Хүүхдийг уруул дээр нь үнсэж болох уу? Эмч, сэтгэл судлаачид болон эцэг, эхчүүд эсрэг байр суурьтай байна

2

Хэн, хэзээ энэ үнсэх гэдэг зүйлийг бодож олсон юм бол? Үнсэлтийг эх хүн гаргаж ирсэн гэж эрдэмтэд үздэг. Хүүхэд хөхнөөсөө гарч бор хоолонд ороход ээж нь хатуу хоолыг нь зажилж хүүхдийнхээ аманд хийж өгдөг байжээ, ингэж явсаар үнсэлт болж хувирсан гэж үзэх.

Өөрөөр хэлбэл хүүхдээ тайвшруулах гэж хацар, урууланд нь зөөлөн хүрч үнсэлт болон хувирсан. Ээж нь хүүхдээ хайрлаж энхрийлж байгаагаа үнсэлтээр илэрхийлнэ.

Хүүхдийг уруул дээр нь үнсэж болох уу? Эмч, сэтгэл судлаачид болон эцэг, эхчүүд эсрэг байр суурьтай байна. Энэ маргааны аль талыг нь та баримтлах вэ?

 

Томчуудын хүүхдэд хандах хандлага

Үнсэлт – хүүхдээ хайрлаж байгаагийн илэрхийлэл гэж эцэг эх үзнэ, харин эмч нар: хүүхдийн уруул дээр үнссэнээр өвчин тээж буй микро биетийг хүүхдэд халдааж байгаа хэрэг гэж үзэх ажээ. Үр дагаварт нь хүүхэд өвчний халдвар авах эрсдэлтэй, жишээ н:, ангин, герпес, гепатит…

Бага насны хүүхдийн дархлааны систем бүрэн гүйцэд хөгжөөгүй байдаг бөгөөд ямар нэгэн халдварт өвчинд эмзэг байдаг. Тийм учраас эрүүл томчуудаас ч хүүхдэд өвчний микро биет халдварлах боломжтой. Баяр наадмаар найз нөхөд, төрөл садангууд ирсний дараа хүүхэд ханиад, томуу тусахад гайхаад байх зүйлгүй.

Лос-Анжелесын хүүхдийн эмч-сэтгэл судлаач Шарлотта Резникийн үзэж байгаагаар бол хүүхэд гэдэг дархлагдсан бүс буюу эцэг эхийн үнсэлтэнд зориулагдаагүй гэжээ.

Резник “The Power of Your Child’s Imagination: How to Transform Stress and Anxiety into Joy and Success” номын зохиолч. Тэрээр номондоо дурдахдаа, хүүхэд эцэг эхийнхээ үнсэлтийг секс эсвэл романтик харилцаатай холбон авч үзэх нь бий. Надтай яагаад ингэж харьцаж байгаа юм бол гэж тэд гайхацгаадаг.

“Та хүүхдийнхээ уруул дээр үнсэж эхлээд хэзээ нь больдог вэ? Энэ бол маш ээдрээтэй асуудал. Хүүхэд 4-6 нас хүрэхээрээ сексийн талаар ойлголттой болно (энэ бол хэвийн үзэгдэл), харин энэ насны хүүхдийн уруул дээр үнсэхэд сексийн мэдрэмжийг нь төрүүлж өгдөг байна”.

Энэ үзэл баримтлалыг олон ээж нарын зэрэгцээ Шарлоттын салбарын бусад мэргэжилтнүүд хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Резникийн үгийг клиникийн сэтгэл зүйч Салли-Энн Маккормак үгүйсгэхдээ: “Хүүхдийн уруул дээр үнсэх нь хүүхдийг мухардалд оруулж байгаа хэрэг биш юм. Энэ ойлголт нь хүүхдийг хөхөөр хооллох нь секстэй холбоотой гэж хэлж байгаатай л адил. Магадгүй зарим нэгэнд нь ийм мэдрэмж төрж болохыг үгүйсгэхгүй” гэжээ.

Энэ үзэл баримтлалыг Сиднейн хүүхдийн сэтгэл судлалын төвийн доктор Фиона Мартин дэмжжээ: “Хүүхдэд хайр, халамжаа илэрхийлэх нь зөв бөгөөд хэвийн үзэгдэл. Үнсэлтээрээ та хүүхдэдээ хайртай гэдгээ илэрхийлж байгаа хэрэг юм шүү дээ”.

Эцэг эхийн хайрын илэрхийлэл адилгүй бөгөөд хүүхэд ч өөр өөрөөр хүлээж авна. Жишээ нь, таван настай охиныхоо уруул дээр үнсэж буй Виктория Бекхэмийн зураг нийгмийн дунд багагүй шуугиан тарьсан.

Энэ зургийг Виктория Бекхэм өөрийн блог дээр охиныхоо таван насных нь баяраар тавьжээ. Зурагны доор “Хайрт охиндоо төрсөн өдрийн мэнд хүргэе, бид бүгд чамд маш их хайртай шүү. Ээжээс нь халуун үнсэлт” гэжээ.

Хэдхэн цагийн дараа нийгмийн дунд халуун маргаан үүсгэнэ гэдгийг тэр үед хэн ч мэдээгүй. Зарим нэг дагагчид Викторияг буруушаахын зэрэгцээ хэлэх хэлэхгүй үгээр доромжилжээ.

Үүний зэрэгцээ уг зураг 600 мянган лайк цуглуулсан. Олон мянган эцэг эх Викторияг сэтгэл санаагаар дэмжиж байв. Тэд өөрсдийн хүүхдээ уруул дээр нь үнсэж буй зургаа сошиал сувгаар нийтэлж эхэлсэн байна “энэ бол жирийн гэр бүлийн хэвийн үзэгдэл” гэсэн тайлбартай ч зураг байв.

Кэтрин Эванс өөрийн зургаан настай Мэйси охиноо уруул дээр нь үнсээд “хүүхэд төрөхөд таны хамгаас түрүүнд хийдэг зүйл юу вэ – үнсдэг” гэж тэр бичжээ. Энэ бол хайр, халамжаа илэрхийлж буй хэрэг, үхэн үхтэл байх зүйл шүү. Бид хүүхдүүддээ хайрлаж байгаагаа илэрхийлэх ёстой гэжээ.

Мэдээж энэ бүхэн тухайн үндэстний соёл, уламжлал, хэм хэмжээнээс шалтгаална. Эртний британийн ёсоор бол: “Эр хүн эцгээ духан дээр нь, найз нөхөд, төрөл садангаа хацар дээр нь, харин эхнэрээ уруул дээр нь үнсэнэ” гэж бий.

Зарим нэг улс үндэстнүүдэд үнсэхийг хуулиар хориглосон байдаг. Малайзад гэхэд л олон нийтийн газар хацар дээр үнссэн байсан ч хамаагүй 75 доллараар торгоно, харин Индонезид олон нийтийн газар үнсэлцвэл шоронд 10 жил хоригдох хүртэл ял шийтгэл оногдуулдаг байна.

Судалгааны нөгөө өнцгөөс харвал, үнсүүлж байгаагүй хүүхэд өөртөө итгэлгүй болж өсдөг ажээ. “Үнсүүлдэг” хүүхдүүд эсрэгээрээ, өөрийгөө хүндэлж, хайрлах чадвартай том хүн болон хүмүүждэг байна.

Аливаа зүйл хоёр талтай байдаг учраас бид тэр нь зөв, энэ нь буруу гэж тодорхойлж чадахгүй. Ээжийн зүрх сэтгэл яг одоо хүүхдэд юу хэрэгтэй байгааг илүү сайн мэдэж байгаа гэж найдна: үнсэх үү, загнах уу? Зүрх сэтгэлээ сонс. Энэхүү сэдвээр сонирхолтой үзэл бодол байгаа бол сэтгэгдэл хэсгээр хуваалцаарай.

6
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

12 Сэтгэгдэл

  1. Mandahaa Tudevdorj

    Mandahaa Tudevdorj

    2018/02/24 at 15:08

    Mongonoo Ganhuyag

  2. Mishka Koss

    Mishka Koss

    2018/02/24 at 19:06

    Mbs Az Jargal

  3. Mishka Koss

    Mishka Koss

    2018/02/24 at 19:06

    Mbs Az Jargal

  4. Tuğçe Güven

    Tuğçe Güven

    2018/02/24 at 19:51

    Микроб?

  5. Tuğçe Güven

    Tuğçe Güven

    2018/02/24 at 19:51

    Микроб?

  6. М.Баасан Ба

    М.Баасан Ба'Ска

    2018/02/24 at 19:53

    М. Отгонцэцэг

  7. М.Баасан Ба

    М.Баасан Ба'Ска

    2018/02/24 at 19:53

    М. Отгонцэцэг

  8. Topoo Baagii

    Topoo Baagii

    2018/02/24 at 21:52

    Odoo baitlaa huuhdiihee haana unsuulhe erdemtdees asuuh yum boljinu

  9. Topoo Baagii

    Topoo Baagii

    2018/02/24 at 21:52

    Odoo baitlaa huuhdiihee haana unsuulhe erdemtdees asuuh yum boljinu

  10. Si Si

    Si Si

    2018/02/24 at 23:43

    Bittii gutsaa

  11. Tuya Tselmuun

    Tuya Tselmuun

    2018/02/25 at 22:39

    Ene medeelel uenshuulaxgvi bgaa sky iin reklamaa bolichoochee

  12. Tuya Tselmuun

    Tuya Tselmuun

    2018/02/25 at 22:39

    Ene medeelel uenshuulaxgvi bgaa sky iin reklamaa bolichoochee

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *