Гар утас хэт халах нь маш аюултай! Тиймээс гар утас халахаас урьдчилан сэргийлэх 4 найдвартай аргыг мэдэж аваарай!

6

Өнөөдөр хүмүүсийн санааг маш ихээр зовоож буй асуудлуудын нэг бол гар утас хэтэрхий их халах явдал юм.

Гар утас халах нь хэд хэдэн шалтгаантай байж болно. Жишээ нь, хэрэв та гар утсаа хэтэрхий удаан хугацаагаар хэрэглэсэн бол гар утас хална: бичлэг хийх эсвэл өндөр үзүүлэлт шаардсан видео тоглоом удаан тоглох гэх мэт.

Иймээс хэрэв таны гар утас галт уул шиг халах үед юу хийх ёстой вэ?

 

1. Гар утсаа тавь

Хэрэв таны гар утас халаад байгаа юм шиг санагдвал, хамгийн эхний ээлжинд та гар утсаа тавьж, хөрөх хүртэл нь хүлээх хэрэгтэй. Харин таны гар утас энгийн үед ч гэсэн халаад байвал энэ нь функцын гэмтэлтэй холбоотой ба таны гар утсанд асуудал үүссэн байна гэж ойлгож болно. Гэхдээ тэгтлээ санаа зовох хэрэггүй.

 

2. Хэрэгцээгүй бүх програмыг хаах

Гар утас хэт халахыг болиулах зарим нэг аргууд бий. Юун түрүүнд та Wi-Fi болон Bluetooth зэрэг програмууд болон хэрэглэхгүй байгаа апп-уудыг хаах хэрэгтэй.

Та аль хэдийнээ энэ аргыг туршиж үзсэн ч үр дүн гарахгүй байна уу? Тэгвэл одоо хэлэх аргуудыг туршаад үзээрэй гэж зөвлөе.

 

3. Гар утсаа сэргээх

“Restore” буюу гар утсаа дахин сэргээх нь оригинал тохиргоог идэвхжүүлэх ба бусад зүйлсийг ч гэсэн анх үйлдвэрээс гарах үеийн горимд шилжүүлнэ. Дараа нь хэрэгтэй апп-уудаа татаж суулгаж болно. Төвөгтэй мэт санагдаж болох ч энэ арга найдвартай.

 

4. Батарейг солих

Дээр дурдсан аргууд бас үр дүнгээ өгөхгүй байвал батарейг өөрчил. Гэхдээ таны гар утасны батарейг авч болдог тохиолдолд энэ аргыг туршиж үзэх боломжтой гэдгийг санаарай.

Хэрэв эдгээр аргууд үр дүнгээ өгөхгүй байвал та мэргэжлийн засварчинд очиж гар утсаа үзүүлэх эсвэл шинэ гар утас худалдаж аваарай. Гэхдээ эхлээд эдгээр аргуудыг заавал туршаад үзээрэй.

 

Гар утас халахаас сэргийлэх энгийн аргууд

Хэрэв таны гар утас хэтэрхий их халж байвал батарейд нөлөөлж, гар утас тань унтрах болно.

Үүнээс хэрхэн сэргийлэх вэ? Дараах энгийн аргууд танд тусална:

  • Гар утсаа нарны хурц туяа тусах газар тавих хэрэггүй – нарны хурц туяанд амархан халдаг.
  • Огт хэрэглэхгүй үедээ гар утсаа “airplane” горим дээр тавьж байгаарай.
  • Хэрэв та ямар нэгэн апп ашиглаагүй байгаа бол тухайн апп-ыг хаах хэрэгтэй – хаагаагүй нөхцөлд батарейг иддэг.
  • Гэрэлтүүлгийг хэтэрхий өндөр байлгах хэрэггүй – гар утасны ажиллагааг илүү хүндрүүлдэг.
  • Хэрэв танд гар утас тань халж байгаа юм шиг санагдвал гаднах гэрийг нь салгаарай. Яагаад гэвэл гар утас гаднах гэрээс болж халах магадлалтай байдаг.
52
ГоёГоё
15
БахархмаарБахархмаар
14
ТэнэглэлТэнэглэл
14
ГайхмаарГайхмаар
10
БурууБуруу
4
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
3
Ха ХаХа Ха
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Жалбуу С.

    Жалбуу С.

    2018/12/31 at 16:01

    Batsukh Baagii

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *