Утаат мананд хучигдсан Гонконгийн хуурамч цэлмэг тэнгэр

0

Утаат мананд хучигдсан Гонконгийн хуурамч цэлмэг тэнгэрГонконг бол Дэлхийн хамгийн гайхалтай үзэгдэх орчин, тэнгэрийн хаяатай улс орнуудын нэг. Гэвч хотын хэд хэдэн дүүргүүдийн залгисан манан будангийн өтгөн хөшигний цаанаас энэ гайхалтай дүр зургийг олж харах нь ховорхон завшааны нэг байдаг. Түүгээр ч зогсохгүй тус улсад ирж амарч байгаа амрагч жуулчдын хувьд сааралтсан утаан хөшигний наана зургаа авахуулах хэцүүхэн асуудлууд тулгардаг. Агаарын бохирдлын энэ асуудлыг шийдвэрлэх боломжгүй ч аялал жуулчлалын салбарынхан амрагчдад цэлмэг хөх тэнгэрийн дор зураг авахуулах шинэ санааг сэдсэн нь номин хөх цэнгэр, хөвөн цагаан үүлсийн доор орших хотын бараа болон хөх цэнхэр далайн усны зураг бүхий том самбар аж. Энэ долоо хоногт Баруун болон Төвийн дүүргүүд, Козвей Бей /Causeway Bay/, Монгкок /Mongkok/ орчмын агаарт хортой озон болон азотын давхар ислийн маш өндөр нягтаршил нутгийн мониторингийн станцуудад бүртгэгдэж, агаарын бохирдлын индекс хамгийн дээд хэмжээндээ хүрсэн байна. Үүнтэй холбоотойгоор эрүүл мэндийн асуудлууд үүссэнээс гадна аялал жуулчлалын бизнест ч мөн нөлөөлжээ. Чайна Дейли /China Daily/ сэтгүүлийн мэдээлснээр байнгын агаарын бохирдол нь аялагчдын тоог ихээр бууруулж байгаа гэнэ. Хэдийгээр хотын үзэсгэлэн төгөлдөр тэнгэрийг харах боломж ховор болсон ч хотын янз бүрийн хэсгүүдийн туйлын цэлмэг тэнгэртэй байх үеийн олон арван панорамик самбарууд хаа сайгүй зоогдсон нь аялагчдын хувьд шинэ боломж болж байгаа аж.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *