Оргүй газар унтах шаардлагатай болсон нөхцөлд, хэрхэн тухтай амарч болох дараах 9 аргыг мэдээд авахад илүүдэхгүй шүү

0

Бид амьдралынхаа турш нийт 27 жилийг орон дээрээ унтаж өнгөрүүлдэг гэсэн судалгаа бийГэтэл бид оргүй нөхцөлд унтах шаардлагатай болох үед л орыг ямар чухал зүйл вэ гэдгийг санадаг шүү дээОрон дээр унтахад тухтай, дулаахан гээд давуу тал ихтэйХарин оргүй газар унтах шаардлагатай болсон үед хэрхэн хүзүү хөшиж өвдсөн таагүйхэн мэдрэмжтэй өглөөг угтахгүй байж болох талаар бяцхан зөвлөгөөг хүргэхээр бэлдлээ.

Онгоцоор аялж байх үед:

1. Сууж буй байрлалаа сольж байх

Буддын шашны лам, хуврагууд эгц суунгаа унтаж чаддаг тухай өгүүлдэгГэхдээ ядаж 40 хэмийн налуу өнцөг үүсгэн сууж унтах нь тохиромжтой байдаг. Хэрэв та онгоцонд унтахад хүндрэлтэй байдаг бол байрлалаа сольж, хөлөө жийх нь танд тухтай амрахад туслах болно.

 

2. Толгойгоо хөдөлгөөнгүй байлгах арга хэмжээ аваарай

Хүн гүн нойр авахын тулд бүх булчингаа суллах хэрэгтэй байдаг ч суунгаа унтах үед хүзүүний булчин байнгын ажиллах хэрэгтэй болдог байнаЭнэ үед хүмүүсийн хэрэглэдэг хамгийн түгээмэл арга нь цонх дэрлэх байдагХарин цонхноос хол суусан тохиолдолд зарим зорчигчид ороолтоор толгойгоо суудалтайгаа бэхлэж хөдөлгөөнгүй болгох нь бийМөн түүнчлэн хүзүүний дэрийг ч хэрэглэдэгЭнэ нь хүзүүг ямар ч хөдөлгөөнгүй болгох эрсдэлгүй тул хэрэглэхэд тун тохиромжтой.

 

3. Гутлаа тайлаад, урт оймс өмсөх

Сууж байх үед бидний цусны эргэлт удааширч байдаг. Учир нь удаан хугацаанд суух үед цус хөлөнд хуримтлагдаж, биеийн цусны эргэлтийг удаашруулах шалтгаан болдогГутлаа тайлах нь цусны эргэлт сайжруулах нэгэн арга бөгөөд нөгөөтээгүүр хөлөө дулаан байлгаж байж бие сайн амрах нөхцөл бүрдэх тул урт оймс өмсөхийг зөвлөж байна.

 

Нийтийн зорчигч тээврээр үйлчлүүлж байх үед:

4. Өөрийн эд зүйлсээ найдвартай газар байршуулах

Чухал эд зүйлсээ авч яваа үед нийтийн тээвэрт унтах нь тийм ч тухтай байдаггүй шүү дээ. Ажил, гэрийн хооронд явахдаа та цүнхээ дэр болгох, хүрэмнийхээ дотрыг эргүүлж нөмрөх зэрэг аргаар хулгайчаас сэргийлэх боломжтой.

Мөн автобусны арын эгнээ бусад суудлуудыг бодвол гэмт хэрэг үйлдэгдэх магадлал илүү их байдаг тухай судалгаа бий.

 

5. Орчны чимээг багасгах арга хэмжээ аваарай

Орчны дуу чимээг багасгах аргууд дундаас бидэнд хамгийн ойр нь чихэвч хэрэглэх явдал билээУнтахад тань дуу чимээ тусгаарлах үүрэгтэй тусгай чихэвч ч гэж бас байдаг шүү дээГэвч дуу чимээг бүрэн тусгаарласан тохиолдолд сэрүүлгээ сонсохгүй өнгөрөөх, буух ёстой буудлаа өнгөрч сэрэх эсвэл хулгайчаас сэргийлэх ямар нэгэн дохио болсон бусдын гаргаж буй чимээг ч сонсохгүй өнгөрөөх эрсдэлтэйТиймээс танд цагаан дуу чимээ (white sound) буюу радио телевизорын тодорхой давтамж бүхий дуу авиаагааржуулагч сэнсний чимээ гэх мэт дуу авианаас тусгаарлагч тусгай чихэвч эсвэл зүгээр л хөгжмөө нам тавиад чихэвч зүүх нь ч тустай байж мэдэх юм шүү.

 

 

6. Унтахын өмнө сэрүүлэг тавих

Зорчиж байх үедээ сэрүүлэг тавиад унтах нь тайван амрах боломжийг олгодог билээБайн байн сэрж цагаа шалгахын оронд сэрүүлэг таны өмнөөс бүхнийг хариуцна гэдэг сайхан хэрэг шүүСэрүүлэг тавихдаа тооцоолсон цагаасаа өмнө сэрүүлгээ тавьж, өөрийгөө бэлдэх цаг гаргахаа мартав аа.

 

Найзындаа хонох шаардлагатай болсон үед:

7. Заавал шалан дээр унтах хэрэгтэй гэж үүХайрцагнаас гарч сэтгэцгээе

Шалан дээр унтах нь тухгүйгээс гадна угаалгын өрөөнөөс ч хүйтэн байх тохиолдол бийТиймээс яагаад ванн эсвэл хийлдэг гудас ашиглаж болохгүй гэжЖишээлбэл: та ванн дотор өдөн хөнжил дэвсэж унтвал дулаахан бөгөөд тухтай байх болно.

 

8. Хүйтэн шалнаас сэргийлэхийн тулд доороо илүү олон дэвсгэр дэвсээрэй

Доороо дэвсгэр нэмж дэвсэх нь танд дулаанаа хадгалах хамгийн сайн арга болох болноХэрэв та унтлагын хувцастай унтдаг бол энэ нь хүний биеэс ялгарч буй хөлсийг зохицуулагч нэгэн төрлийн механизм болж өгдөгХарин өдөн хөнжлийн тухайд дулааныг маш сайн хадгалагч гэдгээрээ онцлогтойХэрэв таны унтаж буй өрөө агаарын солилцоо сайтай бол дээгүүрээ агаар нэвтрүүлэхгүй хучлага хэрэглэхийг зөвлөж байнаДоороо дэвссэн дэвсгэрийн хувьд энэ нь таныг дулаан байлгаад зогсохгүй илүү тухтай унтахад туслах болно.

 

9. Дэрийг булчинд өвчин орохоос сэргийлж ашиглах нь

Дэр магадгүй таныг булчингийн өвдөлтгүй сайхан амрах нөхцөлийг бүрдүүлэгч болж мэдэх юм шүүУнтах үедээ дэр ашиглах нь хүзүү болон нурууг шулуун байрлалд байлгаж, сайн амралт өгөх зорилготой. Толгой болон мөрөн дороо тус бүрд нь нэг дэрхавирганы доод хэсгээр хөндлөн байрлалтай дэр байрлуулснаар нурууны доод хэсэг болон хөл тань маш сайн амарч чадна.

 

БонусДүүжин орон дээр хэрхэн унтах вэ?

Дүүжин орон дээр унтах нь эрүүл мэндэд хэрэгтэй эсэх талаар хүмүүс үргэлж маргаж байдаг. Явган аялагчдын хэлж буйгаар шөнө хүйтэн газарт хорхой шавжнаас зайлсхийхийн тулд дүүжин ор ашиглах нь элбэг байдаг бөгөөд тухтай амрахад 2 гол зүйлийг мэдэх шаардлагатай байдаг гэнэ.

1. Дүүжин ор тань хэр нарийн эсэхИхэнх хүмүүсийн боддогоос ялгаатай нь дүүжин ор нь хэт нарийн байх нь тохиромжгүй гэнэУчир нь хэт нарийн болсноор хүний бие галбирт зохицон хувирах хангалттай орон зайгүй болдог ажээТиймээс өргөн дүүжин ор нь таны биед зохицон хувирах хангалттай хэмжээний зайг бий болгож өгөх давуу талтай.

2. Хэвтэж буй байрлалХүн ерөнхийдөө ташуу байрлалаар унтдагТиймээс дүүжин орон дээр та хөлөө зүүн эсвэл баруун тал руугаа 20-30 см хажуулдуулж цээжин биеэ хөлийнхөө эсрэг зүгт эргүүлэн хэвтээрэй.

Оргүй унтах болсон тохиолдолд илүү дээр амрах өөр ямар нэгэн арга танд бий юуДүүжин орон дээр унтах тухайд өөр нэмж хэлэх зөвлөгөө танд байгаа ууХэрэв тийм бол сэтгэгдэл хэсэгт бичиж бидэнтэй хуваалцаарай.

5
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *