Хүний хуруутай коктейлийг уухдаа хурууг нь залгиж орхижээ

0

Хүний хуруутай коктейлийг уухдаа хурууг нь залгиж орхижээКанадын Даусон хотын нэгэн уушийн газар үйлчлүүлэгчиддээ маш өвөрмөц хольцтой тодруулбал хүний хуруугаар ‘амт нэмсэн’ коктейлийг санал болгодог. Соуртое Коктейл /Sourtoe Cocktail/ нэртэй энэ ундааг ууж, хүний биеийн нэгээхэн хэсгийг залгилгүйгээр уруулдаа хүргэх зоригтнууд хурууны такс болгож 5 доллар төлдөг учиртай. Гэтэл өнгөрөгч Бямба гаригийн үдэш энэхүү дүрмийг хэн нэгэн зөрчиж орхисон байна. 1970-аад оны эхэн үеэс улбаатай хүний хуруутай энэ коктейлийг Дик Стивенсон /Dick Stevenson/ хэмээгч ахмад санаачилсан ба тэрээр хуучин байшингаас олсон хүний хурууг оргилуун дарсанд хийж ууснаар Соуртое коктейл үүсчээ. Сүүлийн 40 жилийн хугацаанд Даусон хот дахь хотын төвийн зочид буудал Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 52,000 орчим үйлчлүүлэгчиддээ энэ өвөрмөц ундаагаараа үйлчилсэн ба уушийн газрын Тое Каптейн /Toe Captain/ хочит Терри Ли /Terry Lee/ хэн нэгэн санамсаргүйгээр хурууг ам руугаа оруулчих тохиолдол байсан ч бүхэлд нь ходоод руугаа хийчих юм гэж төсөөлж ч байгаагүй гэдгээ хэлсэн байна. Өөрийгөө Нью Орлеансаас ирсэн, Жош /Josh/ гэдэг хэмээн танилцуулсан нэгэн эрхэм тус Бямба гаригийн үдэш уушийн газар хаах дөхөж байх үеэр орж ирээд уламжлал ёсоор 5 доллар төлөн хуруутай виски захиалжээ. Тэрээр Соуртое Коктейл Клаб /Sourtoe Cocktail Club/-ын гишүүний карт эзэмшигч гишүүн байсан нь урьд нь хуруутай коктейлийг ууж байсан гэдгийг гэрчилж байсан ба харин энэ удаад хурууг бүхлээр нь залгиж орхисон байна. Жош сэтгүүлчдэд хэлэхдээ хундагыг хурдан тонгойлготол хуруу ам руу нь орж залгигдсан хэмээн тайлбарлажээ. Баарны үйлчлэгч хэлэхдээ “Би хуруу хаана байна гэж асуухад тэр би залгичихсан гэж хариулсан. Би үнэхээр цочирдсон.” хэмээн өгүүлсэн байна. Харин Жош хурууг залгисныхаа төлөө ширээн дээр 500 доллар чулуудчихаад яваад өгсөн гэнэ. Соуртое коктейл нь тус уушийн газрын гол бүтээгдэхүүн байсан бөгөөд хар хүрэн өнгөтэй болж, бүхэлдээ үрчлээтсэн байсан ч хумстайгаа байжээ. Дик Стивенсон анхны хурууг олсны дараа уушийн газар осол гэмтлийн улмаас хуруугаа алдсан эсвэл хиймэл хуруу хийлгэх мөнгөө арвижуулахын тулд нөхцөлтэйгээр өөрийн хуруугаа илгээсэн хэд хэдэн хүмүүсийн хурууг хандив хэлбэрээр хүлээн авсан ч ноён Ли зөвхөн нэгийг нь л авч хадгалсан байна. Давсанд хадгалж байсан учир яг л чулуу шиг хатуу болсон нөөц хуруугаа үргэлжлүүлэн ашиглахаар шийдсэн уушийн газрынхан хэрвээ өөр нэгэн шинэ хурууг залгисан бол 500 биш 2500 доллар төлөх дүрэм гаргасан байна.

1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2014/12/03 at 16:24

    Zavaarzan ym

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *