
Тавдугаар сарын долоонд орчлон ертөнцийн одот тэнгэр бидэнд бишрэм, үзэсгэлэнт “Ягаан сар”-ыг харуулсан билээ. Хэрэв та тэрхүү гайхамшигт үзэгдлийг харах боломж олдоогүй бол 2020 онд тэнгэрт үзэгдэх бусад үзэгдлийг харалгүй өнгөрөөж болохгүй. Ингээд бид танд энэ онд одон оронд тохиох үзэгдлүүдийн талаар мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. Та зарим үзэгдлийг шууд нүдээрээ харж болох бол заримыг нь дуран ашиглан харах боломжтой.
1. 6 сарын 5 — Full Strawberry Moon\Гүзээлзгэнэ сар

Зургаан сарын хамгийн сүүлчийн сар буюу хаврын сүүлчийн сарыг Бүтэн Гүзээлзгэнэ Сар гэж нэрлэдэг. Уугуул Америкчууд эрт үед энэ сарыг гарах үед гүзээлзгэнэ боловсорч гүйцдэг байсан тул ингэж нэрлэжээ. Мөн энэ сарыг Европт “Honey Moon”, “Mead Moon”, “Rose Moon” гэж нэрлэх нь бий.
2. 6 сарын 21 — Нар хиртэлт

Энэ жил бол, нар сар хоёр давхцаж зайны ялгаанаас шалтгаалж ижил хэмжээтэй харагддаг онцгой жил юм. Сар нарыг бүрэн халхалж чаддаггүй тулд гадуур нь харагдаж байгаа гэрэл яг л галт цагираг шиг харагддаг байна. Энэ үзэгдлийг Африк, Ази, Индонез, Европ, Микронезаас харж болно. Нүдээ гэмтээхгүйн тулд хамгаалалтын шил зүүхээ битгий мартаарай.
3. 7 сарын 14 — Бархасбадь гарагийн эсрэгцэл

Энэ нь Бархасбадь гараг нар болон дэлхийн эсрэг талд байрлана гэсэн үг. Та энэ үзэгдлийн нүдээрээ шууд харах боломжтой бөгөөд гайхалтай улаан толбонуудыг нь телескоп ашиглан хараарай.
4. 7 сарын 20 — Санчир гарагийн эсрэгцэл

Бархасбадь гараг 6 хоногийн турш эсрэг байрлалд байсны дараа Санчир гариг дэлхийтэй эсрэгцэн ирэх нь ээ. Ингэснээр тэнгэрт шаргал цагаан өнгөтэй од харагдах болно. Та энэ үзэгдлийг энгийн дурангаар харах боломжгүй тул огторгуйн дуран ашиглахыг зөвлөж байна.
5. 8 сарын 12 — “Perseid” солирын бороо

“Perseids” солирын бороо нь 8-р сарын дулаан орой тохиодог хамгийн алдартай солирын бороонуудын нэг юм. Та энэ үзэгдлийг 8-р сарын 11, 12 болон 13-ны шөнө харах боломжтой. Илүү сайн харахын тулд хотоос гарч задгай талбайд очихыг зөвлөж байна.
6. 10 сарын 13 — Ангараг гарагийн эсрэгцэл

Ангараг гараг 2 жил тутамд дэлхийтэй эсрэгцдэг бөгөөд энэ жил бол тэрхүү үзэгдлийг харах боломжтой жил юм. Аравдугаар сард Ангараг гараг Бархасбадь гаргаас илүү гялалзах бөгөөд 10-р сарын 13-нд гэрэл нь дээд цэгтээ хүрэх болно.
7. 12 сарын 13 — “Geminid” солирын бороо

Хэрэв та жилийн хамгийн супер солирын бороог харахыг хүсвэл 12 сарын 13-ны орой 9-10 цагийн үед эхэлж 14-ний үүр цайтал үргэлжлэх “Geminid” солирын бороог алгасаж болохгүй. “Geminid”-ийн солирууд “Gemini” одноос гардаг бөгөөд хурц гэрлүүд удаанаар хөдөлж байгаа мэт харагддаг.
8. 12 сарын 14 — Нарны бүтэн хиртэлт

Энэхүү бүтэн нар хиртэлтийг Өмнөд Америк, Антарктид, Африкийн хэсгээс харах боломжтой. Сар нарыг бүрэн халхалж өдрийн цагаар шөнө мэт харанхуй болно. Та тус үзэгдлийг нүдээрээ шууд харах боломжтой төдийгүй лаан плазм ашиглан харах боломжтой.
9. 12 сарын 21 — Бархасбадь - Санчир гарагийн холбоо

“Space.com”-н мэдээлснээр энэ жилийн төгсгөлд Бархасбадь, Санчир гарагууд 1623 оноос хойш анх удаа хамгийн ойр байрлалд очих болно. Санчир болон Бархасбадь гаргийн хоорондох холбоог агуу холбоо гэж нэрлэх нь ч бий. Энэ үзэгдэл 20 жил тутам тохиодог ч энэ жилийн хувьд гаргууд нэг нэгэнтэй маш ойрхон очих бололтой. Өндөр нягтралтай дурангийн тусламжтайгаар та хоёуланг нь харах боломжтой болно.
Бонус: 2020 онд аль хэдийн харагдаад өнгөрсөн 4 бүтэн сар

Сар дэлхийтэй хамгийн ойрхон ирэх үед бүтэн хэлбэрээрээ харагддаг. Дэлхий нь бага зэрэг зууван хэлбэртэй учраас сар хол юм уу ойр харагдах боломжтой. Дараагийн бүтэн сарыг 2-р сарын 9, 3-р сарын 9, 4-р сарын 8, 5-р сарын 7-нд харах боломжтой болно.








А. Тэлмүүн
2020/05/28 at 20:28
Aku Næ ehni sarin udrig har
Rosé Park
2020/05/28 at 20:42
Thank you танай саят их гоё шүү
Ш. Шийрэвсүрэн
2020/05/28 at 20:55
…
Bulgansaihan Wanchinjaw
2020/05/28 at 21:04
Баян хангай минь дээ өршөө өршөө
Nyamhuu Enkhbaatar
2020/05/28 at 21:59
Булгаагийн таллаар бологээ
Bulgansaihan Wanchinjaw
2020/05/29 at 06:35
харин тиймээ хө Баян хангайгаа аргадаж л байвал биднийхээ. тааллыг хүлээн авна шүү дээ хө
Өсөхэрдэнэ Отгончулуун
2020/05/29 at 08:28
💬💬💬💭💭💭
Пүрэв Жав
2020/05/29 at 09:55
Бүтэн нар хиртэлтийг харсан бол ч
О. Мягмарнаран
2020/05/29 at 09:57
Ene solirin boro bas nar hirtelt n mongold haragdh blu
Энх Жин
2020/05/29 at 10:33
солирын бороо нь харагдана л гэж байна шд нар хиртэлт нь харагдахгүй гэнээ
Ganbold Tuvshinjargal
2020/05/29 at 11:58
хачирхалтай үйл явдал вэ
Burte Munkhbaatar
2020/05/29 at 12:00
Namuun Batjargal
Э. Баярболд
2020/05/29 at 12:53
Ц. Янжка Амаржаргал. Баярмаа
Ebo Ebo
2020/05/29 at 13:50
Aaa ern magadgy shvv korona ntr gd tahal garchad bhad
Сартуул Балдан-Очир Хашчулуу
2020/05/29 at 14:55
манайд өглөө 07:30 харах боломжтой
Bayr Batsukh
2020/05/29 at 15:43
Баярлалаа ❤
Batireedvi Batkhuyag
2020/05/29 at 18:18
Nar sar 2heterhii oirhon zurj bn gesen vgvv
Monh Tsetseg Monh Tsetseg
2020/05/29 at 19:44
Хачирхалтай үйл явдал вэ?
Nominerdene Sukhbold
2020/05/29 at 21:51
Yag uu😏😏😏
Tuya Munkhuu
2020/05/29 at 23:33
6:21нар хэртэлт хэдэн цагаас бол
Jagaa Bsk
2020/05/30 at 00:17
Ч. Халиунаа
Ж.Энхжаргал Ж.Энхжаргал
2020/05/30 at 00:59
Hасанд цөвтей аж лалар
Өөнөө Өнөболд
2020/05/30 at 01:50
Bi lv harnaa
Батмягмар Хурлээ
2020/05/30 at 04:13
Нар,сар хиртэх,тэр тусмаа едер богиносож эхлэх агшинд хvн терелхтенд ямар еед байх вэ?дээ.Монгол лам нараар асар их хурал ном хурах естой.
Ц. Одсайхан
2020/05/30 at 09:31
20 oncn ih yum vzvvlhen dee kkk
Ганбат Ундармаа
2020/05/31 at 01:21
2020 он яасан ширүүн байна 🙏
Зочин
2020/06/21 at 18:41
Өнөөдөр нар хиртэлт харагдсангүй