Би үүнийг уншсанаас хойш дахиж хэзээ ч гадуур хувцастайгаа орон дээр суухаа больсон!

2

Бид үргэлж цэвэрхэн бас сайхан хувцаслаж, бусдад аль болох эерэг сэтгэгдэл төрүүлэхийг хичээдэг, гэвч хаалганы цаана, ерөнхийдөө, бид аль болох биед эвтэйхэн, амар байх хувцас сонгож өмсдөг. Үүний сацуу, шинэ бүтээлүүд бидний амьдралыг илүү хөнгөвчилдөг. Та магадгүй дотуур өмдний талаар сонсож байсан байх, тухайлбал, дотуур өмдийг угаалгүйгээр сар өмсөж болохгүй. Энэ бүгдийн эцэст, ажил дээрээ удаан хугацаагаар өмссөн хувцас эсвэл гадуур гарахдаа өмссөн хувцастайгаа орон дээр хэвтэх нь ямар хор хөнөөлтэй вэ? Бүх кинон дээр ихэнх жүжигчид ингэдэг! Гэхдээ цөөн хэдэн хүн л үүний хор уршгийг мэднэ.

Та магадгүй мэдэх байх, бид бүхэн микроб болон бактераар дүүрэн ертөнцөд амьдарч байна. Зарим хүмүүс үүнийг хүлээн зөвшөөрч, тэгтлээ их санаа зовдоггүй, яагаад гэвэл ихэнх бактерууд эрүүл мэндэд тийм ч ноцтой аюул учруулдаггүй. Харин бусад нь бактераас эмээдэг бөгөөд гэр, хувцас, эд зүйл болон өөрийнхөө биеийг хүртэл тогтмол цэвэрлэж, цэвэрхэн байхыг эрхэмлэдэг. Тэдэнд олон эерэг зуршлууд бий, гэртээ ирсний дараа, тэр дор нь хувцсаа солих, гадуур өмссөн хувцсаа бусад хувцсанаас тусад нь тавих, хэтэвч болон цүнх зэргийг унтлагийн өрөө, гал тогооны өрөө болон угаалгын өрөөнөөс өөр газар тавих гэх мэт.

Anatoliy Karlyuk / Shutterstock.com

Бидний гадуур гарахдаа өмсөж, хэрэглэсэн хувцас болон эд зүйлс үргэлж бактераар дүүрсэн байдаг. Тэдгээр бактерууд бидэнд ямар эрсдэл авчрахыг төдийлөн сайн хэлж мэдэхгүй ч, мэргэжилтэн судлаачдын үзэж буйгаар, ариун цэвэр сахихгүй байх нь олон төрлийн халдвар авах, халдварыг хуримтлуулах үндэс болно гэж үзжээ.

Lopolo / Shutterstock.com

Гэртээ ирсэн даруйдаа буйдан эсвэл орон дээрээ суулгүйгээр гадуур хувцсаа солих нь зөв үү? Хариулт нь мэдээж тийм! Өдөр бүр хүмүүс олон зүйлтэй харицаж байдаг бөгөөд тэдгээрийг эрүүл мэндэд аюул учруулахгүй гэж боддог байна. Бид нар өмнө нь хэн нийтийн тээврийн бариул эсвэл мөнгөн тэмдэгтэд гар хүрснийг мэдэхгүй шүү дээ. Бактер болон микроб нь арьсны гадаргуу болон хувцсан дээр тогтдог. Нэг ёсондоо бид хэзээ, хаанаас, хэрхэн бактерыг авч, яаж цугтаа амьдарч байгаагаа мэдэх боломжгүй.  Стафилококк болон ацинетобактер нь хамгийн аюултайд тооцогдоно. Эдгээр бактерууд ариун цэврийг алдагдуулж, биеийн бүх хэсэгт сөрөг нөлөө үзүүлдэг бөгөөд амьсгалын замыг өвчлүүлж, улмаар уушгины үрэвсэл болгодог байна.

Tyler Olson / Shutterstock.com

Бидний ор бол аюулгүй диваажин л гэсэн үг. Бид шүршүүрт орсны дараа ор дэвсгэрийн даавуун дээрээ хэвтэж, бүх зүйл цэвэрхэн санагдсан үед, бат бөх гэгч нь тайван унтаж амардаг.

Tyler Olson / Shutterstock.com

Үүний хажуугаар, бид ороо бактераас хамгаалах ёстой гэдгээ мартчихдаг. Эхлээд, бактер бидний үед амьдарна. Тэгэхээр бид зогсоол эсвэл дэлгүүрээс гэртээ танихгүй этгээдүүдийг авчирсан гэсэн үг болж, таарч байна, тийм үү? Хэрэв та эрүүл байхыг хүсэж байвал, хэзээ ч орон дээрээ гадуур хувцастайгаа сууж болохгүй! Мөн ор дэвсгэрийн даавуугаа тогтмол угааж, цэвэрлэж байх ёстой.

AnnaElizabeth photography / Shutterstock.com

Нэгэнт хэвшил болсон зуршлыг өөрчлөхөд үргэлж амаргүй байдаг, гэхдээ эрүүл мэндтэй холбоотой асуудал яригдаж байгаа үед, зуршлаа өөрчлөхөөс өөр арга байхгүй. Энэ бүгдийн эцэст, гэртээ ирсэн даруйдаа гадуур хувцсаа сольж, гараа угааж байгаарай гэж зөвлөе.

DAMRONG RATTANAPONG / Shutterstock.com

Та гадуур хувцастайгаа орон дээрээ суудаг зуршилтай хүмүүсийн нэг үү? Та энэ зуршлаа өөрчилж чадах уу?    

18
БахархмаарБахархмаар
7
ГайхмаарГайхмаар
3
ГоёГоё
2
ХарамсалтайХарамсалтай
2
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Paagii Chipa

    Paagii Chipa

    2019/04/12 at 19:17

    Ariuka Pagamdulam

  2. Paagii Chipa

    Paagii Chipa

    2019/04/12 at 19:18

    Энхтулга. Ариунсүлд

  3. Javkhaa Amarjargal

    Javkhaa Amarjargal

    2019/04/12 at 19:19

    Nomio Erdenebayr

  4. Tuyasaikhan Bazarsuren

    Tuyasaikhan Bazarsuren

    2019/04/12 at 19:26

    Б. Мөнх Наран

  5. Tuyasaikhan Bazarsuren

    Tuyasaikhan Bazarsuren

    2019/04/12 at 19:26

    Munkherdene Batsaikhan

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *