Эмэгтэй хүн бүрийн мэдвэл зохих гоо сайхны 10 зөвлөгөө

2

Нүүр будна гэдэг их хугацаа шаарддаг нарийн ажилбар юм. Харин богино хугацаанд өндөр түвшний будалт хийх хэд хэдэн арга бий. Үзэсгэлэнт бүсгүйчүүддээ зориулан нүүр будалтын 10 зальтай аргыг зааж өгъө.

1. Харандаан дээгүүрээ шингэн контураар зур

Хэрэв та шингэн контураар шулуун шугам зурж чадахгүй байгаа бол эхлээд харандаагаар шугам зураарай. Шингэн контур нь харандаан дээр яг л арьсан дээр зурсантай адил тогтох болно. Хэрэв та алдвал засахад илүү хялбар байх болно.

Эмэгтэй хүн бүрийн мэдвэл зохих гоо сайхны 10 зөвлөгөө 9

2. Пүдрийн тусламжтай сормуусаа өтгөрүүлээрэй

Энэ энгийн арга нь ямар ч өтгөрүүлэгчтэй сормуусны будгийг бодвол илүү үр дүнтэй. Сормуусаа будахын өмнө сормуусаа сайтар пүдрдэнэ – багсны тусламжтай пүдрээ түрхээд дараа нь сормуусаа будна. Ямар нэг бөөгнөрөл үүсэхгүйгээс гадна таны сормуус илүү өтгөн харагдах болно.

Эмэгтэй хүн бүрийн мэдвэл зохих гоо сайхны 10 зөвлөгөө 1

3. Шингэн контур байхгүй бол сормуусны будаг ашиглаарай

Сормуусны будагны найрлага, концентраци нь төстэй байдаг учир шингэн контур болгон хэрэглэж болно. Үүний тулд ердөө нарийхан бийр л хэрэг болно.

Эмэгтэй хүн бүрийн мэдвэл зохих гоо сайхны 10 зөвлөгөө 3

4. “Муурны нүд”-ийг зөв зураарай

Эмэгтэй хүн бүрийн мэдвэл зохих гоо сайхны 10 зөвлөгөө 2

5. Шүдээ угаасны дараа уруулаа цэвэрлээрэй

Уруулаа хуурай сойзоороо зөөлөн үрээд өгөөрэй. Ингэснээр таны уруулны үхжсэн арьс хуулраад зогсохгүй таны уруулыг зөөлөн болгох болно. Мөн энэ нь уруулын цусны эргэлтийг эрчимжүүлснээр таны уруулыг бага зэрэг зузаан болгох болно. Үр дүнд нь таны уруул зөөлөн, дур булаам харагдах болно.

Эмэгтэй хүн бүрийн мэдвэл зохих гоо сайхны 10 зөвлөгөө 4

6. Халуун усаар сормуусны будгаа амилуулаарай

Сормуусны будгандаа хэдэн дусал халуун ус хийж таглаад сэгсрээрэй.

Эмэгтэй хүн бүрийн мэдвэл зохих гоо сайхны 10 зөвлөгөө 10

7. Хацраа уруул өнгөлөгчөөр ягааруулаарай

Уруул өнгөлөгчийг хацар өнгөлөгч болгон ашиглаж болно. Хацран дээрээ бага зэрэг түрхээд хуруугаараа уусгаарай.

Эмэгтэй хүн бүрийн мэдвэл зохих гоо сайхны 10 зөвлөгөө 8

8. Цасан цагаан инээмсэглэлтэй болохын тулд шүдний нунтаг хэрэглээрэй

Шүд угаахад долоо хоногт хэд хэдэн удаа шүдний нунтаг ашигладаг. Хямдхан ч гэлээ маш үр дүнтэй юм шүү – учир нь найрлаганд нь сод, шохой ордог. Гол нь шүдний эмчтэй зөвлөх хэрэгтэйг анхаараарай, учир нь нунтаг шүдний пааланд сөргөөр нөлөөлж болзошгүй.

Эмэгтэй хүн бүрийн мэдвэл зохих гоо сайхны 10 зөвлөгөө 5

9. Гоо сайхны порлон ашиглан нүүрний арьсаа гуужуулж болно

Нүүрний хөөсөөр нүүрээ угаахад зориулалтын порлон ашиглаарай. Хамгийн сайн нь японы конняку болон замагны порлон юм. Эдгээр нь арьсны үхсэн давхаргыг сайн гуужуулах бөгөөд нүхийг сайн цэвэрлэдэг.

Эмэгтэй хүн бүрийн мэдвэл зохих гоо сайхны 10 зөвлөгөө 6

10. Сормуусны будгаа босоогоор нь хэрэглээд үзээрэй

Дээд доод сормуусыг будахдаа ихэвчлэн дутуу буддаг шүү дээ. Тэгвэл нэгэн арга бий: сормуусны будгаа босоогоор нь барьж будаад үзээрэй. Энэ арга нь амархан, хамгийн шилдэг зөвлөгөөнүүдийн нэг юм. Сормуусаа зөвхөн сойзны үзүүрээр л будаарай, ингэснээр таны сормуус илүү байгалаараа мэт харагдах болно.

Эмэгтэй хүн бүрийн мэдвэл зохих гоо сайхны 10 зөвлөгөө 7

27
ГоёГоё
13
БахархмаарБахархмаар
6
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
3
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *