Google-ийн шинэ машин жолооны хүрд, хааз тоормозын гишгүүргүй бүтээгджээ

0

Тиймээ, таны уншсан гарчиг алдаагүй зөв бичигдсэн. Google компани ердөө товчлуур дараад л таныг хүссэн газарт тань хүргэх боловч жолооны хүрдгүй бас ямар ч гишгүүргүй машин бүтээжээ. Тус компани 2 жилийн өмнө бүтээсэн өөрийгөө жолоодох технологио Toyota Prius маркын машин дээр туршсан байна. Машины дээвэр дээр GPS болон лазер мэдрэгч технологи суурилуулсан нь машиныг өөрөө өөрийгөө жолоодох боломжийг олгожээ. Өнгөрөгч Мягмар гаригт Калифорний Палос Вердес хотод Google компаний CEO Sergey Brin автомашины үйлдвэрлэлд томоохон өөрчлөлтийг авчрах шинэ анхны загварыг танилцуулсан байна. [tweetable]Хоёр хүний суудалтай энэ машин жолооны хүрд болон хааз, тоормозны гишгүүргүй бүтээгдсэн[/tweetable]ээс гадна хотын өнгө үзэмжинд эерэгээр нөлөөлөх, хөгжилтэй сэтгэгдлийг төрүүлэх, түүнчлэн бага зай эзлэх гэх мэт олон давуу талуудыг агуулжээ. Өнөөгийн байдлаар 700,000 орчим миль зам туулсан туршилтын аялалыг хийхдээ хүний алдаатай үйлдлээс хамаатай бусад тээврийн хэрэгслийн учруулсан 2-хон удаагийн осол эндэгдэл гаргасан байна. Одоогоор зөвхөн Калифорнид явах боломжтой байгаа [tweetable]энэ машиныг ухаалаг гар утсаа ашиглан дуудаж авчрах боломжтой[/tweetable] аж. [tweetable]Зорчигч машиндаа суугаад хүрэх байршлаа зааж өгөхөөс өөр үйлдэл хийхгүй[/tweetable] бөгөөд жижиг дэлгэцэн дээр цаг агаарын байдал, одоогийн хурд, замын тухай мэдээлэл гардаг. Машинд аюул ослын үед зогсоох товчлуур бий. Цахилгаан мотор нь одоогоор 40 км/цагийн хурдтай явахаар хязгаарлагдаж байгаа. Машинд суурилуулсан программ нь бусад тээврийн хэрэгслүүд, явган зорчигчид, замын тэмдэг болон гэрэл дохио цаашлаад замын ажил, хазайлт, мотоциклтой хүний үйл байдал зэргийг ялган таньж, анализ хийх чадвартай. [tweetable]Google-ийн шинэ машин ганцхан жилийн дараа гэхэд 100 ширхэг үйлдвэрлэгдэх юм[/tweetable] байна.

Google-ийн шинэ машин жолооны хүрд, хааз тоормозын гишгүүргүй бүтээгджээ 1

Google-ийн шинэ машин жолооны хүрд, хааз тоормозын гишгүүргүй бүтээгджээ 2

Google-ийн шинэ машин жолооны хүрд, хааз тоормозын гишгүүргүй бүтээгджээ 3

Google-ийн шинэ машин жолооны хүрд, хааз тоормозын гишгүүргүй бүтээгджээ 4
[embedyt]http://www.youtube.com/watch?v=CqSDWoAhvLU[/embedyt]

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

  1. M

    2014/05/30 at 10:25

    uitgartai. yag hugshchvvded zoriulj gehdee osol garwal hen hariutslaga huleeh ym boldoo

  2. M

    2014/05/30 at 14:39

    Харин Яах Болдоо

  3. шүрээ

    2014/05/30 at 16:43

    оо ямар гоёын бээ машинаа дуудаад л дотор нь суугаад л хүрэх газраа хүрчихнэ ёоооё

  4. fak da poliz

    2014/05/30 at 16:44

    mongold hezee neg tsagt orj iresei irvaa tsagdaa nariin hereg bhgui bolno

  5. гт

    2014/05/30 at 16:44

    gertee sogtuu harihad asyydalgui shan bolohnee haha

  6. Hugo

    2014/05/30 at 17:03

    Goe l yum bn a

  7. haruusal

    2014/05/31 at 01:05

    uutsan yvj bhad tsagdaa zogsoogood heleh uggui.. Jolooch ni bish bhad yaltai ch bilee hahs.

  8. Зочин

    2014/05/31 at 03:54

    Zugeer l ed yum manaid bol odoohondoo hereggui bh tugjeend yvj chadahgui boon daraa bolhiin bishuu osol garval daatgal l hariutsah bhdaa

  9. Зочин

    2014/06/27 at 22:35

    hogshin hun bolon hogjliin berhsheeltei humuust goy l um bn

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *