Төхөөрөмж бүрэн цэнэглэгдэхэд автоматаар унтардаг анхны ухаалаг цэнэглэгч

0

Орчин цагт бидний хэрэглэж байгаа бүхэн ухаалаг тодотголтой болжээ. Ухаалаг бугуйн цаг, ухаалаг угаалгын машин, ухаалаг гар утас, ухаалаг машин гээд л ухаалаг зүйлсийн жагсаалт хөвөрнө. Энэхүү жагсаалтанд нэмэгдэн орж ирж байгаа нэг шинэ зүйл бол ухаалаг цэнэглэгч юм. Орой унтахын өмнө ухаалаг гар утсаа цэнэглэх ёстойгоо санаж, залгаад орхиход цэнэг дүүрэх үед автоматаар унтардаг цэнэглэгч гээд бодоход л сайхан хэрэг. Байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй, аюул эрсдэлгүй гээд энэ цэнэглэгчний давуу талууд олон аж. [tweetable]Asmo хэмээн нэрлэгдсэн энэ цэнэглэгч нь дэлхийн анхны ухаалаг цэнэглэгч[/tweetable] бөгөөд төхөөрөмж бүрэн цэнэг авмагц цахилгааныг салгах чадвартай.

Төхөөрөмж бүрэн цэнэглэгдэхэд автоматаар унтардаг анхны ухаалаг цэнэглэгч 1
Финляндын Оулуд амьдардаг 33 настай мэдээллийн технологийн инженер Asmo Saloranta-гийн зохион бүтээсэн байна. Тэрээр сүйт бүсгүй Johanna Papinaho-гийнх нь төрсөн гэр гар утасны цэнэглэгчээ залгаастай орхисноос болж галд шатаж үгүй болсноос үүдэн энэ цэнэглэгчийг бүтээжээ. Asmo цэнэглэгч нь гар утас бүрэн цэнэг авах эсвэл эзэмшигч гар утсаа цэнэглэгчээс салгасан ч цэнэглэгчээ цахилгааны залгуураас салгаагүй орхих үед автоматаар унтарч, цахилгааны сүлжээнээс өөрийгөө тусгаарладаг байна.

Төхөөрөмж бүрэн цэнэглэгдэхэд автоматаар унтардаг анхны ухаалаг цэнэглэгч 2

Төхөөрөмж бүрэн цэнэглэгдэхэд автоматаар унтардаг анхны ухаалаг цэнэглэгч 3
[tweetable]Asmo цэнэглэгч нь олон төрлийн холбогчуудтай гарч ирж байгаа[/tweetable] ба Apple-ын 30 хөлт холбогчоос эхлээд хамгийн сүүлийн үеийн Lighting холбогч тэр ч бүү хэл микро USB холбогчууд аж. Мөн америк эсвэл европ стандартын хоёр шүдтэй залгуурыг ч хэрэглэгчиддээ санал болгож байгаагаас энэ оны сүүлээр европ хувилбар нь худалдаанд гарах юм байна.

Төхөөрөмж бүрэн цэнэглэгдэхэд автоматаар унтардаг анхны ухаалаг цэнэглэгч 4
Saloranta-гийн зүгээс дараах үгсийг хэлжээ. “Би одоо олон гар утас үйлдвэрлэгчидтэй ярьж байгаа. Залгаж орхисон гар утас цэнэглэгчтэй холбоотой олон эмгэнэлтэй түүх байдаг. Харин үүнийг хийх хэн нэгэн байгаагүй нь сонин юмаа гэж би бодсон. Энэ төслийн ард намайг идэвхжүүлсэн хүн бол гарцаагүй Johannа. Түүний түүх надад үүнийг бүтээх санаа өгсөн. Тэр үнэхээр хүсэл тэмүүлэлтэй бүсгүй. Бидний зорилго бол дэлхий ертөнцийг илүү тайван, аюулгүй газар болгох юм. Бид гар утасныхаа цэнэглэгчийг залгаастай орхисноор 2 цөмийн эрчим хүчний станц эсвэл 25,000 салхин сэнсний гаргаж буй эрчим хүчтэй тэнцэхүйц хэмжээний эрчим хүчийг ашигладаг.”

Энэхүү цэнэглэгч нь бидэнд илүү аюулгүй байдлыг авчрахын зэрэгцээ бид зүгээр л цэнэглэгчээ залгаж орхихдоо хичнээн их энерги, эрчим хүчийг хий дэмий зарцуулж, үрэгдүүлж байгааг бидэнд ойлгуулж байгаа юм.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *