Samsung Galaxy Note 9 гар утсыг албан ёсоор танилцууллаа – iPhone X гар утастай үнийн хувьд ойролцоо байх аж

1
  • Samsung Galaxy Note 9 гар утсыг Нью-Йорк хотын Бруклинд болсон арга хэмжээний үеэр албан ёсоор танилцууллаа.
  • Энэхүү гар утас өндөр түвшний хийц загвар болон дизайнтайгаас гадна Note line тэмдэглэгээ бүхий S Pen бичигч элементтэйгээрээ онцлог болжээ.
  • Samsung S Pen бичигч элементэд утасны камерыг удирдаж болох удирдлагыг суурилуулсан байна.
  • Гар утасны ерөнхий загварын үнэ 1,000 доллар бөгөөд энэ нь iPhone X гар утасны үнэтэй адилхан гэж ойлгож болно.

Samsung Galaxy Note 9 гар утсыг энэ пүрэв гаригт Нью-Йорк, Бруклин дэх арга хэмжээний үеэр танилцууллаа.

Galaxy Note 9 гар утасны хувьд Самсунгийн ухаалаг гар утаснуудаас хэмжээний хувьд хамгийн томд тооцогдох бөгөөд 16 см урт дэлгэцтэйгээс гадна, S Pen бичигч элементийг энэхүү гар утсанд суулгасан нь үүгээр дамжуулан олон функцийг удирдах боломжтой болсон байна.

Galaxy Note 9 гар утас өндөр түвшний үзүүлэлттэй бөгөөд тухайлбал, энэ онд гарсан хамгийн өндөр хүчин чадалтай Qualcomm Snapdragon 845 процессортой. Түүнчлэн 6 GB RAM /8GB RAM болж өсөх боломжтой/-тай учир ажиллах горимын хувьд ямар ч асуудалгүй гэж үзэж болно.

Мөн Galaxy Note 9 гар утас нь 4,000 mAh батарейтай бөгөөд дэлхий дээр яг одоогийн байдлаар үүнээс илүү том батарейтай ухаалаг гар утас байхгүй болохыг Самсунгийн зүгээс мэдэгджээ. Иймд Galaxy Note 9 гар утасны цэнэг дуусах асуудалд санаа зовохгүй байж болох нь ээ.

Дээр дурдсанчлан энэхүү гар утсанд S Pen бичигч элементийг суулгасан бөгөөд энэ нь утасны олон функцийг удирдах боломжийг хэрэглэгчид олгох юм. Тухайлбал, та бичигч элементийг ашиглан камерыг удирдах боломжтой. S Pen-ийн товчлуур дээр дарж камерыг асаах бөгөөд энгийн камер болон сельфи камер болгож өөрчлөх, зураг авах гэсэн боломжуудыг санал болгож байгаа юм байна.

Аппликэйшн хөгжүүлэгчид S Pen бичигч элементийн загвар хийц болон ажиллах горимд ихээхэн ач холбогдол өгсөн нь харагдаж байв.

Бас нэгэн онцлог байгаа нь Galaxy Note 9 гар утас хос камертай бөгөөд Самсунгийн “ухаалаг камер”-ын тусламжтай ямар ч объектын зургийг авахад гар утас өөрөө автоматаар бүх тохиргоог хийж, төгс зураг авах боломжтой болжээ. Хэрэглэгчдийн хувьд хамгийн түрүүнд энэ боломжийг ашиглаж үзэхийг тэсэн ядан хүлээж байгаа гэнэ.

Хоёр камер хоёулаа хос линзтэй бөгөөд 12 мегапикселийн зураг авах хүчин чадалтай. Нэг линз нь энгийн зураг авах үед гэрэл сүүдрийг тохируулах бол нөгөөх нь “телефото” авах үед оптикал хэмжээсээр хоёр дахин татаж, томруулах үүрэгтэй ажээ. Ингэснээр дижитал хэмжээсээр зураг татаж авдаг байсан явдлыг шинэчилсэн байна.

Самсунг дэлхий даяар алдаршаад байгаа “Fortnite” тоглоомыг Galaxy-ийн бүх төрлийн төхөөрөмжүүдэд тоглож болохоор болгосон нь арга хэмжээний бас нэгэн таатай мэдээ байлаа. Эхний ээлжинд Galaxy S7 гар утас болон түүнээс хойших загварын гар утастай хэрэглэгчид энэ боломжийг ашиглаж болох гэнэ. Galaxy Note 9 гар утсыг худалдаж авах хэрэглэгч бүр уг гар утасны гаднах өнгө үзэмжид урт хугацааны турш сэтгэл ханамж өндөр байхыг Самсунгийн зүгээс онцолжээ.

Galaxy Note 9 гар утас Андройд 8.1 үйлдлийн системээр ажиллах бөгөөд ирэх даваа гаригаас эхлэн Андройд 9 бэлэн болох юм байна. Гэвч энэ нь хүмүүсийн дунд Андройд гар утаснууд хуучин загварын үйлдлийн систем дээр ажиллахдаа муу байдаг учир Galaxy Note 9 гар утсыг яаж ажиллах бол гэдэг дээр бага зэрэг сэтгэл зовниж байгаа гэнэ.

Galaxy Note 9 гар утсыг өнөөдрөөс эхлэн захиалж авах боломжтой. 128 GB багтаамжтай, 6 GB RAM-тай Galaxy Note 9 гар утас 1,000 доллароор худалдаалагдах бол, 512 GB багтаамжтай, 8 GB RAM-тай Galaxy Note 9 гар утас 1,300 доллароор худалдаалагдах юм байна.

9
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
3
ГоёГоё
1
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *