Эдгээр аргуудын тусламжтай та гэрийн нөхцөлд зовхин дээр гарсан өвдөгнөөс бүрмөсөн салаарай!

2

Бараг бүх хүн нүдэн дээр өвдөг гарах үед загатнасан, төвөгтэй мэдрэмж төрдгийг мэдэх бөгөөд аль болох хурдхан шиг энэ зовиураас салахыг хүсдэг.

Өвдөг бол овоорсон гүвдрүү шиг зүйл бөгөөд зовхины доод эсвэл дээд хэсэгт булчирхай бөглөрснөөс болж үүсдэг.

Fevziie / Shutterstock.com

 

Зовхин дээр өвдөг гарахад ямар хүчин зүйлс нөлөөлдөг вэ?

Хэрэв булчирхайн нээлттэй байдал гадны бодисоос болж бөглөрөх юм бол зовхин дээр өвдөг гарна. Булчирхай бөглөрөхөд, бактери дотор нь орно. Ингэснээр өвдөг гарахад хүргэх бөгөөд дараах хүчин зүйлс мөн давхар нөлөөлнө:

  • Гараа угаалгүй нүдэндээ хүрэх
  • Шөнө унтахдаа нүднийхээ будгийг арилгахгүй байх
  • Хуучирсан нүүрний будаг хэрэглэх, тухайлбал сормуусны будаг болон нүдний харандаа гэх мэт
Emily frost / Shutterstock.com

 

Хэрхэн өвдөгнөөс салах вэ?

Олон хүмүүс өвдгийг хэрхэн эмчлэх талаар мэдэхгүй гайхширцгаадаг. Тэгэхээр, хариулт нь супер энгийн! Хүмүүсийн туршиж үзсэн, найдвартай зарим нэг аргуудыг та бүхэнд дуулгая.

phM2019 / Shutterstock.com

 

 

Халуун жин

Халуун жин зөвхөн үрэвслийн шатан дээрээ явж байгаа үед үр дүнтэй байдаг. Тэгэхээр та энэ аргыг идээ бээр ажиглагдаж эхлэх үед ашиглавал тохирно. Үүнээс өмнө эмчид үзүүлж, зөвлөгөө авч болно.

  • Шүүсэн цэвэр усыг плитка эсвэл ус буцалгагчний тусламжтай халаана
  • Цэвэрхэн алчуурыг буцалсан усанд дэвтээж, усыг нь сайтар шавхана
  • Бага зэрэг бүлээсгэсний дараа алчуурыг нүдэн дээрээ тавьж, хэдэн минут байлгана
  • Үр дүн гартал нь хэдэн ч удаа энэ аргыг хэрэглэж болно
Miriam Doerr Martin Frommherz / Shutterstock.com

 

Цайны ханд

  • Зовхин дээрх өвдгийг эмчлэхийн тулд та ногоон эсвэл хар цайны хандыг ашиглаж болно. Гадуур гарч өөр ямар нэгэн зүйл худалдаж авах шаардлагагүй.
  • Ус буцалгаж, хөргөсний дараа арьсан дээрээ тавихад бэлдэнэ.
  • Цайны хандыг усанд сойж, өвдөг гарсан хэсэгтээ тавина.
  • Цайны хандыг зовхин дээрээ 10 минутын хугацаанд тавиарай.
  • Өдөрт 5 удаа энэ аргыг ашиглана.
ViDi Studio / Shutterstock.com

Таныг эдгээр аргуудын тусламжтай нүдэн дээр гарсан өвдөгнөөс бүрмөсөн сална гэдэгт итгэлтэй байна!

Тодорхой нөхцөлд нүдэн дээр гарсан өвдөг аюулгүй гэдгийг санаарай. Харин өвдгийг эмчлэлгүй 7 хоног хүртэлх хугацаанд байлгах юм бол, зарим нэг таагүй шинж тэмдгүүд илэрч, өвчтөн эм хэрэглэхээс өөр аргагүйд хүрдэг байна. Хэрэв таны нүдэн дээр өвдөг гараад 48 цагийн дотор хэвийн болохгүй байвал, зүгээр болно гэж найдаж суулгүй эмчид хандаарай!

Photo Book Pro / Shutterstock.com

Өвдөг мэтийн зүйлээс болж өөрийгөө тавгүйтүүлэх хэрэггүй! Эрүүл байж, бохирдлоос сэргийлж, аль болох эерэг, сайхан зан ааштай байхдаа анхаараарай.

6
ХөөрхөнХөөрхөн
3
ГоёГоё
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Bayarchimeg Lkhagvasuren

    Bayarchimeg Lkhagvasuren

    2020/02/27 at 04:29

    Batmunkh Munhbat

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *