Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх 10 сонирхолтой сайт

0

Уран бүтээлч – дотоод сэтгэлээ илэрхийлэхийг эрмэлзэх хүмүүс. Бусдын л адил амьдарч байгаа мэт боловч өөрийн гэсэн онцлогтой хүмүүс. Уран бүтээлийн эмх замбараагүй байдал үүсээд байна уу? Хэд хэдэн санаа зэрэг орж ирэх боловч яаж ч чадахгүй шөнөжингөө л дэмий суух. Асуудлыг шийдэхэд амархан, хөнгөн, эмх цэгцтэйгээр дотоод сэтгэлээ илэрхийлэхэд бид танд туслахаар уг нийтлэлийг бэлдлээ.

Гарчиг эсвэл зураг дээр дарж тухайн сайт руу орно уу

Daily Page

Таны уран бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх 10 сонирхолтой сайт 3

Энэ сайтын уриа нь “Өдөр бүр бич”. Өдөр болгон танд шинэ сэдэв ирнэ: “Тэрээр …. юунд ч юм нэг зүйлд маш гонсгор байлаа …. ”, “Таны амьдралын хамгийн чухал шийдвэр …”, “Урлаг таны хувьд юу вэ…”. Олон нийтэд ч юм уу эсвэл өөртөө зориулж бичсэн ч болно.

Title Maker

Таны уран бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх 10 сонирхолтой сайт 4

Нийтлэл бичих санаа, сонирхол үгүй бол та уг сайтаар зочлоод үз. Түлхүүр үг оруулахад л таны өмнө шинэ сэдэв гарган тавина. Бүгдийг үгчлэн дагах албагүй, өөрийн хүссэнээр дуусгаж болно. Гэхдээ зөвхөн англи хэл дээр гэдгийг анхаарна уу.

Орфограммка

Таны уран бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх 10 сонирхолтой сайт 5

Нийтлэлийн дүрмийн болон найруулгын алдааг засна, орос хэл дээр шүү.

Главред

Таны уран бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх 10 сонирхолтой сайт 1

Үгний хогийг цэвэрлэнэ, жишээ нь рекламны элдэв үг хэллэг.

Art Finder

Таны уран бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх 10 сонирхолтой сайт 6

Энэ сайтад маш олон төрлийн уран зураг, гэрэл зураг, баримал болон өөр бусад урлагийн бүтээлүүд бий. Эдгээр бүтээлийг зүгээр үзээд зогсохгүй таалагдаж байвал худалдан авч болно. Гэхдээ гол зорилго бол сэтгэлээ сэргээх юм шүү.

Behance

Таны уран бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх 10 сонирхолтой сайт 7

Маш олон төрлөөр таны сонирхолыг татна – анимаци, график дизайн, зураглал, загвар, гэрэл зураг мөн улс орны уран бүтээлчдийн бүтээлүүд ч бий.

PsykoPaint

Таны уран бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх 10 сонирхолтой сайт 8

Зураг зурах нууц авьяасаа нээхийг хүсвэл онлайн аппликейшнээр зочлоорой. Зургийг хүссэн төрлөөр зурж олон нийтэд ил тавьж болно.

Pattern Library

Таны уран бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх 10 сонирхолтой сайт 2

Маш өргөн сонголттой, хамгийн гол нь үнэгүй хээнүүд. Мөн өөрийн хүссэнээрээ хээ зурж сайт бүтээгчдэд илгээж болно.

Noisli

Таны уран бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх 10 сонирхолтой сайт 9

Танд яах нь чухал биш, алжаалаа тайлах уу, анхаарлаа хандуулах уу? Танд хамгийн гол нь арын дуу чимээ л чухал. Далай тэнгисийн давалгаа, ой мод, борооны чимээ эсвэл зуны сайхан шөнө дүрэлзэн асах түүдэг галын чимээ… Хүсвэл чангалж эсвэл сулруулж болно, бүр бүгдийг нь цуг сонссон ч яах вэ.

Bomomo

Таны уран бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх 10 сонирхолтой сайт 10

Хөгжилтэй зураг гэж хэлж болох бөгөөд дугуй, шулуун зураас эсвэл утга учир агуулсан зураг ч зурж болно. Өнгө өнгийн тод бүтээл болно.

3
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. П. Амарзаяа

    П. Амарзаяа

    2016/04/11 at 11:08

    Эрдэнэбилэг А.

  2. Зочин

    2016/04/11 at 14:13

    Behance.net
    Google+
    Pinterest.com
    Canva.com
    Flaticon.com
    Freepik.com
    Эд нар хаана байна?

  3. Ss hiigeed ogooch

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *