
Дэлхийн өнцөг булан бүрийн гоо сайхны стандарт, шалгуурууд тэс ондоо байдаг. Үүний нэгэн жишээ бол Сахарын цөлийн Водаабе овгийн гоо сайхны тэмцээн юм.
Бидний мэдэх гоо сайхны тэмцээнээс ялгагдах эхний ялгаа нь гэвэл эрчүүд нь өрсөлдөж, эмэгтэйчүүд нь шүүдэг аж.
Водаабе овгийн эрчүүд олон нийтийн өмнө гарахын тулд ямар их цаг хугацаа, хөдөлмөр, мөнгө зарцуулдаг гэж та бодож байна.
Хувцасанд гэхэд л дор хаяж 1 жилийг зарцуулна – тэд хувцасаа өнгө өнгийн хатгамал болон янз бүрийн гялалзсан үнэт эдлэлээр чимэглэдэг.
Тэд нүүрэн дээрээ шар болон хар өнгөөр шугам зурдаг. Ингэж хамраа илүү урт, арьсаа илүү гялалзсан мэт харагдуулах гэж оролддог аж.
Эцэст нь бэлтгэл дуусахад өрсөлдөгчдийн жагсаал эхэлдэг. Дараа нь дуу, бүжиг гэх мэт олон төрлийн тэмцээн явагдана. Энэ үед л шүүгч нарынхаа сэтгэлийг хөдөлгөх завшаан гарна.
Эмэгтэйчүүд дараах шалгууруудад үндэслэн ялагчийг сонгодог: сайхан нүүр царай, гунхсан хөдөлгөөн, цагаан шүд, том хурц нүд, этгээд содон хувцаслалт.
Водаабе овгийн иргэд гурван зүйлийг хамгийн үнэтэйд тооцдог: гоо сайхан, гэр бүл, мал сүрэг.
Водаабе овог гоо сайхны туйлыг өндөр гоолиг биетэй, урт тэгш хамартай, нимгэн уруултай, зөв төрхтэй, гэрэлтсэн нүүртэй байх ёстой гэж үздэг юм байна.
Водаабе овгийн эмэгтэйчүүд Баруун Африкийн хамгийн үзэсгэлэнтэйд тооцогддог. Гэвч тэд гоо сайхнаараа өрсөлдөхөөсөө илүүтэй “Водаабегийн Мистер”-ийг шалгаруулахыг илүүд үздэг гэнэ.
Гэрлээгүй шүүгчид далимаар нь ирээдүйн нөхрөө хараад авдаг аж.








Зочин
2015/10/17 at 12:48
1 ch hun orj uzeegvi ym bnshde bi yah gej orwoo haha
Зочин *
2015/10/17 at 13:34
эмэгтэйчүүд нь хөөрхөн юмаа