Уран сайхны кинонд түүхэн хүмүүсийг дүрслэхдээ ихэсгэл, багасгал хоёрын алийг нь ч хэрэглэлгүйгээр үнэнийг харуулах нь зөв алхам болж өгдөг. Харамсалтай нь уран бүтээлчдийн хэт их хичээснээс аль эсвэл хангалттай хичээгээгүйгээс болж олон жилийн тэртээ амьдарч байсан агуу хүмүүс бидний төсөөлөлд буруугаар буух нь олонтаа. Энэ нь мэдээж бүх түүхэн киноны дүрүүд худал дүрслэлтэй гэсэн үг биш юм, сайн болсон бүтээлүүд ч мөн бий. Ингээд түүхэн хүмүүс дэлгэцнээ.
Нэгдүгээр Ксеркс хаан – “300 спарта”
(жүжигчин Родриго Санторо)
Түүхэнд энэхүү хааныг хэсэг хүмүүс ахар бодолтой, ааш ихтэй атлаа өөртөө итгэлтэй онгироо хаан байсан гэдэг бол бусад хүмүүс түүнийг туршлагатай агаад мэргэн нэгэн гэж үздэг байжээ. Харин их дэлгэцэн дээр бид түүний дээр дурьдсан чанаруудыг бүгдийг хараад зогсохгүй мөн түүний сонин хачин зүүлт чимэглэлийг харах юм.
Македоны Александр – “Александр”
(жүжигчин Колин Фарэл)
“Александр” киноны найруулагч Александр хааны төрхийг байтугай түүхэн үйл явдлыг ч өөрчилсөн нь киноны нэр хүндэд тийм ч сайнаар нөлөөлөөгүй л болов уу.
Залуу Сальвадор Дали – “Дурсамжийн хэлтэрхий/Little Ashes”
(жүжигчин Роберт Паттинсон)
Энэхүү кинонд Роберт, агуу зураач хоёрын гадна төрх огт таарахгүй байгаа хэдий ч тэдний авир, таамаглашгүй ааш зан мөн бага зэргийн солиорол нь тун ч нийцэж байсан юм.
Нэгдүгээр Леонид хаан – “300 спарта”
(жүжигчин Жэрард Батлэр)
10 жил хаан суухад Леонид яг үнэн хэрэгтээ дурдахуйц зүйл ганцыг ч үйлдээгүй юм. Тэрээр амьдралынхаа эцсийн мөчийг Фермопилийн тулаанд баатарлагаар өнгөрөөсөн нь л хамгийн том гавьяа нь байсан аж.
Эзэн хаан Комодус – “Гладиатор”
(жүжигчин Хаокин Финикс)
Хаокин, Комодус хоёр Ромыг удирдахад:
-Жинхэнэ эзэн хаан Комодус Ромыг 13 жил захирсан бол уран сайхны дүр нь 2 жил захирдаг.
-Жинхэнэ Комодус өөрийн биеэр гладиаторуудын тулаанд оролцдог байсан. Мэдээж хэрэг өөрт тохирсон ямар ч аюулгүй тулаанд.
-Тэдний гадаад төрх огт адилгүй.
Виллиам Воллэс – “Хатан зоригтон”
(жүжигчин Мэл Гибсон)
Энэхүү гайхалтай кино нь түүхэн алдаагүйгээр 5 оскар авч чадахгүй байсан юм. Учир нь жинхэнэ Виллиам харц ардаас бус язгууртны гэр бүлээс гаралтай байсан ба хуягт баатар байсан юм.
Жанна де Арк – “Жанна де Арк”
(жүжигчин Мила Йовович)
Люк Бессон жижиг, том гэлгүй бүх л хэсэгт анхаарлаа хандуулдаг ч баатарлаг эмэгтэйн төрхийг түүхэн дүрийхээс арай өөрөөр дүрсэлжээ. Гэсэн хэдий ч энэхүү кино нь яахын аргагүй сонгодог бүтээлүүдийн нэг юм.
Артур хаан – “Артур хаан”
(жүжигчин Клайв Овэн)
Кино түүхийг гуйвуулсан тохиолдол энүүгээр дуусахгүй л болов уу.
Наймдугаар Хэнри хаан – “Тюдорууд”
(жүжигчин Жонатан Рис Майэрс)
Жинхэнэ хааны хөргийг харахад л тэдний ялгаа ажиглагдаж байна шүү дээ.
Клеопатра – “Астерикс, Обеликс хоёр”
(жүжигчин Моника Беллучи)
Цезарь, Марк Антонио нарын зүрх сэтгэлийг булаасан, үзэсгэлэн гоог нь үнэлж барашгүй Клеопатра хатан бодит байдал дээр намхан нуруутай байдаг л нэгэн эмэгтэй байсан юм. Гэхдээ бид түүнийг үргэлж дур булаам гэж төсөөлдөг байсан нь түүний дүрийг бүтээсэн Моника Беллучи, Элизабет Тэйлор, Софи Лорэн, Вивьен Ли нартай холбоотой байж магадгүй юм.
kleopatra
2015/07/31 at 17:03
mark antonii cesar nariin zurh setgeliig bulaasan hun tsarai muutai bhuu te bi law kleopatrag zuudelj honodog
Зочин
2015/07/31 at 17:35
Сэтгэгдэл *manai haanii badit horog yamar baisan boloo
Зочин
2015/07/31 at 18:38
Зарим төсгүй гэсэн дүр нь төстэй л байна шдэ. Өөрийн ухаангүй орчуулах юмаа. Клеопатраг царай муутай байсныг нь харсан юм шиг шаахыма.
Зочин123456
2015/07/31 at 19:30
За энэ бол ёстой цайны цагаараа харж байгаад л оруулсан мэдээ байна , тэрнээс яг жинхэнэ хүн нь мөн гэсэн баталгаатай зураг би нэгийг ч олж харсангүй =))
Зочин
2015/07/31 at 21:20
Tostei l bna shd hutsaad bhiin. Bichij bga yum n dandaa bolohgvi bvtehgvu shaatsan
Зочин
2015/07/31 at 22:19
Сэтгэгдэл *artur haan bur yag shu 2 ijilhen
Зочин
2015/07/31 at 23:03
Shal sonin yum bochih yum negdugeert yag adilhan hun togluulna gej bhku shde bas jujigchded chin uzegchdiig tatah humuus toglulah heregtei tsarai muutai hedn yum togluulul hench uzehku! 2rt kino chin uuruu mash tom bizness boljoor yag unen tuuher n hiiwel uzegch bagasah bh
samdo
2015/08/01 at 03:59
БИТГИЙ МАЛАР
Зочин
2015/08/02 at 15:44
:likeСэтгэгдэл *