iPhone, iPhone, iPhone… Дэлхийн гар утас хэрэглэгчдийн дийлэнхийнх нь дуртай энэ ухаалаг гар утас үнэхээр гоёмсог бөгөөд энгийн загвар, интерфэйстэй гэдэгтэй маргах хүн цөөн. Шинэ загвар бүрээрээ улам бүр хайр татах энэхүү ухаалаг гар утасны хэрэглэгч олон ч түүнд нуугдаж байгаа нууцуудыг тайлсан нь цөөн байж мэднэ. Дараах 15 зүйлийг ч мөн iPhone-оор хийж болно гэдгийг мэдэхгүй хүн олон бизээ.
1. Тооны оронд үсгээр Passcode хийж болно
Settings > General > Passcode Lock > Turn off Simple Passcode дарааллаар орж идэвхжүүлэлт хийхэд QWERTY самбар бүхий шинэ нууц үг хийх цонх гарч ирнэ.
2. Siri и-мэйлийг чинь танд уншиж өгнө
Зүгээр л ‘и-мэйлийг минь унш’ гэж хэлэхэд л Siri танд хэнээс, хэзээ, ямар шинэ мэйл ирснийг хэлж өгнө. Түүгээр ч зогсохгүй захиаг чинь бүрэн бүтнээр нь уншиж өгнө. Түүнчлэн тодорхой нэг мэйл эсвэл хамгийн сүүлд ирсэн мэйлийг уншуулж болно.
3. Мессежнийхээ цагийг харах
Бичсэн бичвэр дээрээ дараад зүүн тийш чирэхэд тухайн мессэж ирсэн болон илгээсэн цагийг харж болно.
4. Дээгүүр чинь ямар онгоц нисэж байгааг мэдэх
“What Wolfram what flights are overhead.” гэсэн асуултынхаа хариуд та толгой дээгүүр чинь яг одоо ямар онгоцнууд нисэж байгааг мэдэж болно.
5. Бичсэн мессежээ бүгдийг нь арилгах эсвэл дахин сэргээхийн тулд зүгээр л сэгсэр
Олон үгтэй мессежээ арилгах нь тийм ч таатай зүйл биш. Гэхдээ үүнийг хялбараар хийж болно. Утсаа сэгсрэхэд л “Undo Typing” сонголт гарч ирэх бол дахин сэгсрэхэд “Redo Typing” хийх боломжтой болно.
6. Илүү дэлгэрэнгүй хуанли
Гар утсаа хэвтээ байрлалаар барихад л гүйцээ.
7. Үсгээ томруулах бол Shift товчлуурыг хоёр товш
Нэг үсэг бичээд л shift дарах хэрэггүй болно. Хэрвээ энэ ажиллахгүй бол Settings > General > Keyboard дарааллаар орж Caps Lock-ыг асаа.
8. Тэгш ус болгон ашигла
Compass апп руу орж, зүүн тийш чир.
9. In-App Purchase-ыг унтраах
Candy Crush гэх мэт тоглоомнууд байнга л In-App Purchase-ыг санал болгож байдаг. Үүнийг Settings > General > Restrictions -> Enable Restrictions гэж ороод In-App Purchases-ыг идэвхгүй болго.
10. Богино хугацаанд олон давтамжтай Burst photos зураг авах
Зураг авах товчлуурыг дарж хэсэг барихад автоматаар burst mode руу шилжинэ. Энэ цуврал зургийг авснаар та төгс зургийг сонгож болно.
11. Урт зураас
Тоонуудын захад байрлах зураастай товчлуурыг дарж хэсэг барихад урт богино янз бүрийн зурааснуудын сонголт гарч ирнэ.
12. Дууны товчлуураар зураг авах
Дуу чангалах товчлуураар зураг авна.
13. Apple чихэвчээ ашиглах
Чихэвчний голын товчлуурыг дарахад зураг авна.
14. Чичиргээ тохируулах
Өөрийн гэсэн өвөрмөц чичиргээг утсандаа тохируулахад Settings > Sounds > Ringtone > Vibration > Create New Vibration сонголтоор орж сонгоно.
15. Airplane Mode = Илүү хурдан цэнэглэлт
Утсаа гялс цэнэглэмээр байгаа бол Airplane Mode-ыг асаа.
Бямбацогт Нямжав
2015/08/01 at 16:20
.
Зочин
2015/08/02 at 10:53
Bayarlalaa
Зочин2222
2015/08/08 at 19:23
Сэтгэгдэл * баярлалаа хэрэгтэй мэдээлэл байлаа