Өдөрт 5-хан минут уг дасгалыг хийхэд чанга, алим шиг өгзөгтэй болно. Гол нь өнжиж болохгүй!

3

Аарцагны хэсэг – хүний бие эрхтний хамгийн их ачаалал авдаг хэсэг. Энэ хэсэгт хүний чухал эд эрхтнүүд байрлах тул эрүүл мэндийг нь хангах ёстой.

Өнөөгийн хөдөлгөөн багатай амьдралын хэв маяг уг эрхтэнд тэнцвэртэй ачаалал өгч чадахгүй байгаа бөгөөд үүний үр дагаварт хэд хэдэн хүндрэлүүд гардаг.

Идэвхгүй хөдөлгөөн нь ходоод гэдэсний хэвийн үйл ажиллагааг эвдэнэ. Чухам энэ л эрхтэн хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг зохицуулдаг, дархлаа хариуцна, арьс, хумс, үсийг шим тэжээлтэй бодисоор хангах үүргийг хүлээдэг.

Бидний санал болгох дасгал өгзөгний булчин болон ойр орчмын босоо-хөндлөн бусад булчингуудыг хүйсийн ялгаваргүйгээр бүрэн дэмжинэ. Булчингийн хэвийн үйл ажиллагааг хангах нь эрүүл мэндэд тустай гэдгийг анагаах ухаан баталсан. Булчин чангалах маш олон төрлийн дасгалууд байдаг хэдий ч голчлон өгзөгний булчин чангалах дасгал илүү үр дүнтэйд тооцогдож байна.

Өндөр үр дүнд хүрэхийн тулд зайлшгүй цаг хугацаа, хичээл зүтгэл гарна. Энэ тохиолдолд л та хүссэн үр дүндээ хүрч чадах юм.

Уг дасгал ямар нэгэн гаж нөлөөгүй бөгөөд хориглох заалтгүй, гэхдээ эмэгтэйчүүд сарын тэмдэг ирсэн үед хийхгүй байхыг зөвлөж байна. Дасгал хийж байх явцад ууц нуруу эсвэл хэвлийн доод хэсгээр өвчин мэдрэгдвэл дасгалаа түр зогсоож болно (энэ өвчнийг дасгалын дараах булчингийн хөндүүртэй андуурч болохгүй).

Өгзөг дээрээ суугаад хөлөө тэгшилнэ. Мөр тэгш, их биеэ эгц байлгаж хөлтэй тэгш өнцөг гаргахаар сууна. Өгзөг дээр хийх хөдөлгөөнийг нурууны булчинг жигд хянаж хийхийг хичээгээрэй. Хэрвээ дасгалыг эхний удаад хийхэд хэцүү санагдвал дасгалаа эхлүүлэхээс өмнө тал тус бүр рүү сунгалт хийгээрэй. Дасгалыг зөв хийхийг хичээнэ.

Тохойны үеэр тэгш өнцөг гаргаж нугална. Дасгалыг хүндрүүлэхийг хүсэж байгаа бол гараар туслах хэрэггүй.

Хөлийн шулуун байрлалыг алдагдагдуулахгүйгээр баруун өгзгөө урагш тавина. Дасгалыг хийхдээ хөлийг нугалахгүй байхыг хичээгээрэй, шалнаас хөндийрүүлж агаарт байлгаж болно.

Өгзгөөр урагш хөдлөхдөө зүүн талын өгзгөндөө ачааллыг өгнө. Хөдөлгөөний жигд, аажим хийх хэрэгтэй.

Баруун өгзгийг тавьсны дараа зүүнийг урагш тавина.

Энэ алхалтыг заавал томоор хийх гэж хичээсний хэрэггүй. Багахан зайтай байсан ч болно, хамгийн гол нь дасгалыг зөв хийхэд анхаараарай.

Дасгалыг өдөрт 2 удаа хийж эхлээд өрөөний нэг булангаас нөгөө рүү явна, эргээд арагшаа ухарч дасгалыг үргэлжлүүлнэ. Хэсэг хугацааны дараа хийх тоог боломжоороо аажим нэмээрэй.

Аливааг баяжуулах дуртай хүмүүс дасгалыг хийхдээ ч өөр нэмэлт чиглэл нэмж болно, жишээ нь хажуу тийш “алхаарай”. Хичээл зүтгэл талаар болохгүй гэдгийг амлаж байна. Таны өгзөг чанга бас гоё болно. Зөвхөн гуяны целлюлит арилж илүүдэл жин хасагдаад зогсохгүй хөлийн булчин ч чангарна. Мөн хэвлийн доод булчингууд ч чангарах сайн талтай.

Хүнд хэцүү биш, гэхдээ тогтмол хийх өгзөгний дасгал нь зөвхөн илүүдэл жингийн асуудлыг шийдээд зогсохгүй эрүүл мэндэд ч эерэгээр нөлөөлөх ажээ.

4
ХөөрхөнХөөрхөн
3
Ха ХаХа Ха
3
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Gankhuyag Ariunaa

    Gankhuyag Ariunaa

    2018/05/27 at 23:26

    Giirtei dasgal zaadag gym haana baidag bol

  2. Suuri Suuri

    Suuri Suuri

    2018/05/28 at 13:16

    Erdenebileg Altantsetseg

  3. yadaj zurag baidaggui yum uu

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *