Мөөгөнцрийн улмаас ямар нэг өвчин туссаныг илтгэх 7 шинж тэмдэг

4

Мөөгөнцөр ажлын байр эсвэл амьдарч байгаа орон сууцанд илэрсэн бол эрүүл мэндийн ноцтой асуудал үүсгэж болзошгүй. Мөөгөнцөр нь бороо ихтэй эсвэл чийгтэй орчинд амархан бий болдог, чухам чийгтэй орчин мөөгөнцөр үржих таатай нөхцөл болдог ажээ.

Мөөгөнцөр нь нүдэнд үл харагдахгүй тул шууд илрүүлэх боломжгүй. Тийм ч учраас бид мэдэлгүй уушгиараа амьсгалсаар явна. Мөн арьсаар дамжиж бид мөөгөнцрийн гаж нөлөөнд автана. Жишээ нь, нүдэнд үл харагдах мөөгөнцөр тогтсон гадаргууд хүрсний дараа тэр гараараа нүүр, ил шархандаа хүрдэг, ингээд мөөгөнцөр бие махбодь дотор ордог байна. Бие дотор орсноор мөөгөнцөр эрүүл мэндийн асуудал үүсгэж эхэлнэ, энэ нь ямар нэг өвчин байдлаар илэрч болзошгүй.

Мөөгөнцрөөс үүдэлтэй өвчний 7 шинж тэмдэг:

1. Ачааллын бус шалтгаанаар булчин өвдөх

Тайлбарлахын аргагүй булчингийн өвчин буюу ямар нэг хүнд ачааллын улмаас бус мэдрэгдэх булчингийн өвчлөл нь мөөгөнцрөөр өвдсөний шинж тэмдэг болно. Биеийн аль ч хэсгийн булчин өвдөж болзошгүй.

 

2. Таталдах, базлах эсвэл мэдээгүй болж бадайрах

Эвгүй байрлалд хэвтэж унтсаны дараа зүүгээр хатгаж байгаа мэт мэдрэмж нь мөөгөнцрөөр өвдсөн хүмүүст түгээмэл илэрдэг байна.

 

3. Сэтгэл санаагаар унах

Мөөгөнцрөөс шалтгаалсан өвчин судлах мэргэжилтнүүд нэгэн зүйлийг ажиглажээ: хэт чийгтэй орчин хүмүүсийн сэтгэл санаанд нөлөөлдөг байна. Гэрийн чийг, мөөгөнцөр болон депрессийн шинж тэмдэг холбоотой болохыг судалгаагаар тогтоосон. Сэтгэл зүйн өвчлөл нь амьдрах орчинтой холбоотой болохыг үүгээр батлах боломжтой гэж үзжээ.

 

4. Хоол боловсруулах эрхтний асуудал

Дотор муухайрах, гүйлгэх, гэдсээр өвдөх, хоолны дуршил буурах – мөөгөнцрөөс шалтгаалж хоол боловсруулах эрхтэнд нөлөөлөх гаж нөлөө. Хоолны дуршил муудахад та бага иднэ гэсэн үг, үүний үр дагаварт турна. Харин жингийн энэ өөрчлөлт мөөгөнцрийн өвчний шинж тэмдэг гэдгийг анхаараарай.

 

5. Амьсгалын асуудлууд

Мөөгөнцрөөс шалтгаалсан өвчний бас нэгэн түгээмэл шинж тэмдэг – амьсгалахад бэрх болдог. Саяхны нэгэн судалгааны үр дүнгээс харахад мөөгөнцөр нь амьсгалын замын хэд хэдэн өвчний шалтгаан болж байгааг тогтоожээ, жишээ нь, гуурсан хоолойн багтраа өвчин, харшлын гаралтай ринит, харшлын гаралтай бронхит-уушгины аспергиллез, синусит болон хэт мэдрэг хатгаа.

 

6. Хэт мэдрэг нүд болон толгойн өвчин

Нүд улайх, загатнах, нүд бүрэлзэх зэрэг нь мөөгөнцрөөс шалтгаалсан байж болно. Зарим нэг  хүмүүс мөөгөнцөрт хэт мэдрэг байх бөгөөд амархан харшилдаг, өөрөөр хэлбэл мөөгөнцөрт хариу үйлдэл үзүүлж дархлааны систем нь хамгаалалтын горимд шилжинэ. Хэрвээ танд илэрч байгаа шинж тэмдэг нь улирлын шинжтэй харшлыг санагдуулж, дээрээс нь толгой өвдөх зэрэг өөр нэмэлт шинж тэмдэгтэй байгаа бол эмчид заавал үзүүлээрэй.

 

7. Мөөгөнцрөөс шалтгаалах өвчний түгээмэл бус шинж тэмдгүүд

Мөөгөнцрөөс шалтгаалах өвчний илрэх зарим нэг түгээмэл бус шинж тэмдгүүд бий – ам ихээр хатах, шээс ойрхон ойрхон хүрэх, жин нэмэгдэх, толгой эргэх эсвэл аманд төмөр амтагдах зэрэг болно.

Мөөгөнцрийг арилгахын тулд гэрт дусалж байгаа усны хоолойг нэн даруй янзлуулах хэрэгтэй. Хэрвээ гэртээ усны эх үүсвэр суурилуулсан бол агааржуулагч суурилуулах эсвэл нээлттэй цонхны дэргэд эх үүсвэрийг байрлуулахаар зохион байгуулна. Усны эх үүсвэртэй аливаа тасалгааны агаарын солилцоог дээд зэргээр хангах тал дээр анхаарна уу.

10
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГоёГоё
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *