн номд бичигдэж чадсан, дэлхийн анхны саятан эмэгтэйн гайхамшигт түүх

0

Сара Бридлав гэх эмэгтэй Мадам Си Жей Уокер нэрээрээ алдартай. Тэрээр америк мөрөөдлийн тод жишээ. Бooлын гаралтай гэр бүлд төрсөн тэрээр өөрийн хөдөлмөрч хичээнгүй зан чанарын ачаар Гиннесийн номд анхны эмэгтэй саятан гэж бичигджээ. Тэр өөрийнхөө хүч чадлаар том амжилтанд хүрч чадсан юм. Тэр бизнесээсээ тэгээс эхлүүлсэн бөгөөд хэдэн мянган афроамерик эмэгтэйчүүдэд өндөр цалинтай ажлын байрыг бий болгож өгсөн юм. Netflix хүртэл зүгээр сууж чадсангүй, энэ эмэгтэйн түүхийг өгүүлсэн олон ангит кино бүтээжээ.

Бид ч бас зүгээр хараад суухыг хүсээгүй юм. Нийгмийн тэгш бус байдал, хүнд хэцүү цаг үеийг зоригтой даван туулж чадсан Мадам Си Жей Уокерийн намтрыг сонирхож үзлээ.

  • Сара Бридлав АНУ-ын Өмнөд хэсэгт байрлах Луизина мужид 1867 онд төржээ. Түүний эцэг, эх болон ах нар нь хөвөнгийн тариалангийн газар бooл байсан гэдэг. Сара харин эрх чөлөөтэй хүн болж мэндэлсэн юм. Охин 7 настайдаа өнчин хоцорчээ.
  • Эцэг эхийгээ өөд болсны дараа тэр төрсөн эгч Лувенни болон түүний нөхөр Вилли Пауэлли дээр иржээ. Сара бага наснаасаа гэрийн зaрцаар ажиллаж байсан тул сургуульд сурах боломж түүнд байгаагүй юм. Мадам Си Жей Уокер өөрийгөө бага байхдаа ням гарагийн ангид албан ёсоор 3 сар л явсан тухай дурсан ярьсан байдаг.
  • 14 насандаа Мозес Макуильямстай яаран сандран гэрлэсэн байна. Мозест ухаангүй дурласандаа ч тэгж хурдан гэрлэсэн хэрэг биш. Учир нь эгч Лувенигийн нөхөр нь их хэpцгий хүн байсан тул Сара өөрийнхөө аюулгүй байдлыг хангахыг хичээжээ. 4 жилийн дараа Мозес, Сара хоёрын дундаас охин А’Лелия төржээ. Харин 2 жилийн дараа Сарагийн нөхөр өөд болсон юм. 20 настай эмэгтэй охинтойгоо хоёулхнаа хоцорсон юм.
© Self Made: Inspired by the Life of Madam C.J. Walker / Netflix, © Scurlock Studio / wikipedia
  • Сара 1888 онд Сент-Луист нүүж иржээ. Тэнд ах нар нь үсчин хийдэг байв. Сара угаагч бас тогоочийн ажилд орж охиноо ирээдүйд улсын сургуульд суралцуулах төлбөрийг цуглуулахаар шийдсэн байв. Сара өдөрт 1,5 долларын хөлс авна.
  • Бусад угаагч нарын л адил Сара химийн бодист хордож эхэлжээ. Арьсны өвчин, хаг, ариун цэврийн шаардлага хангаагүй орчин (тэр үеийн байшингууд усан хангамжинд холбогдоогүй, халаалтгүй байв) зэрэг нь түүнийг халцрахад хүргэв.
  • Үсчин ах нараасаа үс арчилгааны үндсэн ойлголтыг авч чадсан юм. Сара төд удалгүй энни Мэлоунийн үс арчилгааны бүтээгдэхүүнтэй танилцаад зогсолгүй зохион бүтээгчтэй нь ч бас танилцжээ. Ингээд Мэлоунийн худалдааны агент болж арьс арчилгааны асуудлыг нухацтай сонирхож эхэлсэн байна.
© Self Made: Inspired by the Life of Madam C.J. Walker / Netflix
  • Мэлоунтай ажиллаж байх хугацаандаа 37 настай Сара охины хамт Денверт нүүж ирсэн бөгөөд афроамерик бүсгүйчүүдэд зориулсан энэ төрлийн бүтээгдэхүүн гаргах тухай бодол төрж эхэлжээ. Олон удаагийн туршилтууд хийж амжилт гарах нь ч нэмэгдэв. Ингээд Сараа ажлын хажуугаар өөрийн бизнесийг эхлүүлэх боломжтой болов.
  • Сара 1906 онд Чарльз Жозеф (Си Жей) Уокертой гэр бүл болж нөхрийнхөө нэрээр алдаршсан юм. Си Жей эхнэрийнхээ бизнесийн түнш нь болжээ. Нөхөр нь зар сурталчилгаан дээр нь ажилладаг, энэ утгаараа эхнэрийнхээ бизнесийг өргөжүүлэхэд нь туслах үнэтэй зөвлөгөөнүүдийг өгдөг байв. Сара нэг хаалганаас нөгөө хаалгыг тогшиж өөрийн бараа бүтээгдэхүүнээ танилцуулж зарна, мөн үүний зэрэгцээ афроамерик эмэгтэйчүүдэд үс арчилгаа, үс засах арга барилыг зааж сургадаг болжээ.
  • Сара тэр жилдээ бизнесээ өргөжүүлэхээр шийдэж нөхөртэйгөө цуг зүүн өмнөд мужуудаар явах болов. А’Лелия охин ч том болж сургуулиа дүүргэсэн байлаа, тиймээс ээждээ тусалж Деневерийн шуудангаар ирсэн захиалгыг хариуцах болжээ.
  • 2 жилийн дараа Мадам Си Жей Уокер гэр бүлийн хамтаар Питтсбургэд нүүж ирсэн юм. Тэндээ гоо сайхны салон нээж, мөн коллеж нээж ажиллуулжээ. Коллежид үс арчилгааны мэргэжилтнүүд бэлтгэгдэнэ, мөн гоо сайхны бараагаа давхар сурталчилж зарах мэдлэгтэй төгсдөг байв.
© Self Made: Inspired by the Life of Madam C.J. Walker / Netflix
  • 1910 онд Мадам Индианаполис явж тэндээ Madam C. J. Walker Manufacturing Company-ийн төв албыг үндэслэн байгуулжээ. Лаборатори бүхий үйлдвэр барьж, хажууд нь үсчин, гоо сайхны сургууль нээжээ. Тэндээ худалдааны агентуудаа бэлдэнэ. 1917 онд Мадам Си Жей Уокер 20 мянга орчим эмэгтэйчүүдийг ажлын байр төдийгүй өндөр цалингаар хангадаг болсон байв. Түүнийг агентууд өдөрт 5 доллараас 15 долларын цалин авдаг байжээ.
  • Сара афроамерик эмэгтэйчүүдийг санхүүгийн хараат бус бие даасан байлгахыг хүсэж тэдэнд бизнес эрхлэх, төсөв зохиох зэрэг мэдлэгийг зааж сурган чиглүүлдэг байв.
  • Мадам Си Жей Уокер хөрөнгөтэй болох тусам сайн үйлс болон улс төрийн асуудалд илүү их анхаарал хандуулах болжээ. Сара лекц уншина, нийгмийн шударга бус байдалтай тэмцэнэ, тэтгэлгийн санд хандив өргөнө. Өөд болохоосоо өмнө 100 мянган орчим долларыг хүүхдийн асрамжийн газар болон өөр бусад нийгмийн халамжийн байгууллагуудад өвлүүлжээ. Мөн түүний сүүлчийн хүслийн дагуу ирээдүйн үйлдвэрлэлээс орж ирсэн орлогын 2/3-ийг сайн үйлсэд зарцуулдаг болсон байна.
  • Мадам 51 насандаа өөд болжээ. Тухайн үедээ хамгийн баян афроамерик эмэгтэй хэмээгдэж байв. Түүнийг нас барах үед Уокерийн хөрөнгө 500 мянган доллараас 1 сая хүртэл доллар гэж үнэлэгджээ. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл дээр хэвлэгдсэн эмгэнэлд бичсэнээр бол Сара өөд болохоосоо 2 жилийн өмнө саятан арай болж чадаагүй, гэхдээ тун удахгүй болно гэж найдаж байсан тухай дурдсан байдаг. Түүнд зүгээр л мөнгө, эд хөрөнгө хэрэгтэй байгаа учир ингэж шуналд автсан бус харин илүү олон хүнд туслах боломжтой болно гэж Мадам бодож байжээ.
© Photo Library / EAST NEWS

Мадам Си Жей автомашины жолооны ард, 1911 онд

Мадам Си Жей Уокер – өнөөдөр ч гэсэн олон хүнд үлгэр дуурайлал болж байна. Тэр хүнд хэцүү нөхцөл байдлаас бизнесээ босгож зөвхөн өөрийнхөө амьдралыг өөд нь татсангүй, өөр олон хүнд чадлаараа тус хүргэжээ.

Таны амьдралд том зорилготой, зоригтой эмэгтэйчүүд учирч байсан уу?

30
БахархмаарБахархмаар
13
ГоёГоё
4
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

  1. Burmaa Buriad

    Burmaa Buriad

    2020/12/20 at 19:54

    сайхан түүх

  2. Tuulja Tuul

    Tuulja Tuul

    2020/12/20 at 21:12

    Munkhtuul Bujin

  3. Baaran Javzmaa

    Baaran Javzmaa

    2020/12/20 at 21:44

    Mundag emegtei baij dee

  4. Otgonbayar Noost

    Otgonbayar Noost

    2020/12/20 at 22:06

    Yamarch hvnd bolomj vrgelj baidag.

  5. Нямсүрэн Тэмүгэ

    Нямсүрэн Тэмүгэ

    2020/12/21 at 21:21

    sedewlen bvteesen olon angit kinoniih n ner yu ym boloo medeh n helj tuslaarai

  6. Tugsuu Baatar

    Tugsuu Baatar

    2020/12/22 at 02:13

    Netflix deer kino ni baina lee 🤗🤗🤗 mash ih taalagdsan 👍👍👍

  7. Lunh Enhbayr

    Lunh Enhbayr

    2020/12/22 at 12:14

    Mundag emegtei bna sain saihan bvhen delereh boltugai

  8. Lunh Enhbayr

    Lunh Enhbayr

    2020/12/22 at 12:16

    Kino ni yamar nertei vee

  9. Aurore Bat

    Aurore Bat

    2020/12/22 at 19:11

    Lunh Enhbayr Self made

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *