Эмэгтэй хүн бүрийн мэдэж байх ёстой аспирины олон талын ашигтай хэрэглээ

2

Аспирин – маш алдартай эм. Өвчин намдаах төдий бус олон өвчний үед хэрэглэнэ. Энэхүү нийтлэлээр амьдралыг орвонгоор нь өөрчлөх аспирины ашигтай хэрэглээг танд хүргэж байна.

Хортон шавьжид хазуулах

Хазуулсны дараа аспирин хэрэглэвэл халдвар авах эрсдэлийг бууруулна. Та 1 хавтгай аспирин нухаж усанд уусгаад хазуулсан газраа түрхээрэй. Хормын дотор хазуулсан шархны өвчин намжих болно.

 

Суганы арьсыг сэргээнэ

Суганы арьс харлах нь таагүй бөгөөд түгээмэл асуудал. Харласан суганы үс нь өөрийгөө үнэлэх үнэлэмжийг бууруулахад ч хүргэнэ. Аспирин энэ асуудлыг шийдвэрлэхэд тус болно. 2 хавтгай аспирин нухаад ½ аяга бүлээн усанд хийж уусгаад сугандаа түрхээрэй. 1 цаг байлгасны дараа усаар сайтар зайлж угаана. Өөрийн хүссэн үр дүнд хүртэл өдөр болгон энэ аргаар угааж болно.

 

Хагнаас салах

2 хавтгай аспирин нухаад шампуньдаа нэмээрэй. Үсээ угаадгаараа угаана. Таны хаг ул мөргүй арилна.

 

Батга арилгах

Аспирин нь салицилийн хүчил агуулдаг учраас арьсны асуудалтай бүрэн тэмцэж чадна. 1 аспирин нухаад хэдхэн дусал усаар зуурна. Батга байгаа хэсэгт аспиринтай зуурмагаа түрхээд унтаарай. Өглөө нь нүүрээ хүйтэн усаар угаана. Орой унтах болгондоо хэдэн өдөр дарааллаж түрхэнэ. Хэрвээ таны арьс хэт мэдрэг бол энэ арга тохирохгүй болохыг анхаарна уу.

 

Цамцан дээрх хөлсний толбо арилгах

Хувцсан дээр чинь хөлсний толбо үлдсэн бол аспирин арилгахад тус болно. 2 хавтгай аспирин нухаад ½ аяга бүлээн устай холино. Толбыг уусмалаар норгоод хонуулна. Өглөө нь хувцсаа угаахад толбо арилна.

 

Хөлний эвэр зөөлрүүлж арилгана

Хөлний эврээс тэр болгон амархан салж чаддаггүй, харин аспирин бол үр дүнтэй арга юм. 7 хавтгай аспирин нухаад дээрээс нь ½ ц.х нимбэгийн шүүс нэмнэ, хүсвэл багахан ус ч хийж болно. Зуурмагийг эвэр дээрээ түрхээд бүлээн алчуураар ороогоорой. 10 минут бигнэж орхино. Цаг дуусахаар нь эврээ үрнэ. Эвэр бүрэн арилтал өдөр болгон энэ аргыг ашиглах боломжтой.

 

Таны үсний өнгийг сэргээнэ

Үс гадны хүчин зүйлийн нөлөөнд өнгө, үзэмжээ алддаг. 8 хавтгай аспирин нухаад 1 стакан усанд хийж уусгана. Үсэндээ түрхээд 15 минут байлгана. Дараа нь цэвэрхэн усаар үсээ угаана. Урьд өмнө байгаагүй зөөлөн, гялалзсан үстэй болж уу? Бас хэрэглэдэг шампуньдаа 5 хавтгай аспирин хийсэн ч болно.

 

Таны цэцгийн насыг уртасгана

Удаан хугацааны турш таны баглаа цэцгийн насыг уртасгана. Цэцгийн савандаа нунтагласан 1 хавтгай аспирин хийгээрэй.

Аспирин – зөвхөн өвчин намдаах эм биш! Маш олон талын хэрэглээтэй, таны амьдралыг тодорхой хэмжээгээр хөнгөвчлөх эм юм шүү.

46
БахархмаарБахархмаар
25
ГайхмаарГайхмаар
17
ХөөрхөнХөөрхөн
14
Ха ХаХа Ха
9
ГоёГоё
7
ХарамсалтайХарамсалтай
5
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Tungaa Tungaa

    Tungaa Tungaa

    2018/02/23 at 19:17

    Сайнтуяа Баасанжав

  2. Ss

  3. А. Цэнгүүн

    А. Цэнгүүн

    2018/02/23 at 20:09

    ss

  4. Nyamaasuren Sunsar

    Nyamaasuren Sunsar

    2018/02/23 at 21:35

    Unenuu

  5. Anujin Anu

    Anujin Anu

    2018/02/23 at 21:49

    Сс

  6. Batarma Ulaanbaatar

    Batarma Ulaanbaatar

    2018/02/24 at 05:39

    Uvchin namdaah em hortoi. Arisaar ch damjin nuluulnu. Tsusgui hun alah medeelleluud tavih yum.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *