Та эдгээр хориотой газруудаар аялбал баривчлагдах болно

0

Та аялах дуртай нэгэн байж болно, гэхдээ таны очиж болохгүй газар гэж бас байна аа. Эдгээр газрыг зүгээр ч нэг хориогүй, ямар нэгэн шалтгаан байж л таарна. За яах вэ, нэвтэрч орохыг хориглосон байж, тэгвэл эрх биш зургийг нь харж болох байлгүй дээ.

1. Богемийн шугуй (Монте-Рио, Калифорни)

Дэлхийн хамгийн баян хүмүүс энд цуглаж, дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэдэг газар – толгойгоороо хөл хийж ухаангүй цэнгүүн зохионо. Энд урилгагүй л ирсэн бол шууд гавтай ачигдана.

Та эдгээр хориглосон газруудаар аялбал баривчлагдах болно 2

2. Ментвит-Хилл цэргийн бааз (Хойд Йоркшир, Их Британи)

Урилгагүй л бол энд нэвтэрч орно гэж зүүдлэх ч хэрэггүй. Үндэсний аюулгүй байдлын агентлаг энд элдэв төрлийн тагнуулын судалгааны ажиллагаагаа явуулдаг хориотой бүс.

Та эдгээр хориглосон газруудаар аялбал баривчлагдах болно 3

3. Ласко агуй (Франц)

Хүй нэгдлийн үеийн ханын зурагтай энэ агуй анхлан олон түмэнд нээлттэй байжээ, харин 1963 оноос эхлэн зургийг устаж үгүй болохоос урьдчилан сэргийлж хаасан байна.

Та эдгээр хориглосон газруудаар аялбал баривчлагдах болно 4

4. Сюртсей (Исландын нэгэн арал)

60-аад оны галт уулын дэлбэрэлтийн үр дүнд бий болсон арал бөгөөд эрдэмтэд уг арал дээр амьдрал хэрхэн бий болохыг судлах зорилгоор хаалгуулжээ.

Та эдгээр хориглосон газруудаар аялбал баривчлагдах болно 5

5. Шпицбергенд дэх бүх дэлхийн үр тарианы агуулах (Норвеги)

Дэлхийд газар тариалангийн хямрал нүүрлэвэл юмыг яаж мэдэх вэ гээд хэдэн сая үр тариаг хадгалж байдаг.

Та эдгээр хориглосон газруудаар аялбал баривчлагдах болно 6

6. Хойд Синтинелийн арал (Андаманскийн арал)

Таныг энэ арал дээр хөл тавилаа гэж баривчлахгүй, та шууд л үхэх болно. Эндхийн уугуул иргэд гадны зочид гийчдэд тун дургүй тул таныг шууд л нум сумаар цааш харуулж орхино.

Та эдгээр хориглосон газруудаар аялбал баривчлагдах болно 7

7. 39 дугаартай өрөө (Хойд Солонгос, Пхеньян)

Хойд Солонгост тийм ч амар нэвтэрч орохгүйг хүн болгон мэднэ. 39 дугаартай өрөө бол Ким Чен Уны гол амин сүнс буюу энд бүх л хууль бус ажиллагаанууд явагдана. Энд урилгагүй зочин бол төрийн дайсан л гэсэн үг.

Та эдгээр хориглосон газруудаар аялбал баривчлагдах болно 8

8. 51-р бүс (Невада, АНУ)

Олон арван жил АНУ-ын удирдлагууд энэ бүсийг үгүйсгэж байсан ч гэсэн эцэс сүүлд нь үнэнээ хэлэхээс өөр аргагүйд хүрсэн юм. Энэ бол агаарын зэвсэгт хүчний нууц бааз гэдгээ хүлээн зөвшөөрсөн нь хаалга нээлттэй гэсэн үг биш юм шүү.

Та эдгээр хориглосон газруудаар аялбал баривчлагдах болно 9

9. Мария Сионын сүм (Аксум, Эфиоп)

Энэ сүмд Эфиопийн үнэн алдартны шашны шүтээн болох Гэрээний авдар хадгалагдаж байдаг. Сүмд зөвхөн хамгаалагч л орох эрхтэй.

Та эдгээр хориглосон газруудаар аялбал баривчлагдах болно 1

10. Ватиканы нууц архив (Ватикан)

Архивын нууц бичиг баримтуудыг зөвхөн Ромын Пап л үзэх эрхтэй байсан бол өнөөдөр судлаач, эрдэмтдийг нэвтрүүлдэг болжээ. Магадгүй тун удахгүй баримтууд нууц биш ил болох байх.

Та эдгээр хориглосон газруудаар аялбал баривчлагдах болно 10

11. Кеймада-Гранди (Бразилийн нэгэн арал)

Та арлын аль ч буланд буусан хамаагүй хөл тавиад л тун удалгүй дэлхийн хамгийн хортой могойд хатгуулна. Түүний хор агшин зуурт л үйлчилдэг юм. Уг арал дээр хааяахан тусгай зөвшөөрлөөр эрдэмтэд очдог байна.

Та эдгээр хориглосон газруудаар аялбал баривчлагдах болно 11

12. Ниихау (Хавайн арал)

Энэ арал дээр жирийн нэгэн шалтгаанаар та очиж чадахгүй: энэ бол хувийн өмч. Арлын уугуул оршин суугч болох 130 хүнийг эс тооцвол Робинсоны гэр бүлийн урилгагүйгээр энэ арал дээр хөл тавьж чадахгүй.

Та эдгээр хориглосон газруудаар аялбал баривчлагдах болно 12

13. Уайтагийн жентельмений клуб (Лондон, Англи)

Энэ бол Британийн элит клуб, энд жентельменүүд хүссэнээрээ согтож, мөрийтэй тоглодог зөвхөн эрчүүдийн клуб. Энд гишүүнээр элсэхийг хүсвэл клубын 35 гишүүнээр зөвшөөрөгдөж, жилд 1200 доллар төлөх чадвартай байх ёстой.

Та эдгээр хориглосон газруудаар аялбал баривчлагдах болно 13

14. Зянсу мужийн үндэсний аюулгүй байдлын музей (Нанзин, Хятад)

Энэ музей Хятадын иргэдэд нээлттэй, харин гадны жуулчдад бол орохыг хатуу хориглосон, “тагнуулын” шинж чанартай дотоодын мэдээлэл маш олноор дэлгэгдсэн музей.

Та эдгээр хориглосон газруудаар аялбал баривчлагдах болно 14

15. Херд арал (Австрали)

Энэ арал дээр жилд ердөө 400 жуулчин л аялж болно. Хоёр долоо хоногт ширүүн давлагаатай, тэгээд бас цаг агаарын тогтуун бус нөхцөлд аялахыг хүн болгон хүсэхгүй л болов уу.

Та эдгээр хориглосон газруудаар аялбал баривчлагдах болно 15

1
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Enkhchimeg Ulziiutas

    2016/03/17 at 13:09

    Ene yamar gazar iin

  2. Зочин

    2016/03/17 at 14:47

    Энд яагаад Бурхан Халдун маань байхгүй байгаа юм бэ? “Хэрэв та Монгол улсын харъяат биш бол энэ нутаг дэвсгэр дээр хөл төвьсан л бол ёс бусаар доромжлуулах болно. Үүнд нь засгийн газар ямар ч арга хэмжээ авахгүй. Орчин үеийн хувцас, байдалтай боловч хагас зэрлэг хүмүүс таныг яаж ч мэднэ… Гэх мэтээр. “

  3. Odsuren Galbadraa

    Odsuren Galbadraa

    2016/03/17 at 19:34

    Adilhan ch yum

  4. MelMii Meltii

    2016/03/17 at 22:01

    Setgel sanaanii gvn hymral bolon mash ih tarihnii uwchin tusah magadlaltai gazar nutag ta ene gazart orj ireed l tolgoi chn hatguulj hamar hooloi chin huuraishix bolno . Ulaanbaatar

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *