Apple компани Beats Electronics-ийг 3 тэрбум доллараар худалдан авчээ

0

Технологийн ертөнцийн томчуудын нэг Apple компани аудио бүтээгдэхүүн, тоног хэрэгсэл үйлдвэрлэгч Beats Electronics компанийг худалдаж авах гэж байгаа тухай яриа гарснаас хойш 2 долоо хоногийн дараа энэхүү худалдан авалт албан ёсоор болсныг Apple мэдэгджээ. 5-р сарын 28-ны өдөр [tweetable]Apple Inc. Beats-ийг 3 тэрбум америк доллараар худалдан авсан гэдгээ албан ёсоор мэдэгдсэн[/tweetable] байна. Beats Electronics 2013 оны 9-р сард 1 тэрбум доллараар үнэлэгдэж байсан юм. Apple-ийн CEO Tim Cook технологийн мэдээллийн Re/code-той хийсэн ярилцлагандаа “Бид таны мөрөөдөж байгаа зүйлийг бүтээж чадна. Гэхдээ энэ бол асуулт биш.” хэмээн өгүүлсэн байна. Мөн тэрээр албан ёсны танилцуулгын үеэр “Хөгжим бол бид бүгдийн амьдралын чухал хэсэг мөн Apple дахь бидний зүрхэнд онцгой байр суурь эзэлдэг. Тийм учраас бид хөгжимд хөрөнгө оруулалт хийсээр ирсний дээр энэ гайхамшигтай багтай хамт дэлхийн хамгийн шилдэг хөгжмийн бүтээгдэхүүнүүд болон үйлчилгээг бүтээхээр үргэлжлүүлэн ажиллах болно.” гэж хэлжээ.

Apple компани Beats Electronics-ийг 3 тэрбум доллараар худалдан авчээ 6

Apple компани Beats Electronics-ийг 3 тэрбум доллараар худалдан авчээ 1

Apple компани Beats Electronics-ийг 3 тэрбум доллараар худалдан авчээ 2

Apple компани Beats Electronics-ийг 3 тэрбум доллараар худалдан авчээ 3

Apple компани Beats Electronics-ийг 3 тэрбум доллараар худалдан авчээ 4

Apple компани Beats Electronics-ийг 3 тэрбум доллараар худалдан авчээ 5

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. zombi

    2014/05/30 at 16:39

    aimar aimar uur yu ch helehev

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *