![](https://news.xopom.com/content-mn/uploads/2020/09/XopoM.com-Өөрийнхөө-нүдэнд-ч-итгэж-болохооргүй-тийм-л-зүйл-үзсэн-16-хүн-18.jpg)
Номноос олж мэдэж байсан аливаа зүйл бодит байдал дээрээ бидний төсөөлж байснаас тэс өөр байдаг. Зарим нэг нь хэлбэр дүрсээрээ биднийг алмайруулах бол нөгөө нэг нь хэмжээ эсвэл өнгөөрөө ч гайхшруулна. Мөн урьд нь анзаарч байгаагүй өчүүхэн зүйлээрээ ч хүний анхаарлыг татах зүйл ч бий. Ингээд л бидний сайн мэдэх дэлхий ертөнц өөр өнцгөөс бидэнд нээгдэж байгаа нь тэр. Жишээ нь, наймаалжны шүд хаана байдаг, зааны гавлын ясны хэмжээ зэргийг бид мэдээд нэг хэсэгтээ л эвгүйцэх байх.
Бидэнд танил зүйлүүдийг өөр өнцгөөс харуулах тийм л гэрэл зургуудыг танд сонирхуулахаар бэлдлээ.
Боловсруулаагүй буюу зүсэж өнгөлөөгүй алмаз чулуу ингэж харагддаг
![](https://news.xopom.com/content-mn/uploads/2020/09/XopoM.com-Өөрийнхөө-нүдэнд-ч-итгэж-болохооргүй-тийм-л-зүйл-үзсэн-16-хүн-01.jpg)
Гольфын бөмбөгнүүд – дундуур нь хуваачихсан юм, ингэж л харагддаг юм байна
![](https://news.xopom.com/content-mn/uploads/2020/09/XopoM.com-Өөрийнхөө-нүдэнд-ч-итгэж-болохооргүй-тийм-л-зүйл-үзсэн-16-хүн-02.jpg)
Сар болон Марсын хэсэг
![](https://news.xopom.com/content-mn/uploads/2020/09/XopoM.com-Өөрийнхөө-нүдэнд-ч-итгэж-болохооргүй-тийм-л-зүйл-үзсэн-16-хүн-03.jpg)
Миний кактус ийм араг яс үлдээгээд хатжээ
![](https://news.xopom.com/content-mn/uploads/2020/09/XopoM.com-Өөрийнхөө-нүдэнд-ч-итгэж-болохооргүй-тийм-л-зүйл-үзсэн-16-хүн-04.jpg)
Наймаалжны тэмтрүүлүүдэд шүд нь байдаг, тиймээс чанаж болгохоосоо өмнө сайтар цэвэрлэж авах хэрэгтэй
![](https://news.xopom.com/content-mn/uploads/2020/09/XopoM.com-Өөрийнхөө-нүдэнд-ч-итгэж-болохооргүй-тийм-л-зүйл-үзсэн-16-хүн-05.jpg)
Хийжүүлсэн ундааны машин дотор талдаа ийм байх ажээ
![](https://news.xopom.com/content-mn/uploads/2020/09/XopoM.com-Өөрийнхөө-нүдэнд-ч-итгэж-болохооргүй-тийм-л-зүйл-үзсэн-16-хүн-06.jpg)
Зарим нэг мэлхий хэмжээний хувьд аварга том юм гээч
![](https://news.xopom.com/content-mn/uploads/2020/09/XopoM.com-Өөрийнхөө-нүдэнд-ч-итгэж-болохооргүй-тийм-л-зүйл-үзсэн-16-хүн-07.jpg)
Хуцны эврийг тайрахгүй бол ийм урт болж ургана
![](https://news.xopom.com/content-mn/uploads/2020/09/XopoM.com-Өөрийнхөө-нүдэнд-ч-итгэж-болохооргүй-тийм-л-зүйл-үзсэн-16-хүн-08.jpg)
Шинэхэн цинамон гэж юу байдгийг та одоо мэдэж авлаа
![](https://news.xopom.com/content-mn/uploads/2020/09/XopoM.com-Өөрийнхөө-нүдэнд-ч-итгэж-болохооргүй-тийм-л-зүйл-үзсэн-16-хүн-09.jpg)
Энэ далавчтай мэлхий биш ээ. Зүгээр л нисдэг загас. Зөв үедээ л дарсан гэрэл зураг
![](https://news.xopom.com/content-mn/uploads/2020/09/XopoM.com-Өөрийнхөө-нүдэнд-ч-итгэж-болохооргүй-тийм-л-зүйл-үзсэн-16-хүн-10.jpg)
Автомашин хөдөлгөөнд байхад дугуй дотор талаасаа ингэж харагддаг
![](https://news.xopom.com/content-mn/uploads/2020/09/XopoM.com-Өөрийнхөө-нүдэнд-ч-итгэж-болохооргүй-тийм-л-зүйл-үзсэн-16-хүн-01.gif)
Шувуу нисэх өндрөөс будааны талбай харагдаж байна. Ийм гоё зураглал бий болгохын тулд японы тариачид төрөл бүрийн будаа тариалдаг ажээ.
![](https://news.xopom.com/content-mn/uploads/2020/09/XopoM.com-Өөрийнхөө-нүдэнд-ч-итгэж-болохооргүй-тийм-л-зүйл-үзсэн-16-хүн-11.jpg)
Мод газраас л ургадаг гэж бид боддог. Тэгсэн үгүй юм байна
![](https://news.xopom.com/content-mn/uploads/2020/09/XopoM.com-Өөрийнхөө-нүдэнд-ч-итгэж-болохооргүй-тийм-л-зүйл-үзсэн-16-хүн-12.jpg)
Бүрэн болсон халапеньо чинжүү огт ногоон өнгөтэй байдаггүй
![](https://news.xopom.com/content-mn/uploads/2020/09/XopoM.com-Өөрийнхөө-нүдэнд-ч-итгэж-болохооргүй-тийм-л-зүйл-үзсэн-16-хүн-13.jpg)
Галт чулуу гэхээр бидний толгойд гялалзсан, анивчсан чулуу л орж ирдэг. Үнэндээ галт чулууны хэлтэрхий ийм л харагддаг юм. Миний гарт 4,5 кг жинтэй төмөр, никелийн хольцтой галт чулуу байна
![](https://news.xopom.com/content-mn/uploads/2020/09/XopoM.com-Өөрийнхөө-нүдэнд-ч-итгэж-болохооргүй-тийм-л-зүйл-үзсэн-16-хүн-14.jpg)
Энэтхэгийн зааны гавлын ясыг сайтар ажиглаж харвал эртний египетчүүдэд ганц нүдэт аварга том биетний тухай домог хаанаас төрсөн нь ойлгомжтой болно
![](https://news.xopom.com/content-mn/uploads/2020/09/XopoM.com-Өөрийнхөө-нүдэнд-ч-итгэж-болохооргүй-тийм-л-зүйл-үзсэн-16-хүн-15.jpg)
Та жирийн зүйлийн өөр өнцгөөс харж үзсэн үү? Бидэнтэй тэр нээлтээ хуваалцаарай.
![Гоё](https://news.xopom.com/content-mn/plugins/tw-reactions/assets/img/style_1/heart.png)
![Гайхмаар](https://news.xopom.com/content-mn/plugins/tw-reactions/assets/img/style_1/wow.png)
![Тэнэглэл](https://news.xopom.com/content-mn/plugins/tw-reactions/assets/img/style_1/poop.png)
![Бахархмаар](https://news.xopom.com/content-mn/plugins/tw-reactions/assets/img/style_1/yay.png)
![Буруу](https://news.xopom.com/content-mn/plugins/tw-reactions/assets/img/style_1/angry.png)
![Ха Ха](https://news.xopom.com/content-mn/plugins/tw-reactions/assets/img/style_1/haha.png)
![Харамсалтай](https://news.xopom.com/content-mn/plugins/tw-reactions/assets/img/style_1/sad.png)
![Хөөрхөн](https://news.xopom.com/content-mn/plugins/tw-reactions/assets/img/style_1/love.png)
Naranbaatar Dawagdorj
2020/10/03 at 01:46
Олон амтай золиг вэ
Sita Tara
2020/10/03 at 19:48
Юун яс зүгээр соруулууд бдаг зөөлөн биетэн шүү наадах чинь