Гоолиг байх сэтгэл зүйн нууц: ямар ч хоолны дэглэм баримтлаад турж чадаагүй хүнд тус болох цорын ганц арга

6

Хоолны дэглэм, спорт, өлсгөлөн, тусгай витамин… гээд олон янзын турах арга байдаг. Гэхдээ та эрүүл хоол хэрэглэж, биеийн тамираар хичээллэн, буруу зуршлаасаа салж, эмчид үзүүлсэн ч илүүдэл жин арилахгүй байсаар байдаг тохиолдол их. Ийм үед танд эдгээр дасгалжуулагч, хоолны дэглэмийн талаар зөвлөгч болон бусад нөхдүүд худалч мэт санагдаж байсан үе бий байх.

Гэхдээ турах гэж байгаа хүмүүсийн 90% нь анзаардаггүй нэгэн чухал зүйл бий. Энэ нь хоолны хэмжээ, удамшил, даавар биш юм. Энэ удаа турж, сайхан биетэй болохын тулд юуг заавал анхаарч, мэдэх ёстой тухай танилцуулъя.

Хоолны дэглэм барилгүй хэрхэн үр дүнтэй турах вэ?

Жинхэнэ өлсгөлөн гэдэг юмыг орчин үеийн хүн бараг мэдэхгүй. Бидний өлсөж байгаа мэдрэхүй нь зөвхөн энерги шаардаж байгаа тэр мэдрэхүй юм. Нэг газар өдөржингөө байж, ямар ч энерги зарахгүй боловч хоол идмээр болно. Бүх зүйл сайхан байх үед таны жин тогтвортой, идэх сонирхол ч бага байдаг гэдгийг та анзаарч байсан байх. Жишээ нь олон эмэгтэйчүүд эр хүнтэй болох, дурлах, мөрөөдөмтгий зан ааштай үедээ турж эхэлдэг байна.

Бүх л зүйл энергитэй холбоотой юм. Бүх л хүнс, амт нь өөрийн гэсэн энергитэй. Энэ тухай аюрведа тодорхой хэлж өгдөг. Амттай зүйл тайвшруулах, гашуун амт анхаарал төвлөрүүлэх, хурц амт идэвхжүүлэх, исгэлэн амт тэсвэр бий болгодог гэх мэт. Зарим хүнс нь эмэгтэй, зөөлөн энергитэй байна. Мөн хүнд ч гэсэн үргэлж дэмжиж байх энерги гэж бий.

Хоолны хатуу дэглэм баримтлах нь зөвхөн хэсэг хугацаанд л жин багасгах зүйл. Ядарсан, сэтгэл зүйн дарамтанд орсон бие энергийн өлсгөлөнд орсон байх бөгөөд бид нэг л өдөр тэвчээр алддаг. Хэрвээ та идэхийг хүсэж байвал танд ямар нэг энергийн дутагдал байна гэсэн үг юм.

Хоол боловсруулж байхдаа бид түүний энергитэй нэгдэж, үйлчлэл үүсэн бидний сэтгэл санааны байдал өөрчлөгдөнө. Тиймээс бид стрессийг амттай зүйлээр дардаг билээ.

Турах сэтгэл зүй нь та өөрөө өөртэйгөө зохицон байх үед таны амтлах мэдрэмж өөрчлөгдөн, буруу хүнсэнд татагдахгүй болдог гэж үздэг. Та айх болон танд таалагдахгүй зүйл хийх үед бие тань илүү хүнд хоол хүнс шаарддаг билээ. Гэгээрсэн хүмүүс багахан будаагаар өдрийг өнгөрөөх замаар бүх л насаа өнгөрүүлдэг ба тэд бурхантай харьцсан сайхан харьцаагаараа өөрийгөө хооллож, зөв сэтгэл зүйн байдалд ордог билээ.

Бас нэг чухал зүйл бол бодлогогүйгээр турах гэж бүү зүтгэ. Та турснаар хувийн амьдралаа сайжруулж, өөрийгөө хайрлаж, ямар нэг ажилд орно гэж мөрөөдөх мэт. Сайхан бие танд жаргал авчрах ёстой. Өөрийнхөө аз жаргалд гол анхаарлаа хандуулах ёстойгоос хоолондоо анхаарах ёстой юм биш шүү

Танд турахын тулд 21 хоног шаардлагатай. Энэ хугацаанд та өөртөө таалагдах ямар нэг зүйл хийх хэрэгтэй ба таны биеийг сайхан харагдуулах хувцас өмсөх, баярлах, сайхан хүмүүстэй уулзах гэх мэт. Ийм үед таны хоол, биеийн хэлбэр хэрхэн өөрчлөгдөж байгааг анзаарах болно. Өөрөөр хэлбэл танд хүссэн бие чинь байгаа гэж бодож амьдар.

Өнгөрсөн бүх л гомдол, гутралыг мартаж, амьдралын чанараа сайжруулах гэж зүтгэ. Өөрийн хайртай эр хүн, хүүхэд, ойр дотныхондоо бүх зүйлээ зориулахаа боль. Өдөр болгон өөртөө цаг гаргаж байх хэрэгтэй (зугаалах, бодох). Мөн танд урам зориг өгөх ямар нэг жижигхэн мөрөөдөлтэй бай.

Өөрийн амьдралдаа баяр баясгалан авчирвал таны турах үйл явц илт түргэсэх болно. Та үүнтэй санал нийлж байгаа эсэх талаараа бичээрэй. Мөн найз нөхдөдөө энэхүү сонирхолтой нийтлэлийг хуваалцаарай.

155
БахархмаарБахархмаар
63
ХөөрхөнХөөрхөн
47
ГоёГоё
43
ГайхмаарГайхмаар
40
Ха ХаХа Ха
13
БурууБуруу
10
ТэнэглэлТэнэглэл
9
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

15 Сэтгэгдэл

  1. Ruth Ruthy

    Ruth Ruthy

    2018/05/12 at 19:59

    Г. Нарантуяа

  2. Г. Нарантуяа

    Г. Нарантуяа

    2018/05/12 at 20:12

    Намайг байнга өөдрөг байлгах ёстойн байнаш хөөрхөнөө :)

  3. Ruth Ruthy

    Ruth Ruthy

    2018/05/12 at 21:13

    Г. Нарантуяа би чаднаа

  4. Ruth Ruthy

    Ruth Ruthy

    2018/05/12 at 21:13

    Г. Нарантуяа би чаднаа

  5. Namjilmaa Namjaa

    Namjilmaa Namjaa

    2018/05/12 at 21:54

    Muuhai bno 2 dawhr hvn hargdaad bno

  6. Pagmasuren Puntsag

    Pagmasuren Puntsag

    2018/05/12 at 22:24

    100% sanal neg bna bi uurtuu l bayr jargaltai bval bollooshtee

  7. Altan Bold

    Altan Bold

    2018/05/13 at 00:19

    Unen bh shuu

  8. Б. Оюунболор

    Б. Оюунболор

    2018/05/15 at 16:24

    О. Заюуш

  9. Душа Моя

    Душа Моя

    2023/10/19 at 07:18

    Сэтгэл зүй шүү дээ аливаа донтолт
    Тамхинаас гарах
    Архинаас гарах
    Турах…өөртөө ер нь л харгис бай урт насалж эрүүл байна.
    Битгий энхрийлж өөрийг бөөцийл, хүн маш бага зардалтай, биологийн бие нь!

  10. Tuya Tuya

    Tuya Tuya

    2023/10/19 at 08:44

    Тийм шүү би л лав сэтгэлээр унахаараа идээд эхлдэг .😇😇

  11. Tsegmid Roza

    Tsegmid Roza

    2023/10/20 at 09:13

    Үнэн шүү идэхээ хорихгүй ч жингээ барьдаг

  12. Bicheech Emee

    Bicheech Emee

    2023/10/20 at 12:32

    ♥️♥️♥️ ХҮССЭН ГАЛБИРАА УРЛА ♥️♥️♥️
    Гоё бие галбиртай болоход тань хөтөч болох дэвтэр

    ✨✨✨ ГАЛБИР ТӨЛӨВЛӨГЧ ✨✨✨

    Энэхүү дэвтэр нь жингээ хасах болон нэмэх мөн одоогийн биеэ галбиржуулах хүсэлтэй хэн бүхэнд хөтөч болохоос гадна таныг эерэг дадал, эрүүл амьдрагч нэгэн болоход туслана.

    Файлаар авах нь чат👌

  13. Sak Ura

    Sak Ura

    2023/10/21 at 15:12

    dhh targalalt udam bish zuw hoollolt gj yg unen shu

  14. Залуу Нас

    Залуу Нас

    2023/10/22 at 17:43

    Яаааг үнэн үнэн

  15. Altaa Suren

    Altaa Suren

    2023/10/22 at 18:41

    Бүх л зүйлээ зохицуулаж чадвал таргалалт цаашаа шүү охидоо.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *