Нийтийн ариун цэврийн өрөөний гар хатаагчид яагаад гараа хатааж болохгүй вэ? Үүний оронд…

2

Орчин үеийн нийтийн ариун цэврийн өрөөнд цаасан алчуурын оронд гар хатаах төхөөрөмж ихээр суурилуулдаг болжээ, ердөө 10-хан секундэд хатаана. Энэхүү супер төхөөрөмжид учир дутагдал бий – зөвхөн гар хуурайшуулаад ч зогсохгүй…

Калифорнийн оршин суугч нэгэн бүсгүй лабораторид ажилладаг бөгөөд саяхан гар хатаагч төхөөрөмжийн бактерийг шинжилж үзжээ. Үнэн хэрэгтээ гар хатаагч төхөөрөмж нь бидний төсөөлж байснаас ч илүү маш олон сөрөг үзүүлэлттэй гарав.

 

Цахилгаан гар хатаагч

Николь Уорд нийтийн ариун цэврийн өрөөнд байрлах нэгэн гар хатаагчийг сонгож авч бактерийн хэмжээг шинжилж үзээд өөрийн сошиал сувагтаа шинжилгээний хариуг нийтэлжээ. Шинжилгээгээр маш их бактери илэрсэн байна. Үүнд гайхаад байх зүйлгүй, бактери хаа сайгүй л байдаг учраас хэвийн үзэгдэл.

Гар хатаагчийн доор 3 минут барьсан шинжилгээний шилэн аягыг хэдэн өдөр хадгалсны дараа ямар болж байгааг америк бүсгүй харуулжээ. Түүний хэлснээр: “Энэ бол байж болох хэдхэн төрлийн мөөгөнцөр болон бактери бөгөөд маш олон өвчний эх сурвалж болно. Бид гараа угааж хатаахдаа цэвэрхэн гартай болсон гэж бодож яваа шүү дээ” гэв.

Энэ бүх мөөгөнцөр, бактери гар хатаах тоолонд дамжих болно гэхээр аймшигтай. Зарим нэг хүмүүс гараа бүрэн гүйцэт хатаалгүй чийгтэй нь орхидог. Бас халуун агаар нян үржих таатай нөхцөл болдог тухай мэргэжилтнүүд анхааруулж байна.

Энэхүү шинжилгээний хариугаар би хэнийг ч айлгахыг хүсээгүй, зүгээр л өвчний эх сурвалж хаа сайгүй байгааг л анхааруулах гэсэн юм гэж Николь хэлжээ. Гар хатаах төхөөрөмжийн томоохон үйлдвэрлэгч Dyson Лондон дахь Хатан хаан Мариягийн нэрэмжит их сургуультай хамтран судалгаа хийжээ: гар хатаагч төхөөрөмж нь элдэв төрлийн бактерийг устгаж чадаж байгааг баталсан байна.

Бидний сайн мэдэж байгаагаар гар хатаагч төхөөрөмж нь арьс хуурайшуулдаг учраас гараа хатаасны дараа заавал чийгшүүлэгч тос түрхэхэд хүргэдэг. Гарын арьсыг хуурайшуулахгүй гэвэл цаасан алчууранд арчих хэрэгтэй эсвэл шууд бактерийн эсрэг гель түрхэнэ. Бага насны хүүхдүүдийн арьс эмзэг байх учир гар хатаагчаас зайлсхийх хэрэгтэй.

Гар хатаагч ашиглахад танд ямар нэгэн сөрөг нөлөө мэдрэгдэж байсан эсэхийг сэтгэгдэл хэсгээр хуваалцаарай. Эсвэл та цаасан алчуур нь илүү эрүүл ахуйн шаардлага хангасан гэж үзэж байна уу?

17
ГайхмаарГайхмаар
5
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
3
БахархмаарБахархмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
ГоёГоё
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *