Амьдралыг тань ая тухтай болгох 20 ашигтай зөвлөгөө

2

Таны гэр орон гоё ганган байхаас гадна мөн ая тухтай байх ёстой. Ая тухыг яаж бий болгох вэ: хоолны ширээний таарсан өндөр, ванны өрөөний гарт тохирсон угаалтуурын бариул гээд л … Засвар хийхдээ ч юм уу, шинэ тавилга авахдаа бид жижиг зүйлүүдийг мартаж орхидог.

Таны амьдралыг ая тухтай байлгахын тулд танд дараах зөвлөмжүүдийг бэлдлээ.

Гал тогооны тавилгын өндөр

Амьдралыг тань ая тухтай болгох 20 ашигтай зөвлөгөө 1

Гал тогооны тавилгын стандарт өндөр – 85 см. Хүмүүс гал тогооны тавилга захиалгаар хийлгэхдээ өөрийнхөө өндөрт тохируулж захиалга өгөхөө мэддэггүй учраас тавилга нь намдаж эсвэл өндөрддөг. Таараагүй тавилга дээр ажиллахад гар амархан цуцаж ядарна. Хэрвээ та 150 см орчим өндөртэй бол тавилгын өндөр 82 см, 160-180 см өндөртэй бол тавилгын өндөр 88-91 см байхад тохирно. Хэтэрхий намдсан бэлэн тавилга байгаа бол тавилгын доор гоёлын суурь хийж, өндөрдөөд байвал хөлийг нь тайрч болно.

Гал тогооны угаалтуур

Амьдралыг тань ая тухтай болгох 20 ашигтай зөвлөгөө 2

Зайгаа хэмнэхийн тулд гал тогооны дан угаалтуур суурилуулдаг, үүний оронд хоёр тасалгаатай ч юм уу эсвэл хатаагчтай угаалтуур суурилуулах нь илүү ач холбогдолтой. Жишээ нь олон хүүхэдтэй айлд хоёр тасалгаатай эсвэл хажуудаа хатаагчтай угаалтуур маш хэрэгтэй. Хатаагч дээр халуун савтай хоолоо гаргаж, угаасан ногоо жимсээ тавьж болно. Хоёр тасалгаатай угаалтуурт нэгэн зэрэг олон сав суулгаа угааж болно.

Шкаф, тавиурын оронд гүйдэг хаалгатай шургуулга

Амьдралыг тань ая тухтай болгох 20 ашигтай зөвлөгөө 3

Гал тогоонд тавиур тогтоох гэж бүү яар. Гүйдэг хаалгатай шургуулга хамаагүй дээр: зай хэмнэхээс гадна эмх цэгцэнд оруулна. Хийх гэж байгаа зүйлдээ тохируулж шургуулганд тасалгаа хийж болно. Бүх зүйл гар дор бэлэн байхаас гадна цэвэрлэхэд ч хялбар.

“Клик-клак” систем

Амьдралыг тань ая тухтай болгох 20 ашигтай зөвлөгөө 4

Гал тогооны тавилгын бариулын оронд ухаж гаргасан бариул орчин үеийн гал тогоонд тохирно. Гэхдээ зарим нэг талаараа ашиглахад хүндрэлтэй байх тохиолдол бий: ухсан бариултай хаалгыг нойтон гараараа онгойлгох гэж оролдоорой. Асуудлыг шийдвэрлэх арга зам бол – “клик-клак”. Энэхүү систем нь хурууны үзүүрээр, тэр ч бүү хэл хумсны үзүүрээр хаалга дээр дарахад л  онгойно.

Ган гадаргуудтай тавилга

Амьдралыг тань ая тухтай болгох 20 ашигтай зөвлөгөө 5

Тавилга, хөргөгчний ган гадаргуу нь ганган харагдуулах боловч үүн дээр үлдэх хурууны хээг яах вэ? Асуудлыг шийдвэрлэх хоёр арга бий: бохирдлыг багасгадаг цэвэрлэгээний тусгай бодисоор арчих эсвэл хамгаалах тусгай бүрээстэй ган гадаргуутай тавилга худалдаж авах.

Өрөөнд хэдэн залгуур байх ёстой вэ?

Амьдралыг тань ая тухтай болгох 20 ашигтай зөвлөгөө 6

Хоёр эсвэл гурав байхад хангалттай гэж бодож байна уу? Андуурч байна. Жижиг өрөө байсан ч хана болгонд залгуур байх ёстой. Гэхдээ мэргэжлийн цахилгаанчнаас хэдийг суурилуулах, төрөл (газардуулагчтай эсэх), байрлал зэргийг тодруулж асуух хэрэгтэй.

Цонхны чимэглэл

Амьдралыг тань ая тухтай болгох 20 ашигтай зөвлөгөө 7

Унтлагын эсвэл зочны өрөөний цонхны хөшиг урт, шалан дээр навсайж хүрсэн байх нь зохимжтой. Хэрвээ танай гэрт дөрвөн хөлт найз тань амьдардаг бол гэрийн эзэгтэйн ажил нэмэгдэх нь мэдээж. Ажлаа хөнгөвчлөхийг хүсвэл хөшигний материалыг сайтар судалж аваарай, хир тогтоддоггүй, цахилгаанждаггүй материалыг сонгоорой.

Агааржуулагчтай шкаф

Амьдралыг тань ая тухтай болгох 20 ашигтай зөвлөгөө 8

Задгай номын тавиур дээр унах тоосыг цэвэрлэх ямар хэцүүг бид мэднэ. Асуудлыг шийдэх арга бол шилэн хаалгатай номын шкаф. Битүү шкафны агаарыг солилцоог сайжруулахын тулд шкафны хоёр талд агааржуулагч нүх гаргаж болно. Учрыг нь мэдэх хүмүүс тавилгаа үйлдвэрлэхдээ агааржуулагчтай нь үйлдвэрлэж зарж байгаа даа.

Аквариумд зориулсан нарны гэрэл

Амьдралыг тань ая тухтай болгох 20 ашигтай зөвлөгөө 9

Хоёр талаасаа харагдах том аквариум гэрт сүр оруулна. Аквариумаа шууд нарны гэрэлд байрлуулах нь буруу, ялангуяа урагшаа харсан цонхтой бол огтхон ч болохгүй. Шууд нарны гэрэлд байгаа аквариум хурдан бохирдож ус нь муудах тул нарны гэрэл дөнгөж (сул) тусах газар аквариумаа байрлуулаарай.

Ламинатан шал хамгаалагч

Амьдралыг тань ая тухтай болгох 20 ашигтай зөвлөгөө 10

Ламинат – орчин үеийн цэвэрлэхэд хялбар, сонгодог шал юм. Удаан эдэлгээтэй шалыг сонгохдоо материалыг нь сайн анхаараарай. Шалаа удаан хэвээр нь байлгахыг хүсвэл тавилгын хөл болгонд зөөлөвч нааж шалаа хамгаалах, дугуйтай сандал байгаа бол тусгай шалавч, хивсэнцэр тавиарай.

Цагаан өрөөний өнгөний зохицол

Амьдралыг тань ая тухтай болгох 20 ашигтай зөвлөгөө 11

Цайвар, цагаан өнгө өрөөнд хүйтэн төрх оруулах боловч өрөөг том мэт харагдуулдаг. Өвлийн хүйтэнд ийм өнгөтэй өрөө улам л хүйтэн санагдана. Хэрвээ та өрөөгөө том харагдуулахыг хүсч цайвар цагаан өнгө сонгосон бол өрөөгөө дулаахан харагдуулахын тулд өрөөний гурван ханыг цайвар цагаанаар, нэг ханыг нь тод өнгөөр будаарай.

Загварлаг, цэвэрлэхэд хялбар

Амьдралыг тань ая тухтай болгох 20 ашигтай зөвлөгөө 12

Цагаан хана, хар шал болон тавилгатай өрсөлдөх зүйл үгүй. Ийм өрөөг цэвэрхэн байлгах маш их хэцүү, хар шалан дээр унасан өчүүхэн ч гэсэн тоос айхавтар мэдэгдэнэ. Энэ мэт цэвэрлэгээний асуудлыг шийдэхийн тулд цахилгаанжуулахгүй тусгай алчуур ашиглаж гадаргууг арчиж байгаарай. Эсвэл цахилгаанжуулахгүй бодис шүршиж арчиж болно. Мөн агаарын давхар  шүүгчтэй тоос сорогчоор тоосыг соруулж болно.

Энгийн хээнээс илүү хээнцэр хээ сонгоорой

Амьдралыг тань ая тухтай болгох 20 ашигтай зөвлөгөө 13

Цулгуй өнгийн хивс, хивсэнцэр бодож байна уу? Худалдан авалт хийхээсээ өмнө сайтар бодоорой, цайвар өнгийг сонгож байгаа бол цэвэрлэх гэж багагүй хүч зарна шүү. Жижиг геометрийн ч юм уу уламжлалт хээтэй хивс, хивсэнцэр аваарай, цэвэрлэгээний цагийг маш их хэмнэх болно.

Бра буюу ханын гэрэл үү эсвэл торшер буюу булангийн гэрэл үү?

Амьдралыг тань ая тухтай болгох 20 ашигтай зөвлөгөө 14

Засварын үед цахилгааны утсыг мэдэгдэлгүй хананд хийхийн тулд мэргэжилтнүүд ханын гэрлээ хаана байрлуулах талаар асуудаг. Хэрвээ та тухайн үед шийдэж чадаагүй бол булангийн гэрэл тавиарай. Хана ил дагасан цахилгааны утастай ханын гэрэл таны гэрийн сүрийг дарна.

Өглөөний хэрэгцээг аврахын тулд

Амьдралыг тань ая тухтай болгох 20 ашигтай зөвлөгөө 15

Хэрвээ танайх цөөн ам бүлтэй ч том угаалгын өрөөтэй бол зэрэгцээ угаалтуур тавиарай. Хоорондын зай нь хүмүүс бие биендээ саад болохгүйн тулд 30 см-ээс багагүй байна. Ингэснээр өглөөний угаалгын өрөөний дарааллыг багасгаж ажилдаа хамаагүй тайван гарах болно.

Угаалгын машинд зориулсан зай

Амьдралыг тань ая тухтай болгох 20 ашигтай зөвлөгөө 16

Хэрвээ та угаалгын өрөөндөө засвар хийж байгаа бол угаалгын машинаа хаана тавихаа сайн бодоорой. Тавих байрлалыг сонгосон бол угаалгын машины цэвэр усны болон бохир ус зайлуулах хоолойтой холбох ажлыг мэргэжлийн хүнд нь даалгасан дээр. Газардуулга хийхээ бас сануулах хэрэгтэй шүү.

Загварлаг шүршүүр

Амьдралыг тань ая тухтай болгох 20 ашигтай зөвлөгөө 17

Уламжлалт шүршүүрийн оронд зориулалтын плитан шал тавьж болно, ус урсах зориулалтаар 5хэмийн налуутай тавьж шүршүүрийг тусгаарлахын тулд гэрэлтдэг гоёмсог гүйдэг хаалга хийж болно. Энэ тохиолдолд мозаик плита тохиромжтой байдаг. Хамгийн шилдэг арга бол бассейнд зориулсан тусгай плита юм. Жирийн плита илүү сийрэг байдаг тул микро биет үржих аюултай, харин бассейны плита шахалт сайтай тул ус нэвтэрдэггүй байна.

Хальтрахгүй байх ёстой

Амьдралыг тань ая тухтай болгох 20 ашигтай зөвлөгөө 18

Угаалгын өрөөний гялалзсан плитан шалнаас болж олон хүн хальтирч бэртэл гэмтэл авдаг. Плитаг сонгохдоо гөлгөр биш товгор хээтэйг сонгох хэрэгтэй. Хэрвээ боломжгүй бол шалан дээрээ модон, резинэн эсвэл ноосон хивсэнцэр тавиарай.

Бүгдийг зурья

Амьдралыг тань ая тухтай болгох 20 ашигтай зөвлөгөө 19

Жижиг угаалгын өрөө тань нэг өнгийн плитатай уйтгартай санагдаад байвч ойрд засвар хийх боломжгүй бол зарим нэг плитаг тод өнгийн будгаар будаарай. Будахдаа плитануудаа хэвтээ байрлалаар будвал өрөөг том харагдуулна. Хэд хэдэн плитаг тод өнгөөр будахад өрөөний өнгө сэргээд л ирнэ.

Бүгдийг тавиурт

Амьдралыг тань ая тухтай болгох 20 ашигтай зөвлөгөө 20

Угаалгын өрөөнд ариун цэврийн зориулалттай эд зүйлс тавих, хананд ухаж гаргасан тавиур хийж кафелиэр бүрэх нь зохимжтой. Кафелиэр бүрсэн тавиур илүү том харагдахаас гадна хэрэглээнд тэсвэртэй. Мөн гэрлээр чимэхэд улам тансаг харагдах болно.

 

9
ГоёГоё
4
ХөөрхөнХөөрхөн
3
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *