iPhone 8-ийн талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллүүд

0

iPhone утасны дараагийн загвар огцом өөрчлөгдөнө гэж байгаа. Жил бүрийн 9-р сард шинэчилсэн загвараа гаргадаг уламжлал тогтсон. iPhone 7S ба iPhone 7S Plus загварыг бид 9-р сараас эхлэн хэрэглэж эхлэх бөгөөд сайжруулсан буюу iPhone Edition загварыг ч хэрэглэх боломж байх шиг байна. Бидний хувьд iPhone 8 гэж ойлгоорой.

iPhone 8-ийн дэлгэц

Apple-ийнхан шинэ загвар дээрээ ажиллаж байгаа тухай ам дамжсан яриа гадуур их яригдаж байна. Шинэ загварын OLED дэлгэц – тод өнгөтэй, зай бага зарцуулдаг дэлгэц.

Хүрээгүй, дугуйрсан OLED дэлгэц нь диагоналиараа 5,8 инч байх ажээ. Дам яриагаар бол iPad-ийн сүүлд патентийг нь авсан True Tone гэх технологийг ашиглана. Орчны гэрэлтүүлгээс шалтгаалж өнгө нь өөрчлөгддөг дэлгэцтэй болох магадлал өндөр байна. Пикселийн хувьд өмнөх загварын iPhone-уудын хажууд өндөр үзүүлэлттэй байх болов уу.

 

iPhone-ийн корпус

Шинэ iPhone-ийн корпуст ч бас багагүй өөрчлөлтүүд орох ажээ:  урд талын нүүр бүхэлдээ шилэн, харин арын нүүр ган төмрөөр хийгдэнэ. Дугуйрсан булангууд нь илүү чамин болж бидний мэдэх сонгодог iPhone утасны төрх мартагдахад хүрнэ.

Бас л нэг ам дамжсан яриа, Apple-ийн хурууны хээний мэдрэмжийг нэмэгдүүлж арын нүүрэнд ч хийх бололтой. Үүний тулд Touch ID технологийг ашиглаж, урд шилэн нүүрэнд ямар ч товч байхгүй болно.

 

iPhone 8-ийн камер

Утасны арын хэсэгт iSight гэх хос камерийг суурилуулж байгаа нь Apple-ийн түүхэнд бичигдэх үйл явдал болно.

Урд нүүрэнд байрлах селфи камерийн чанар ч мэдэгдэхүйц дээшилнэ.

 

iPhone 8-ийн гарах хугацаа

Онолын дагуу авч үзвэл, iPhone Edition–ийг iPhone 7S-ын дараагийн загвар гэж үзэх тул iPhone 8-ийг удаан хүлээлгэхгүй болов уу.

Өөрөөр хэлбэл, шинэ загварын iPhone нь iPhone 7s-тэй мөр зэрэгцэн хэрэглэгчдийн гар дээр ирэх болов уу гэсэн таамгийг тавиад байгаа юм. Тэгэхээр зунаас эхлээд сураг ажиг тавьж байхад болох байх аа.

28
ТэнэглэлТэнэглэл
7
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
3
Ха ХаХа Ха
2
ХарамсалтайХарамсалтай
2
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *