100 жилийн өмнө лам нарын гаргасан Төвд зурхай…

1

Зурхай нь Төвдүүдийн амьдралын салшгүй нэг хэсэг байсаар ирсэн. Төвдийн зурхайчид өөрсдийн нууц мэдлэг дээр тулгуурлан хүмүүст амьдрал, санхүү, гэр бүлээ авч явах зөвлөгөө өгдөг байжээ.

Төвд зурхай үнэхээр онцгой! Төвд зурхай нь өөртөө байгалийн үзэгдэл, цаг хугацааны хууль, үйлийн үр болон хүний одоо болон дараагийн төрөлд нөлөөлөх үйлдэл бүгдийг багтаасан асар том шинжлэх ухаан юм.

Та доорх нийтлэлээс он бүрээр ангилсан 12 ордны тайлбар болон тэдгээрийн нийлэмжийн тухай олж мэдэх болно.

Тод цаасан шувуу

Төрсөн он: 1940, 1952, 1964, 1976, 1988, 2000

Эдгээр онуудад төрсөн хүмүүс хоёрдмол зан чанартай байдаг. Ямар ч үед сайхан сэтгэлт дагинаас хорон санаат мангас болж хувирч чадна. Тэд амьдралын бэрхийг анзаардаггүй. Яагаад гэвэл тэдэнд бэрх зүйлс тулгардаггүй. Бүх асуудлыг өөр хэн нэгэн шийдчихдэг (эцэг эх, эхнэр, нөхөр эсвэл хүүхдүүд нь). Энэ ордны хүмүүс хүүхэд шиг, маш мэдрэмтгий, эмзэг байдаг. Тэд нээлттэй, нийтэч, хөгжилтэй, чөлөөтэй амьдрах дуртай. Эдгээр хүмүүс бусад хүмүүсийн мэдрэмж болон хэрэгцээнд анхаарал хандуулах хэрэгтэй.

Хэнтэй нөхөрлөх вэ: Хар одос

Хэнээс болгоомжлох вэ: Галын сахиус

Азын тоо – 3, 15, 27

Цэцэглэн хөгжих цаг – 2-р сар

Кобр могой

Төрсөн он: 1941, 1953, 1965, 1977, 1989, 2001

Энэ ордонд төрсөн хүмүүс уран илтгэгч, гүн ухаантан, сурган хүмүүжүүлэгч байдаг. Тэд хэнийг ч зөв замд нь оруулж, яаж хийх, ямар байх тухай зааж тусалдаг. Хүмүүст мэргэн зөвлөгөө өгөх тун дуртай (үүний ачаар тэд бусдын нүдэнд ухаантай харагддаг).

Тэд халамжтай, бага зэрэг үрэлгэн байдаг бөгөөд бусдад үргэлж туслахыг оролддог учир өөрийгөө мартчихдаг. Хүмүүсийн хайрыг булаасан, эсрэг хүйстнүүдийнхээ дунд алдартай.

Кобрууд бусдын зовлонд дарагдалгүй өөрийн амьдралаа илүү их бодох хэрэгтэй.

Хэнтэй нөхөрлөх вэ: Халуун нар

Хэнээс болгоомжлох вэ: Тод цаасан шувуу

Азын тоо – 1, 13, 25

Цэцэглэн хөгжих цаг – 6-р сар

Галын сахиус

Төрсөн он: 1942, 1954, 1966, 1978, 1990, 2002

Галын сахиус – тэд бидэнд гэрэл гэгээ, баяр хөөр авчирдаг гэрийн гал голомтыг хамгаалдаг. Төвд зурхайн дагуу энэ ордны хүмүүсийн зөн совин маш сайн хөгжсөн байдаг ба тэд үүний тусламжтай оюун ухааны дуу хоолойгоо зүрх сэтгэлийн дуудлагатай нэгтгэдэг. Тэдний халуун дулаан чанар найз нөхдөө дулаацуулдаг хэдий ч тэд ганцаардмал мэдрэмжээсээ салж чаддаггүй. Энэ төрлийн хүмүүс үнэхээр боловсон, мөн шударга байдаг. Ёс суртахуун тэдний хувьд үргэлж хамгийн эхэнд байдаг. Бага зэрэг бардам, хаалттай, косерватив. Тэд илүү нээлттэй, өршөөнгүй байхад гэмгүй.

Хэнтэй нөхөрлөх вэ: Лам

Хэнээс болгоомжлох вэ: Тод цаасан шувуу

Азын тоо – 4,16, 28

Цэцэглэн хөгжих цаг – 1-р сар

Цэвэр усны булаг

Төрсөн он: 1943, 1955, 1967, 1979, 1991, 2003

Цэвэр усны булаг – өгөөмөр зан, нинжин сэтгэл, эерэг энергийн оргилуур юм. Энэ ордны хүмүүс хэрцгий, шударга бус явдал, өөдгүй занд дургүй. Тэд сайн мэдээ, эерэг сэтгэл хөдлөлийг бусдад түгээдэг, нөхөрлөлийн харилцаа хамаарлыг үнэлдэг ба урвалтыг тэвчдэггүй. Цэвэр усны булаг өөрийн зөн совингоо сонсож байхыг зөвлөж байна – энэ нь таны амьдралын зөв замыг сонгоход туслах болно.

Хэнтэй нөхөрлөх вэ: Нефрит багана

Хэнээс болгоомжлох вэ: Арьсан бугуйвч

Азын тоо – 5, 17, 29

Цэцэглэн хөгжих цаг – 5-р сар

Нефрит багана

Төрсөн он: 1944, 1956, 1968, 1980, 1992, 2004

Энэ ордны хүмүүс хүн ихтэй, олон нийтийн цуглаанд дургүй. Тэд сэтгэлийн дарамт болон хувийн орон зайд халддаг бүх зүйлийг тэвчдэггүй. Тэд нам гүм газар ганцаараа байхын илүүд үздэг. Тэд амьдралд маш идэвхтэй, гайхалтай хурц оюун ухаантай, үнэнийг хайдаг зан нь бусдыг амархан залхаадаг.

Нийгэмд тэд хүйтэн, язгууртан мэт мэдрэмж төрүүлдэг. Төвдийн зурхай энэ жилд төрсөн хүмүүсийг эргэн тойронд байгаа хүмүүстээ анхаарал тавьж, уян хатан, гярхай байж сурахыг зөвлөж байна.

Хэнтэй нөхөрлөх вэ: Металл харанга

Хэнээс болгоомжлох вэ: Хар одос

Азын тоо – 6, 18, 30

Цэцэглэн хөгжих цаг – 11-р сар

Металл харанга

Төрсөн он: 1945, 1957, 1969, 1981, 1993, 2005

Энэ ордны хүмүүс яг л баатар шиг – үнэнч, өгөөмөр, шударга. Тэд өөрийгөө үргэлж шүүмжилдэг, хэт мэдрэг улсууд. Тэд амьдралд ямар ч эргэлт зайлшгүй гарна гэж боддог. Эргэн тойрныхондоо өөрийн муу чанарыг харуулахгүй байхыг хичээдэг. Уруу таталтанд автахгүйн тулд олон зүйл дээр өөрийгөө хязгаарладаг. Хэн нэгний төлөө амьдрахыг илүүд үздэг.

Энэ ордны хүмүүс аль болох төгс төгөлдөр лүү тэмүүлэхгүй завсарлага авч энд, яг одоогийн амьдралдаа сэтгэл хангалуун байх хэрэгтэй.

Хэнтэй нөхөрлөх вэ: Нефрит багана

Хэнээс болгоомжлох вэ: Нуурын яст мэлхий

Азын тоо – 7, 19, 31

Цэцэглэн хөгжих цаг – 9-р сар

Нуурын яст мэлхий

Төрсөн он: 1946, 1958, 1970, 1982, 1994, 2006

Энэ ордны хүмүүс өөрийн хувь заяаг залж санасандаа хүрэхэд таатай нөхцлийг бүрдүүлэх чадвартай. Нуурын яст мэлхий зөөлөн, үнэнч, тэдэнд нууц явуулга, зальхай байдал хамгийн ихээр таалагддаггүй. Тэд өөрийг нь хүрээлж буй хүмүүс бүгд гэнэн хонгор, сайхан сэтгэлтэй биш гэдгийг санах хэрэгтэй.

Хэнтэй нөхөрлөх вэ: Галын сахиус

Хэнээс болгоомжлох вэ: Металл харанга

Азын тоо – 8, 20, 30

Цэцэглэн хөгжих цаг – 4-р сар

Арьсан бугуйвч

Төрсөн он: 1947, 1959, 1971, 1983, 1995, 2007

Энэ онуудад төрсөн хүмүүсийг нууцлаг зүйлс татдаг. Тэдэнд ямар ч нууц, оньсого сонирхолтой санагддаг. Арьсан бугуйвчны ордны хүмүүс ганцаараа үлдэхээс айдаг учир үргэлж урагшилж, олон найз нөхөр хайдаг. Гаднаа өөртөө итгэлтэй, цовоо, сахилгагүй мэт харагддаг ч тэдний дотор итгэлгүй байдал, дутагдалдаа гутрах зан нуугдаж байдаг. Энэ тэмдгийн хүмүүс түрэмгийлэл, зөрчилд дургүй. Тэд хамгийн ойр дотнын хүмүүстэйгээ сэтгэл санааны хувьд гүн гүнзгий холбоотой байдаг.

Хэнтэй нөхөрлөх вэ: Халуун нар

Хэнээс болгоомжлох вэ: Лам

Азын тоо – 9, 21, 23

Цэцэглэн хөгжих цаг – 3-р сар

Хар одос

Төрсөн он: 1948, 1960, 1972, 1984, 1996, 2008

Хар одос хэзээ ч тойруу замаар явдаггүй, шулуун, дөт замыг л сонгодог. Таагүй нөхцөл байдлаас зайлсхийхийн тулд үргэлж бүх зүйлийг тодорхой болгохыг илүүд үздэг. Энэ ордны хүмүүс хүчтэй, өөртөө итгэлтэй байдлаараа бусдыг өөртөө татдаг.

Төвдийн зурхай энэ ордны хүмүүсийг өөрийн дайснуудтай болгоомжтой харьцаж тэднийг дутуу үнэлэхгүй байхыг зөвлөж байна.

Хэнтэй нөхөрлөх вэ: Тод цаасан шувуу

Хэнээс болгоомжлох вэ: Кобра

Азын тоо – 10, 22, 29

Цэцэглэн хөгжих цаг – 7-р сар

Шинэ сар

Төрсөн он: 1949, 1961, 1973, 1985, 1997, 2009

Шинэ сарны ордонд төрсөн хүмүүс мөрөөдөмтгий, мэдрэмжтэй, эелдэг хүмүүс байдаг. Тэд ажилдаа идэвхтэй, хайрандаа омогтой. Шинэ сар маш тогтворгүй, атаархуу, байнга өөрчлөгддөг – эдгээр нь маш том асуудал үүсгэдэг. Шинэ сарны хүмүүст өөрийн сэтгэл хөдлөлөө хянавал харьцахад илүү хялбар, таатай болно гэж зөвлөж байна.

Хэнтэй нөхөрлөх вэ: Тод цаасан шувуу

Хэнээс болгоомжлох вэ: Нефрит багана

Азын тоо – 11, 23, 31

Цэцэглэн хөгжих цаг – 8-р сар

Халуун нар

Төрсөн он: 1950, 1962, 1974, 1986, 1998, 2010

Энэ ордны хүмүүс амьдралын эрч хүчээр дүүрэн, өөдрөг үзэлтнүүд. Тэд – үнэнч найз, туслагч байж чаддаг учир тэдэнд ямар ч нөхцөл байдалд найдаж болно. Эдгээр хүмүүс эрх чөлөөгөө алдахаас айдаг. Ямар ч хүнд хэцүү нөхцөл байдал гайхмаар хурдан шийдвэрлэгдэж, үргэлж өөрт ашигтайгаар эргэдэг. Жил бүр энэ ордны хүмүүс илүү тайван, илүү бодлоготой, баяр хөөртэй болдог. Хэрэв та амьдралынхаа амтыг нэмэхийг хүсэж байгаа бол бага зэрэг сахилгагүй байхыг зөвлөж байна.

Хэнтэй нөхөрлөх вэ: Арьсан бугуйвч

Хэнээс болгоомжлох вэ: Галын сахиус

Азын тоо – 12, 24,26

Цэцэглэн хөгжих цаг – 10-р сар

Лам

Төрсөн он: 1951, 1963, 1975, 1987, 1999, 2011

Энэ ордны хүмүүсийг эгэл хэвийн байгалиараа хүмүүс гэж хэлж болно. Тэднийг гэнэтийн зүйлээр доош татах ямар ч боломжгүй. Тэд хөгжилтэй, нийтэч, төсөөлөл сайтай, хэлэлцэж, маргах дуртай. Лам ордныхон хүмүүсийн сайхан сэтгэл, нээлттэй байдал, шулуухан занд дуртай.

Хайр сэтгэлийн тал дээр энэ ордны хүмүүс үнэнч, тогтвортой харилцаатай байдаг. Урвалт, харам занд дургүй. Маргаанаас зайлсхийхийн тулд Лам бусдад хүлээцтэй хандах хэрэгтэй, хүн бүр амьдралдаа ухаалаг хандаж чаддаггүй гэдгийг санах хэрэгтэй.

Хэнтэй нөхөрлөх вэ: Галын сахиус

Хэнээс болгоомжлох вэ: Цэвэр усны булаг

Азын тоо – 11, 23, 28

Цэцэглэн хөгжих цаг – 12-р сар

97
ГоёГоё
74
ГайхмаарГайхмаар
27
ХөөрхөнХөөрхөн
26
БахархмаарБахархмаар
25
Ха ХаХа Ха
10
ТэнэглэлТэнэглэл
6
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

14 Сэтгэгдэл

  1. Uugaa Lkha

    Uugaa Lkha

    2017/01/01 at 13:18

    Амжилт

  2. Erka Rentsenkhand

    Erka Rentsenkhand

    2017/01/01 at 13:32

    Sonin zurhai we

  3. Ulaan Ust

    Ulaan Ust

    2017/01/01 at 13:48

    100 jiliin tuuhtei zurhaigaas iluu zuun damjsan ovog deedsiin ug surgaali bol bidnii amidraliin chig shugam yum shde ug ni .

  4. bi

    2017/01/01 at 13:56

    har horiin tubduuded buu itge.

  5. Oyuntsetseg Tuya

    Oyuntsetseg Tuya

    2017/01/01 at 15:08

    Tubdiin zurhainaas mongol zurhai iluu deer

  6. Tuya Tsogniijav

    Tuya Tsogniijav

    2017/01/01 at 18:50

    Шинэ оны оглооний мэнд хургэе Гялайлаа

  7. Bold Tuyasaihan

    Bold Tuyasaihan

    2017/01/01 at 20:34

    SS HIIGEED OGOOCH

  8. Seenee Seenee

    Seenee Seenee

    2017/01/01 at 22:43

    oorsdiigoo yah ve gej baij muu muhar dusegtnuud pezda

  9. Lhundev Muugii

    Lhundev Muugii

    2017/01/02 at 15:48

    bid tobd bish.Mongol. asar xol bga uur uur amisgaltai gazaruud xabar ni uur tsagt bolno. ykut ym uu arabiin tsag agaartai zvirlvvlj boloxgvitei adil. gazar zvin bairshil tsag ni tes oor gazariin xabar tsag toololtio xaritsuulaad baix ym. bid mongol baij mongoliinxoo tsag toololoor ybxaar yadag ym. bid chin uls ym uu. uls ch bish tovdiin sum bag ym uu. mongold bgaa bol mongolooroo bai l da.

  10. ЦАГААН САР

    2017/01/03 at 17:43

    ХЭРЭГТЭЙ МЭДЭЭ ӨГСӨНД БАЯРЛАА

  11. Зочин

    2017/01/04 at 00:50

    12жилийн амьтадтай зурхай, тоолол хятадаас үүсэлтэй. Ази даяаар аа 2000 жилийн өмнөөс хэрэглэж ирсэн түүхтэй

  12. чингүүн

    2018/08/17 at 00:28

    гоё бна

  13. чингүүн

    2018/08/17 at 00:28

    гоё бна

  14. чингүүн

    2018/08/17 at 00:28

    гоё бна

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *