Суши-бургер буюу цагаан хоолтнуудын шинэ нээлт

1

Урьд өмнө нь мах иддэггүй тайван хүмүүсийг цагаан хоолтнууд гэдэг байлаа, харин хожим нь хэсэг бүлэг хоолны дэглэм барьдаг хүмүүс гарч ирэн өөрсдийгөө цагаан хоолны чанга дэглэм баригсад гэх болж. Тэдгээр хүмүүс амьтны мах идэхгүй, амьтны гаралтай бүхий л бүтээгдэхүүнээс татгалзах ажээ.

Сонирхолтой нь цагаан хоолтнууд цаанаасаа л “махчин” шинж рүүгээ татагдаад байдаг бололтой, бидний иддэг хоолтой адил төстэй хоол зохионо. Жишээ нь махны оронд ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүнээр сольж махчингуудын иддэг хоолыг дуурайх аж. Цагаан хоолтнуудын шинэ нээлт бол суши-бургер, ялгагдах гол онцлог нь бургерийн талхны оронд шахсан цагаан будаа.

Суши-бургер буюу цагаан хоолтнуудын шинэ нээлт 1

Та бүхэнд Сэм бүсгүйн бүтээсэн суши-бургерийг танилцуулж байна, тэрээр Instagram дээр өөрийн  «So Beautifully Raw» блогийг эрхэлдэг нэгэн.

Харахад үнэхээр амттай, орцоос нь сонирховол:

  • Терияки соустай жижиглэн хэрчсэн тахиа (үнэндээ тахианы мах биш жекфурт юм)
  • Авокадо
  • Даршилсан цагаан гаа
  • Цагаан хоолтны майонез
  • Улаан байцаа

Суши-бургер анхныхаа танилцуулгаар бүтэлгүйтсэн, цагаан будаа нь нурж унаад гараараа барьж идэж болохгүй. Үүнийгээ ч Сэм хүлээн зөвшөөрсөн бөгөөд савх юмуу, сэрээгээр  идэхийг зөвлөсөн юм.

Суши-бургер буюу цагаан хоолтнуудын шинэ нээлт 2

Гэхдээ л Сэмийн санаа цааш хөгжих шатандаа орж зарим нэг тогооч нар хүртэл туршиж үзжээ.

Харамсалтай нь дараа дараагийн туршилтууд зөвхөн цагаан хоолтонд зориулагдахаа больжээ.

Суши-бургер буюу цагаан хоолтнуудын шинэ нээлт 3

Суши-бургерийн орц нь роллын орцтой адил.

Суши-бургер буюу цагаан хоолтнуудын шинэ нээлт 4

Өөрөө хэлбэл загас, өргөст хэмх, авокадо, түрс, далайн бусад бүтээгдэхүүн …

Суши-бургер буюу цагаан хоолтнуудын шинэ нээлт 5

Сонсоход маш амттай сонсогдох боловч гараараа бариад идэх ямар ч боломжгүй, сэрээ эсвэл савхаар идэхээр зүгээр л загас-будаа-ногооны холимог болж орхино.

Суши-бургер буюу цагаан хоолтнуудын шинэ нээлт 6

2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *