Хятадууд яагаад жилд 6 тэрбум жоом үржүүлдэг вэ? Энэ бизнес маш их ашигтай байдгийн шалтгаан нь юу вэ?

0

Хятадад жоом үржүүлэг өндөр хурдацтай хөгжиж байна. 2013 онд гэхэд л тус улсад ойролцоогоор 100 ферм үйл ажиллагаа явуулж байсан байна. Хамгийн том бөгөөд хамгийн орчин үеийн ферм нь Сичань хотод байрладаг. Тэнд гэхэд л жилд 6 тэрбум жоом үржүүлдэг ажээ. Хятадад тийм их жоом ямар хэрэгтэй юм бол?

yandex.net

 

Жоом үржүүлгийн хамгийн том компани

Энэ фермд жоомыг тусгай байгууламжид үржүүлж тэжээдэг. Хоол, устай савнуудыг тавиур дээр байрлуулсан бөгөөд энд хиймэл оюун ухаан голчлон үйл ажиллагааг удирдан явуулдаг. Хиймэл оюун ухаан жоомны байдалд үнэлэлт дүгнэлт өгнө, амьдралын нөхцөл байдлыг ажиглана, мөн генийн өөрчлөлтийг нь ч гаргаж ирдэг. Үүний дээр хортон шавьжны таатай нөхцлийг бүрдүүлэхэд анхаарна. Жоомнуудыг хурдан үржүүлэхийн тулд чийгтэй, дулаахан бас харанхуй орчин шаардлагатай.

Жоом үржиж байгаа барилга нь өөрөө битүү орчин, хүмүүс орохыг ч xориглодог. Жоомнууд нь гадаад ертөнцтэй харьцахгүйгээр үрждэг гэсэн үг юм. Бусдаар бол тэдэнд өөр ямар ч хязгаар, хориг байхгүй. Жоомнууд нь өөрийнхөө хүслээр хооллоод л, үржээд л…

 

Эмийн үйлдвэрлэл

Жоом нь эм үйлдвэрлэхэд хэрэгтэй. Нэн эртнээс жоомыг хятадын уламжлалт анагаах ухаанд хэрэглэж иржээ. Сичаньд жоомоор тусгай ханд бэлддэг. Загасны амттай чихэрлэг ханд гардаг байна. Ходоодны шaрх, суулгалт мөн уушгины өвчлөлд өргөнөөр ашигладаг ажээ.

yandex.net

Тус компани өөрсдийн үржүүлсэн жоомоор хийсэн эмээр Хятад улсын ойролцоогоор 4000 орчим эмнэлгийг хангадаг. Эмчилгээний эерэг өөрчлөлтийг тус улсын 40 гаруй сая хүн мэдрээд байгаа юм. Төр засгаас ч уг үйлдвэрлэлийг эрчимтэй дэмжиж эхэлжээ. Тэр нь ч аргагүй, уг эмийг хортон шавьжаар хийнэ, барууны адил төстэй эмтэй харьцуулахад хямд төсөр өртөгтэй. Тэгээд ч үйлдвэрлэхэд амар бөгөөд хурдан.

 

Нийтийн хоолны үйлдвэрлэл

Энэ этгээд хачин барааг хэрэглэх бас нэгэн өөр салбар бий – нийтийн хоолны үйлдвэрлэл. Экологи болон хүмүүнлэгийг асуудлаас болоод тахианы гуя, бугын мах хомстолд оржээ. Тийм учраас жоом эдгээр хүнсийг орлох болсон юм. Хямд, элдэв арчилгаа шаардахгүй, амь бөхтэй, бас уургаар баялаг. Хятадууд жоомыг үнэхээр шим тэжээлтэй гэдэгт бүрэн итгэдэг. Тэгээд ч бусад амьтанд илэрдэг элдэв өвчин тусдаггүй амьтан ажээ.

 

Экологид тустай

yandex.net

Хятадад хоол хүнсний хаягдал их гардаг бөгөөд тэр болгоныг боловсруулж байх ёстой болно. Харин жоом үүнийг хурдан бөгөөд үнэгүй гүйцэтгэж өгдөг. Тэд хоол хүнс голохгүй, тиймээс хоол хүнсний хог хаягдлыг дуртай нь аргагүй устгадаг. Устгалын ажлаа хийж дууссан жоомыг дараа нь гахайны хоолонд өгнө. Энэ төрлийн хоол нь амьтдын дунд африкийн чичрэг өвчин гарахаас урьдчилан сэргийлдэг байна.

Жоом үржүүлэг орлого ихтэй бизнес, гэхдээ эсрэг байр суурьтай хүмүүс ч цөөнгүй бий. Зарим нэг эрдэмтэд жоомоор хийсэн эмийн бэлдмэлийн үйлчилгээнд итгэхгүй байгаагаа мэдэгдсэн бол нэг хэсэг нь үр дагавраас эмээж байгаа ажээ. Хэрвээ хэдэн тэрбум жоом эрх чөлөөтэй болбол, гэхдээ энэ нь хүний буруу үйлдлээс болохгүй нь ойлгомжтой, жишээ нь газар хөдлөлт болбол Хятад улсад гамшиг болох аюултай юм.

30
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
3
Ха ХаХа Ха
2
БахархмаарБахархмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Аригуна Аригуна

    Аригуна Аригуна

    2021/12/19 at 12:48

    Бэлэн хоолны мах орчлуулагч ч дээ

  2. Б. Сумьяа

    Б. Сумьяа

    2021/12/19 at 15:31

    Хятадын сичьванд газар хөдлөөсөй 🤣🤣🤣

  3. Badmaa Baadai

    Badmaa Baadai

    2021/12/19 at 15:37

    Бид жоомоо усгах гэж ядаж байхад …

  4. Нууц

    2022/01/26 at 18:34

    Муухай жоом хэнд ч хэрэггүй

  5. Нууц

    2022/01/26 at 18:37

    Заваарсан юм бэ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *