Дэлхийн хотуудад байдаг 20 сонирхолтой шийдэл. Манайд ч гэсэн санаа авч хийвэл маш их хэрэгтэй зүйлс

0

Хотын орчин амаргүй, өнгө төрх холилдсон газар. Хотыг байнга л эзний ёсоор харж хандаж байхгүй бол замбараагүй эрээвэр хураавал газар болох амархан. Тиймээс, бусдаас үлгэр дуурайлал авч хотынхоо дизайныг хэн ч болов өөд нь татах хүсэлтэй байх ёстой гэж бодож байна. Хүүхдийн тоглоомын талбайг хар, байшингийн дугаарлалт, нийтийн эзэмшлийн газар, дугуйн зам, далайн эрэг гээд энэ бүгд Утрехтэд, Квебекэд, Тайнаньд бас Альметьевскэд байна. Тэд хотоо тав тухтай бөгөөд гоёмсог байлгаж болохын тод жишээг үзүүлжээ.

Хотын зохион байгуулалтад тал бүрээс нь анхаарч чадсан хүмүүст мэхийн ёслох нь зүйтэй, ийм зүйл манай хотуудад улам их болоосой гэж ерөөж байна. За ингээд, шилдэг шийдлүүдээс танд танилцуулахаар бэлдлээ.

1. Байшингийн дугаарыг ингэж л бичиж байх хэрэгтэй. Варшав, Польш

© Katy9my / Pikabu

 

2. Хотын булан тохойд “морь хардаг” хүмүүстэй тэмцэх арга. Утрехт, Нидерланд

© Varlamov / Facebook

 

3. Ийм сараалжууд ховилдоо хог цуглуулахгүй тэгээд бас жинхэнэ урлагийн бүтээл болно

© varlamov.ru

 

4. Бас нэг шийдэл, гэхдээ сандалтай хослуулжээ

© Roman Vrtiška / architonic.com

 

5. Гудамжны нэрийг байршуулсан зам. Сан-Франциско, АНУ

© varlamov.ru

 

6. Гэрэлтэй бас дулаахан павильонд нийтийн унаагаа хүлээж болно. Хүйтэн улиралтай газрууд задгай автобусны буудлын оронд ийм буудалтай болвол сайхан аа? Квебек, Канад

© varlamov.ru

 

7. Тоглож болдог усан оргилуур, Лексингтон, АНУ

© Gehl

 

8. Усан сантай, бас манан татдаг парк, хуучин энэ газар хаягдсан худалдааны төв байжээ. Тайнань, Тайвань

© Daria Scagliola / MVRDV

 

9. Дугуйн замын гэрэлтүүлэг, Алметьевск, Орос

© varlamov.ru

 

10. 110 метрийн урттай цэвэрхэн бас гэрэлтэй газар доорх гарц төмөр замын төв буудлын доор байрладаг бөгөөд явган хүн болон дугуйчдад зориулагджээ. Амстердам, Нидерланд

© Jannes Linders / Benthem Crouwel Architects

 

 

11. “Хөвдөг арал”: аялж зугаалдаг, савлууртай, хэвтэж амардаг газартай хөвдөг гүүр. Брюгге, Бельги

© Kyungsub Shin / OBBA & Dertien12

 

12. Бруклин-Бриж-парк хуучин үйлдвэрийн суурин дээр баригджээ. Барбекю, хүүхдийн болон спортын талбай бий, бас наран шарлагын газрыг мартаж болохгүй. Машины замаас ургамал тарьсан далангаар тусгаарлажээ. Нью-Йорк, АНУ

© varlamov.ru © varlamov.ru

 

13. Унадаг дугуйны 3 давхар зогсоол төмөр замын төв буудал дээр байдаг. Унадаг дугуйны төрөл бүрийн үйлчилгээ, дэлгүүр ч бий. Утрехт, Нидерланд

© varlamov.ru

 

14. Хүний бүхий л хэрэгцээг хангах ариун цэврийн үнэгүй өрөө Японы метрод байдаг. Токио, Япон

© varlamov.ru

 

15. Сууж, хэвтэж бас авирч болдог гоё сандал

© Area © landezine.com

 

16. Дугуйтай сандал. Дуртай тал руугаа эргүүлж болно. Ренн, Франц

© Lea Waeytens / Sarah Berthet-Nivon / ENORME Studio

 

17. Хүүхдийн тоглоомын талбай дээр байдаг байшин, яг хажууханд нь жинхэнэ байшин нь бий. Копенгаген, Дани

© monstrum.dk

 

18. Энэ бол зүгээр ч нэг хүүхдийн тоглоомын талбай бус харин бүхэл бүтэн ертөнц. Сент-Луис, Миссури

© By Chris857 / Wikipedia

 

19. Жирийн л гудамж, гэхдээ сүүдрэвчтэй тул нарнаас хамгаалж болно, хүүхдүүд цугтаа тоглож, бас ном унших өрөөтэй. Аскапоцалько, Мексик

© Sandra Pereznieto / Rozana Montiel / Estudio de Arquitectura / archdaily.com

 

20. Олон давхар зогсоолын дээвэр дээрх хүүхдийн тоглоомын талбай. Копенгаген, Дани

© JAJA

 

21. Хотын нийтийн эзэмшлийн хоосон газрыг тариаланчдын бүлгүүдэд хариуцуулсан юм. Төслийг засгийн газраас санхүүжүүлнэ, тарьсан ногоондоо харин оршин суугчид өөрсдөө анхаарал халамж тавина. Нэгэн зорилготой ажиллаж байгаа эдгээр хүмүүс ажлаа хийнгээ хажуугаар бас пикник ч зохион байгуулна. Будапешт, Унгар

© Városi Kertek Közhasznú Egyesület / Facebook

 

22. Байшин хоорондын хоосон орон зайд ургамалтай, модон тавилгатай бас арт зурагтай талбай бий болгожээ. Мастер хичээлд суухаар энд цугларна, эсвэл зүгээр л цагийг өнгөрүүлэхээр ч ирнэ. Ренн, Франц

© Collectif Etc

Хэрвээ гараараа бариад өөрийн хотдоо авчирж болдог байсан бол та эдгээр зүйлээс алийг нь авмаар байна?

22
ГайхмаарГайхмаар
4
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *