Өөрийн гараар хоол бэлтгэнэ гэдэг зугаатай биш гэж үү? Ингэхэд баярын ширээнийхээ бялууг та өөрөө хийдэг үү эсвэл худалдаж авдаг уу? Бид танд өөрийн гараар хийхийг зөвлөмөөр байна: жишээ нь чизкейк. Хийх хэцүү гэж бодож байна уу? Эндүүрч байна!
Бид танд гэрийн нөхцөлд бэлтгэх боломжтой энэхүү зөөлөн амттаны 7 төрлийн жорыг санал болгож байна. Туршаад үзээрэй.
Уламжлалт чизкейк
Орц:
- 300 гр жигнэмэг (жишээ нь “Юбилейное”)
- 100-150 гр цөцгийн тос
- 500 гр маскарпоне, “Филадельфия” бяслаг эсвэл тослоггүй гашилсан сүүний бяслаг
- 200 мл 33-35%-ийн тослогтой цөцгий
- 150 гр элсэн чихэр
- 20 гр желатин
Бэлтгэх арга:
- Желатинаа 100 мл хүйтэн буцалсан усанд хийгээд нэг цаг орхино.
- Жигнэмэгээ блендерт жижиглээд дараа нь дээрээс нь хайлуулсан тосоо нэмж бүгдийг сайтар хутгана.
- Цөцгийн тостой жигнэмэгээ хэвэнд (24-26 см-ийн диаметртэй) хийгээд сайтар чигжиж нягтруулаад дүүргэлтийг бэлтгэж дуусах хүртэл хөргөгчинд байлгана.
- Желатинаа халаана, гэхдээ буцалгаж болохгүй шүү. Хөргөөрэй.
- Цөцгийгөө элсэн чихэртэй хамт цохино.
- Дээрээс нь маскарпоне нэмж сайтар холино.
- Дээрээс нь желатинаа нэмээд дахин холино.
- Бэлэн болсон холимгоо жигнэмэгэн суурин дээр тавьж тэгшлээд хөргөгчинд 3-4 цаг байлгаарай.
Шоколадтай чизкейк
Орц:
- 150 гр үйрмэг жигнэмэг
- 50 гр цөцгийн тос
- 100 гр элсэн чихэр
- 120 мл хутгаж хөөсрүүлэх зориулалттай өтгөн зөөхий
- 150 гр хар шоколад
- 2 хоолны халбага нунтаг какао
- 200 гр цөцгийтэй бяслаг
Бэлтгэх арга:
- Буцалсан устай саван дээр савтай шоколадаа хайлуулна. Дараа нь хөргөөрэй.
- Жигнэмэгээ блендерт хийж жижиглэнэ. Хайлуулсан цөцгийн тос, 1 хоолны халбага элсэн чихэр нэмээд сайтар холино.
- Бэлэн болсон сууриа хэвэндээ хийж чигжээд хөргөгчиндөө хийнэ.
- Хутгаж хөөсрүүлэх зориулалттай өтгөн зөөхийгөө хөөсрүүлээд дээр нь эхлээд хөрсөн шоколадаа нэмээд дараа нь жоохон усанд найруулсан нунтаг какао нэмнэ. Бүгдийг болгоомжтой хутгаарай.
- Цөцгийтэй бяслагийг элсэн чихэртэй цохино. Шоколадан холимогтой нийлүүлээд хутгана.
- Хөлдөөсөн суурин дээрээ тавина. Хөлдөөгчинд 1 цаг байлгана.
- Хөлдөөгчөөс гаргаад хөргөгчинд 30 минут байлгаад чизкейкээ зүсэж болно.
Самар, нэрстэй чизкейк
Орц:
- 500 гр аарц
- 500 гр зөөхий
- 1 стакан элсэн чихэр
- 200 гр самар (бүйлс, кешью, хушга)
- 100 гр нэрс эсвэл нэрсний чанамал
- 150 гр цөцгийн тос
- 200 гр желатин
- 150 гр хасарваань эсвэл хатаасан чангаанз
Бэлтгэх арга:
- Самар, хасарваань (хатаасан чангаанз) жимсээ блендерт жижиглээд хайлуулсан цөцгийн тостойгоо хольж хэвэндээ туурга үүсгэн суурийг бэлтгэнэ.
- Желатинаа уусгана.
- Аарц, элсэн чихэр, зөөхийгөө нэгэн жигд болтол цохино. Дээрээс нь желатин нэмээд дахин нэг удаа сайтар холино.
- Дээрээс нь нэрс эсвэл нэрсний чанамал нэмээд дахин нэг удаа сайтар холино.
- Бэлэн болсон холимгоо суурин дээр асгаад хөргөгчинд 3-4 цаг байлгана.
- Суурь нь хангалттай сайн биежих үед чизкейкээ шинэхэн жимс эсвэл чанамлаар чимэглээрэй.
Гадилтай чизкейк
Орц:
- 350 гр үйрмэг жигнэмэг (“Юбилейное” болно)
- 150 гр цөцгийн тос
- 3 гадил
- 2 хоолны халбага нимбэгний шүүс
- 450 гр аарц
- 200 мл цөцгий
- 2 хоолны халбага сахарын пүдр
- 1,5 хоолны халбага желатин
Бэлтгэх арга:
- Жигнэмгээ блендерт хийж жижиглээд дараа нь хайлуулсан цөцгийн тостойгоо холино.
- Бэлэн болсон сууриа хэвэнд хийж тэгшилнэ.
- Желатинаа 6-7 хоолны халбага халуун усанд хийгээд бүрэн уустал хутгана.
- 2 гадил жимсийг нимбэгний шүүстэй хамт блендерт жижиглэнэ. Дараа нь аарц, цөцгий, сахарын пүдр нэмнэ. Крем шиг болтол хутгаад дараа нь хутгангаа желатинаа удаанаар хийнэ.
- Бэлтгэсэн холимгоо жигнэмэгэн суурин дээр асгаад хөргөгчинд 3-4 цаг царцаана.
- Бэлэн болсон чизкейкийг хэвнээс нь салгаад гадилаар чимэглээрэй.
Аарц, молокотой чизкейк
Орц:
- 300 гр аарц
- 300 гр молоко
- 250 гр үйрмэг жигнэмэг
- 200 гр цөцгийн тос
- 1,5 хоолны халбага желатин
- 100 мл цөцгий
Бэлтгэх арга:
- Желатинаа заавар дээр заасан усны хэмжээний дагуу хийж найруулна.
- Жигнэмгээ жижиглээд хайлуулсан тостойгоо холино.
- Бэлтгэсэн зуурмагаа хэвэндээ хийж туурга үүсгэн суурийг бэлтгэнэ.
- Блендерт молоко, аарц, цөцгий хийж холино. Дээрээс нь желатин нэмж дахин нэг удаа сайтар холино.
- Дүүргэлтийг жигнэмэгэн суурин дээр асгана.
- Амттанаа хөргөгчинд 3-4 цаг байлгана.
- Чизкейкээ өөрийн хүслээр чимэглээрэй.
Бөөрөлзгөнөтэй аяган чизкейк
Орц:
- 9 ширхэг жигнэмэг (дурын)
- 150 гр хөлдөөсөн бөөрөлзгөнө жимс
- 2 хоолны халбага эрдэнэ шишийн цардуул
- 30гр элсэн чихэр
- 300 гр “Филадельфия” эсвэл “Альметте” гэрийн бяслаг
- 100 гр 30%-ийн тослогтой цөцгий
- 250 мл хүйтэн ус
Бэлтгэх арга:
- Жигнэмгээ жижиглэнэ.
- Хөлдөөсөн жимсээ саванд хийж бага гал дээр гэсгээнэ.
- Ялгарсан шүүсийг шүүж аваад дээрээс нь усныхаа талыг нэмж дараа нь эрдэнэ шишийн цардуул нэмээд бүгдийг сайтар холино.
- Жимсэн дээрээ үлдсэн усаа нэмээд элсэн чихэр нэмж дахин гал дээр тавина.
- Холимог халаад ирмэгц эрдэнэ шишийн цардуулыг аажим хийнгээ тасралтгүй хутгана. Бэлэн болсон киселийг хөргөнө.
- Гэрийн бяслаган дээрээ бага зэрэг цөцгий нэмж хутгаад крем бэлтгээрэй.
- Стаканы ёроолд жижиглэсэн жигнэмэг, крем, бөөрөлзгөний киселийг үелэн тавина. Дахин дээрээс нь жигнэмэг, крем, кисель үелэн тавиарай.
- Гааны навч, жимс, кремээр чимэглээрэй.
Мандаринтай чизкейк
Орц:
- 300 гр жигнэмэг
- 150 гр цөцгийн тос
- 500 гр аарц
- 200 мл 32-33%-ийн тослогтой цөцгий
- 150 гр элсэн чихэр
- 20 гр желатин
- 4 мандарин
- 1/2 стакан сахарын пүдр
Бэлтгэх арга:
- Желатинаа 150 мл буцалсан хүйтэн усанд хийгээд нэг цаг орхино.
- Жигнэмгээ жижиглээд хайлуулсан тостойгоо холино.
- Бэлэн болсон холимгоо илгэн цаас дэвссэн дугуй хэвэнд хийж чигжээд хөлдөөгчинд хийнэ.
- Желатинаа хайлтал халаана.
- Элсэн чихэр, аарц, цөцгийгөө нэгэн жигд болтол хутгана. Дээрээс нь хөргөсөн желатинаа нэмнэ.
- Жигнэмэгтэй хэвэндээ холимгоосоо хийгээд хөргөгчинд царцаана.
- Мандаринаа сахарын пүдрт хийгээд 30 минутыг дараа шүүс ялгармагц 5-10 минут зөөлөн галаар буцалгана.
- Бэлэн болсон чизкейк дээрээ соуснаасаа асгаад мандаринаар чимэглээрэй.
Tserendorj Javkhlan
2016/01/07 at 15:09
Zoloo Saintur
Munkhjargal Togoldor
2016/01/07 at 18:42
Munkhsuvd Myagmar
Tsagaan Buriad
2016/01/07 at 20:08
Хандсүрэн Буриад
АНАР
2016/01/09 at 10:11
Гоё Юм Байна
Зочин
2016/01/10 at 17:38
bi turshij uzlee gaihaltai ym aa☺
ЗОЧИН
2016/01/12 at 13:45
ЗӨВ ШҮҮ
Oko
2016/01/13 at 21:15
Cheese cream hiigeegui baij yaaj cheese cake bolohiin be tailbarlaad uguuch bury hiigeed muuhai boltol hairan material bgada
des
2016/01/15 at 23:13
tnx
Зочин
2016/01/24 at 10:59
hereglej medeelel ogson tanid bayarlalaa
Зочин
2016/04/21 at 18:49
Saihan zuil bna Bayarlalaa
baimbasuren batpurev
2016/06/22 at 21:09
goyo ium
moogii
2016/08/30 at 18:04
Goe yum bn hj vznee
mira
2016/09/21 at 23:35
hooh hiij uznee :)
Barsbold
2016/10/05 at 09:01
taalagdlaa
Gantumur
2016/10/29 at 10:25
Mash saihan joruud bn bayarlaa
tuya
2016/11/13 at 09:53
mash ih bayrlalaa