Хоол хийх нь заримдаа ёстой хүнд шийтгэл мэт санагддаг бол заримдаа бүр сонирхолтой ажил болно. Энэхүү өөрчлөмтгий мэдрэмжид гал тогооны төрөл бүрийн хэрэгсэл нөлөөлж байдгийг та мэдэх үү?
Гал тогооны ажлыг хөнгөвчлөхөд зориулсан төрөл бүрийн хэрэгсэл сонирхохоор Amazon эсвэл AliExpress зэрэг сайтуудыг бид хэдэн ч цагаар ухаж чадна. Энэ удаагийн бидний олж мэдсэн зүйл үнэхээр сонирхолтой бөгөөд та бүхэнтэйгээ хуваалцахыг хүслээ. Ингээд ирээдүйгээс бидэнд ирэв үү гэмээр хэрэгслүүдтэй танилцацгаая.
Цахилгаан хутгагч
Хийж байгаа хоолоо эргэж тойрч, хутгах ажилд тэр бүр хүмүүс дуртай байдаггүй. Энэ уйтгартай бас төвөгтэй ажлыг цахилгаан хутгагч хөнгөвчилж өгөх нь ээ. Төхөөрөмжийг хоолны саванд хийгээд асаагаад орхино. Та санаа зовох зүйлгүйгээр өөр ажил амжуулах боломжтой болно. Цахилгаан хутгагч нь миксерийн үүргийг ч гүйцэтгэнэ. Stirr хутгагчийг эндээс худалдаж аваарай. Харин арай хямд адил төстэйг сонирхвол энэхүү линкээр орно уу.
Дүрдэг су-вид
Орчин үед су-вид технологиор хоол хийх моод болжээ. Бидэнд одоо овор ихтэй зуух, том сав суулга ч хэрэггүй. Гал тогооны ямар ч шургуулганд багтах авсаархан төхөөрөмж байхад л хангалттай.
Талх, нарийн боовны силикон аяган хэв
Силикон хэвэнд гурилын зуурмагаа зөвхөн хөөлгөөд зогсохгүй мөн шарах шүүгээнд хийж талх, нарийн боовоо болгож болно. Энэ хэв чийг, хэмийг зөв барьдаг. Тиймээс талх, нарийн боовны гадаргуу шаргал, шаржигнуур мөртлөө дотроо зөөлөн хөвсийсөн болж чаддаг.
Хутгуурын үзүүрийг амархан цэвэрлэх Whisk Wiper
Whisk Wiper хутгуурын үзүүрийг төвөггүй цэвэрлэхийг хүсдэг хүмүүст тун тохиромжтой хэрэгсэл. Зуурсан крем эсвэл гурилыг ул мөргүй цэвэрлэдэг.
Тосгүйгээр чипс шарах тавиур
Энэ тавиурын тусламжтайгаар богино долгионы зууханд төмсийг тосгүйгээр шаржигнуур чипс болгон шарна. Зөвхөн төмс гэлтгүй ямар ч ногоо, жимсээр чипс хийж болно шүү.
Олон удаагийн хэрэглээний соруул
Нэг удаагийн соруулаар ундаа уух сайхан ч байгаль орчин бохирдуулах нь муу үр дагавартай. Олон удаагийн соруулаар энэ асуудлыг шийдэж болно. Төмөр эсвэл уян хатан силикон соруул гээд сонголтууд бий. Ийм соруулд цэвэрлэх тусгай сойз дагалдан ирдэг тул соруулыг цэвэрлэхэд ч хялбар.
Хоолны хэмжээ тохируулах хэв
Энэ хэвийн тусламжтайгаар идэх хоолныхоо хэмжээг хянаад зогсохгүй мөн хоол хүнснээс авах шим тэжээлийн харьцааг тохируулж өгнө. Мөн үүнийг ашиглан хоолоо чамин таваглаж болно.
Миксерийн хамгаалалтын таг
Крем эсвэл гурил зуурахад гал тогоогоор дүүрэн үсчиж бидэнд багагүй ажил уддаг. Дахиж өөрийгөө цэвэрлэгээний дургүй ажилд унагахгүйн тулд ийм хамгаалалтын таг худалдаж авахад л болно.
Ногоо хэрчих аяга
Энэ авсаархан аяганд салат хийх бүхий л ногоо, жимс бүгд багтана. Ногоог аяганы ховилоор хэрчээд тагийг эргүүлэн өөрийн хүссэн хэмжээ, хэлбэрээр дахин жижиглэн хэрчиж болно.
Ногоо хэрчигч
Энэ хэрчигч “шургуулаад тат” гэдэг зарчмаар ногоо, навчит ногоог ишнээс төвөггүйхэн салгана. Хурц иртэй тул үндэс зэргийг нь ч огтлоод авна.
Хоггүй ногоо хальслагч
Ажил дээрээ, аялалд явж байхдаа, тэр бүү хэл гэртээ ийм ногоо хальслагчтай байхад ямар ч ногоо, жимсийг цэвэрхэн арилгаж болох нь ээ. Хальс нь талаар нэг тарахгүй нэг л саванд хуримтлагдана.
Вакум таг
Ийм тагны тусламжтайгаар та ямар ч хүнсний бүтээгдэхүүнийг вакумдан таглаж болно. Энэхүү таг нь тавга, аяга, хайруулын тавга, хоолны сав гээд бүгдэд нь таарна.
Шилэн хоолны сав болон таг
Энэхүү хоолны сав нь нэгдүгээрт гоёмсог харагдана, хоёрдугаарт хурдан халдаг. Буцалж байгаа төвшинг гаднаас нь хянах боломжтой, мөн хүчиллэг хоол хүнсэнд тэсвэртэй.
Drop (дусал) шүүлтүүр
Drop (дусал) шүүлтүүрийг италийн дизайнер Вивианы Дегранди зохион бүтээжээ. Угаасан ногоо, жимс, жимсгэний усыг хурдан шүүнэ. Ногоо, жимсийг сэгсрэхэд хормын дотор л хуурай болоод гараад ирнэ дээ. Харин бариулд нь ус тунан үлдэнэ. Шүүлтүүрийг худалдаж авахыг хүсвэл эндээс сонирхоно уу.
Ширмэн тогоо цэвэрлэх төмөр угаагч
Ширмэн сав суулганд дуртай хүмүүсд тулгардаг нэг асуудал бол цэвэрлэгээ юм. Түлэгдсэн ширмэн савны наалдуулахаас сэргийлсэн давхаргыг зөв цэвэрлэх хэрэгтэй. Хүчтэй цэвэрлэгээний бодис хэрэглэхийг хориглодог. Гэхдээ, бидний санал болгож байгаа энэ төмөр угаагч ямар ч бохирдолтой ширмэн савыг цэвэрлэж чадна.
Шарах шүүгээний хавтангийн силикон тусгаарлагч
Ийм энгийн хэрэгсэл байхад шарах шүүгээний нэг хавтан дээр нэгэн зэрэг загас, мах, соустай, соусгүй, хоёр төрлийн хачир гэх мэт хэдэн ч хоол бэлдэж болно. Олон хоолноос алийг нь хийх вэ хэмээн бодох мөн хоол хийхэд илүү цаг зарцуулах шаардлага алга болжээ.
Богино долгионы зууханд шорлог хийх аяга
Энэ хэрэгслийн ачаар та төрөл бүрийн шорлогийг нэгэн зэрэг хийх боломжтой. Грил эсвэл шарах шүүгээгүй гэж санаагаар бүү уна. Танд богино долгионы зуух байхад л хангалттай. Шорлогийг ууранд болгох бөгөөд тос ч орохгүй.
Zip уут хадгалах систем
Zip уут ямар ч хоол хүнсийг хадгалахад тохиромжтой байдаг. Гэхдээ хөргөгч эсвэл гал тогооны шургуулгад хийхэд зай их эзлэх, ийш тийш нурж унах асуудал гардаг. Харин, Zip n Store систем энэ асуудлыг шийдэх сайхан арга юм. Уг системийг сонирхож байгаа бол эндээс худалдаж аваарай.
Ногоо, жимс хадгалах дэвсгэр
Dualplex хөөсөнцөр дэвсгэр нь хөгцрөхөөс хамгаалсан тусгай давхаргатай. Жимс, ногоог чийг, хөгцөөс хамгаалаад зогсохгүй мөн эвгүй үнэр шингэхээс хамгаална. Дэвсгэрийг эндээс худалдан авч болох нь.
Маш ухаантай жинлүүр
Энэ жинлүүр хүнсийг зөвхөн жинлээд зогсохгүй калорийн хэмжээ, мөн бүтэц (уураг, өөх тос, нүүрс ус)-ийг ч гаргаж ирнэ. Энэ бүх мэдээллийн тусламжтайгаар та хоол хүнснийхээ илчлэгийг хянах боломжтой.
Хөргөгч савх
Энэхүү “савх” нь өвөрмөц бүтэц, тусгай материалаар хийгдсэн бөгөөд ус, ундаа зэрэг дурын шингэнийг хормын дотор хөргөж чадна. Жишээ нь, та шөлөө өөрийн хүссэн хэм хүртэл хөргөх боломжтой. Савханд мөн амтлагч ногоо, амттаныгаа ч хийгээд хоол, цайгаа амталж болох юм.
Шаралтыг зохицуулах систем
Ухаантай индукцин халаагч нь автоматаар халуунаа тохируулж хоолыг шарна. Энэхүү халаагч нь зориулалтын хоолны сав хэрэглэх бөгөөд жор суулгасан аппликейшнээ ажиллуулаад л болоо.
Эсрэг үйлдэлтэй богино долгионы зуух
Хэдхэн секундын дотор Juno систем халуун цай, кофег хөргөж чадна. Мөн улаан дарс, шар айраг, жимсний шүүс, хийжүүлсэн ундаа зэргийг хүйтэн болгоно.
Цай чанах төгс систем
Энэ ухаантай төхөөрөмж хэм, чанах хугацаагаа тохируулан, усыг баяжуулж танд гайхалтай амттай цай чанаж өгнө.
Та ямар хэрэгсэлгүйгээр хоол хийх талаар төсөөлж ч чаддаггүй вэ? Эдгээр хэрэгслээс аль нь танд хамгийн их хэрэгтэй санагдав?
Dorj Gandimaa
2020/02/24 at 19:11
Ухаантай жинлүүр ямар үнэтэй вэ