Хөлийн улны өвчнөөс ангижруулах энгийн бөгөөд хамгийн шилдэг 6 дасгал

1

Хөлийн өвчнөөс салах энгийн бөгөөд үр дүнтэй дасгалууд, таниас 5 минутыг л авах болно

Бидний бие организм хоорондоо холбоотой байдаг, тийм ч учраас нэг нь өвчлөхөд нөгөөдөө нөлөөлдөг болохыг хэнээр ч хэлүүлэлтгүй мэднэ. Жишээ нь, хөлийн өвчин үнэндээ хөл өвдөж байгаа хэрэг биш юм шүү.

Хөлийн ул өвдөж байгаа нь маш олон шалтгаантай. Эвэр, судас бүдүүрэх, хавтгай ултай байх, буруу ургасан хумс гээд маш олон шалтгаан байна.

Хөлөнд хүний биетэй холбоотой маш олон цэг бий, эдгээр цэгийг хятадын анагаах ухаанд маш эртнээс нээж мэдсэн бөгөөд хүний хөлийн улаар эрүүл мэндийн ерөнхий байдлыг тодорхойлж болно гэж үздэг ажээ.

Хөлийн өвчнийг намдаахын тулд та энгийн хэдэн дасгалыг хийхэд л хангалттай. Ердөө 5 минутыг өөртөө зарцуулаарай.

Хөлийн улны өвчнөөс ангижруулах энгийн бөгөөд хамгийн шилдэг 6 дасгал 2

Дасгал 1

Хөлийнхөө хуруун дээр зогсохыг хичээ, аль болох дээшээ зогсоорой. Энэ байрлалдаа 30 секунд орчим барихыг хичээх бөгөөд дасгалыг 5 удаа хийнэ.

Дасгал 2

Нэг хөл дээрээ зогсоод өрөөсөн хөлөө 30 хэмээр өргөнө. Хөлийн хурууг тэгш байрлуулна. Дасгалыг хөл тус бүрээр 9 удаа гүйцэтгэнэ.

[sociallocker]

Дасгал 3

Суугаа байдалд хөлөө урагш сунгана, харин хөлийн хурууг дээш байрлалд байлгана. Урагш их биеэрээ сунах үеэр хөлийн хурууг арагш нугална. Хэрвээ хоёр хөлөөрөө зэрэг хийж чадахгүй бол зүүн, баруун хөлөөрөө ээлжлэн хийгээрэй.

Дасгал 4

Теннисний бөмбөгийг хөлийн ул доор тавьж өнхрүүлээрэй, энэ үед хөлийг бага зэрэг хумхисан байдалтай байна. Хөлөөрөө ээлжлэн дасгалыг хийнэ. Харин одоо хумхисан хөлийг эсрэг буюу хөлийн хуруу өвдөг рүү чиглүүлж бөмбөгийг улаараа өнхрүүлж дасгалыг хийнэ.

Хөлийн улны өвчнөөс ангижруулах энгийн бөгөөд хамгийн шилдэг 6 дасгал 3

Дасгал 5

Зогсоо байрлалаас биеийн бүх жинг хөлийн дотоод хэсэг төвлөрүүлж хуруун дээрээ 3-5 секунд зогсохыг хичээгээрэй. Баруун, зүүн хөлөөрөө ээлжлэн 10 удаа хийнэ.

Дасгал 6

Шалан дээр дээш харан нуруугаараа хэвтэнэ. Нуруу тэгш байх бөгөөд хөлийн хуруугаа шаланд хүргэхийг хичээнэ. Энэ нь хөлний улны булчинг сунгаж өгч байгаа ажээ. Дасгалыг 15 удаа давтана.[/sociallocker]

34
БахархмаарБахархмаар
8
ТэнэглэлТэнэглэл
8
ГоёГоё
8
ГайхмаарГайхмаар
7
БурууБуруу
3
Ха ХаХа Ха
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Shukito Tsogt

    Shukito Tsogt

    2016/10/16 at 17:38

    Дарханбаатар Цогтсайхан

  2. Ganbold Bilguun

    Ganbold Bilguun

    2016/10/16 at 23:18

    Suvdaa Sunjidmaa

  3. Гантулга Чинзориг

    Гантулга Чинзориг

    2016/10/17 at 02:45

    Tuvshinjargal Oidov

  4. Б. Гэсэржав

    Б. Гэсэржав

    2016/10/17 at 03:06

    Bataa Baasan

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *