Нүдний доорх уутыг арилгах арга: нүүрний арьсыг сэргээх байгалийн гаралтай жор

2

Хар эсвэл хөх толбо, уут эсвэл хавагнасан нүд гээд олон нэршлээр явдаг. Арьсны энэ хэсэг цочрох бөгөөд амархан арилгаж чаддаггүй. Шинж тэмдэг нь хөвсийсөн эсвэл суларсан мэт арьс, хар болон хөх толбо, зөөлөн хаван мэт харагдана. Дэлгүүрийн лангуун дээр зарагдаж байгаа бүтээгдэхүүн тус болох л байх, гэхдээ хортой орц ихтэй учраас хэрэглэхээс зайлсхийсэн нь дээр. Элдэв төрлийн хортой бодис өөртөө түрхэх ямар ч хэрэг байхгүй.

Нөгөө талаасаа энэ асуудлыг энгийн аргаар шийдэж болно. Шим тэжээлтэй орцоор та өөрийн гэсэн арчилгааны бүтээгдэхүүн бэлдэнэ – таны нүдний доор байгаа хар толбо арилна.

Энэ жорыг бэлдэхийн тулд танд шилэн сав болон дараах орц л шаардлагатай: нимбэг, нохойн хошуу, лавандагийн тос болон зуун настын гель.

Арьсанд маш гайхалтай үр дүн үзүүлнэ

Нимбэг, нохойн хошуу, лавандагийн тосоо холиод дээрээс нь зуун настын гелиэ нэмнэ. Сайтар сэгсрээрэй. Энэ бүх орцууд байгалийн цэвэр гаралтай бөгөөд ашиг тус ихтэй. Жишээ нь, лаванда болон нимбэгийн тос нь микробын эсрэг үйлчилгээ үзүүлнэ, хүчтэй антиоксидант хэмээгддэг. Нохойн хошуу нь тосны хүчил ихээр агуулдаг тул арьс нөхөн төлжихөд нөлөөлнө. Эцэст нь зуун настын гель – үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлэх тул арьсны аливаа эмгэгийг эмчлэх үйлчилгээтэй.

Нүүрээ сайтар угаагаад, нүүрний оо энгэсгийг бүрэн арилгана – энэ бол унтахаасаа өмнө зайлшгүй хийж байх ёстой таны нэг ажил. Нүдээ аниад зуурмагийг нүдэндээ болон нүүрэндээ түрхээрэй.

Нүдний доод зовхинд хурууны өндгөөр зөөлөн товшиж иллэг хийнэ. Таны унтахдаа дэрлэдэг дэр чанартай байх ёстой – толгой, хүзүүнд ачаалал өгөхөөргүй дэмжих дэр. Дараа нь анхаарал сарниулах гадаад хүчин зүйлүүдийг унтраана, жишээ нь зурагтаа унтраа. Тасалгаа харанхуй байхад хүн амархан унтдаг. Нойрсоход сөргөөр нөлөөлөх эдгээр хүчин зүйлсийг арилгасан байхад маргааш өглөө нь хавагнасан нүдтэй босох магадлал эрс багасаад л ирдэг.

Уг жорыг бэлдэхэд тавхан минут л орно, гэхдээ 20 орчим зориулалтаар ашиглаж болдог нь маш давуу тал юм.

Шаардлагатай орцууд:

  • 1 шилэн сав
  • 5 дусал нимбэгийн эфирийн тос
  • ½ халбага нохойн хошууны үрийн тос
  • ½ халбага цэвэр зуун настын гель
  • 10 дусал лавандагийн эфирийн тос

Бэлдэх арга:

Шүршдэг тагтай шилэн саванд бүх орцуудаа хийгээд сайтар сэгсэрнэ. Унтахаасаа өмнө нүүрээ сайтар угааж цэвэрлээд нүүрний бүх будгаа арилгана. Нүүрэндээ бэлдмэлийг цацахдаа нүдээ анина. Иллэг хийгээд бэлдмэл хаттал тайван хэвтэнэ.

7
БурууБуруу
5
БахархмаарБахархмаар
5
ГоёГоё
4
ХарамсалтайХарамсалтай
3
Ха ХаХа Ха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Suqarsuren Dashnyam

    Suqarsuren Dashnyam

    2018/11/19 at 17:00

    huuhduudee unshih qeheer bolohqui ym datatai hund boldquin blqui

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *