Унтахаасаа өмнө хийж болохгүй 7 зүйл

0

Таны өдрийн хэмнэл зөв зохион байгуулалттай бол та орондоо орохоосоо өмнө яах ёстойгоо бага ч гэсэн мэдэж байгаа болов уу. Орой орондоо орж унтах – энэ бол бүхэл бүтэн шинжлэх ухаан. Энэ шинжлэх ухааны профессор нь зөвхөн дэглэм баригчид л байна. Таныг яг 10 цагт хөнжлөө нөмрөөд хэвт гээгүй, харин зарим нэг алдааг бүү гаргаарай гэж хүсч байна.

Технологи ашиглалт

Шинээр хийж байгаа судалгаа шинжилгээ болгон нэг л зүйлийг баталж байгаа юм – дэлгэцийн цагаан гэрэл мелатонин гэх гормоны ялгаруулалтад муугаар нөлөөлдөг, энэхүү гормон нь хүнийг тайвшруулж, тайван нойрсуулах үйлчилгээтэй. Тиймээс Facebook эргүүлж хэвтэхийн оронд хуучин цагаа дурсаад цаасан ном эргүүлж суусан нь хамаагүй дээр.

Унтахаасаа өмнө хийж болохгүй 7 зүйл 1

Нойргүйдлийг тодорхойлохгүйгээр нойрны эм уух

Нойр хүргэх шидэт эм – нойргүйдлийн талаар ямар ч ойлголтгүй, зүгээр л түргэн унтахыг хүсч байгаа хүмүүст ёстой тохирохгүй. Тэгээд ч гаж нөлөө ихтэй – булчин өвдөхөөс эхлээд ой санамжаа ч алдаж мэднэ. Үүнээс гадна, тун удахгүй та энэ шидэт бэлдмэлгүйгээр нойрсож чадахаа байна.

Унтахаасаа өмнө хийж болохгүй 7 зүйл 2

Согтууруулах төрлийн ундаа

Ганц хоёр хундага дарсны дараа нойр тань хүрч байна уу – энэ сайхан мэдрэмж удалгүй танд муугаар эргэж болно шүү. Согтууруулах төрлийн ундаа уусны дараа нүд анилдаж хурдан нойрссон нойр хурдан сэргэж, анхаарал төвлөрөх үйл явцад муугаар нөлөөлдөг байна.

Унтахаасаа өмнө хийж болохгүй 7 зүйл 3

Орондоо орж ажиллах

Унтах зориулалттай орыг бусад зүйлд ашиглахгүй байх хэрэгтэй бөгөөд ингэснээр ор гэдэг зүйл зөвхөн нойртой холбоотой гэдгийг тархи байнга мэддэг байх ёстой. Жишээ нь, орондоо хоол идэх, орондоо ажлаа хийх зэргийг хориглох хэрэгтэй. Ингэснээр таны амьдрал ч эмх цэгцтэй болно.

Унтахаасаа өмнө хийж болохгүй 7 зүйл 4

Оройн 5 цагаас хойших кофе

Унтахаас 6 цагийн өмнө уусан 600 миллитрийн Starbucks ч асуудал үүсгэнэ. Кофенд дурлагсад кофе уудаггүй эсвэл оройн цагаар кофе уудаггүй бусад хүмүүсээс 1 цаг бага унтдаг гэсэн тооцоо байдаг ажээ.

Унтахаасаа өмнө хийж болохгүй 7 зүйл 5

Тослог ихтэй хоол хүнс

Нойрсохоос 1 цагийн өмнө идсэн ямар ч хоол танд муугаар нөлөөлнө. Мөн оройн цагаар идсэн өөх тостой хоол нойронд муугаар нөлөөлдөг. Үнэхээр өлсөөд байвал бүхэл үрийн болон уурагтай хөнгөн хоол сонгоорой.

Унтахаасаа өмнө хийж болохгүй 7 зүйл 6

Идэвхтэй хөдөлгөөн

Өдөржингөө ажилтай гүйж байгаад дасгал хийх завгүй байсаар орой л нэг биеийн тамирт цаг гаргах боломжтой болдог уу? Оройн цагаар дасгал хийвэл таны нойр нэг цагаар хойшилно л гэсэн үг, тэгэхээр идэвхтэй хөдөлгөөнөө тайвшруулах йог ч юм уу сунгалтын зөөлөн дасгалаар солих хэрэгтэй.

Унтахаасаа өмнө хийж болохгүй 7 зүйл 7

9
ГоёГоё
4
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *