Бидний амьдралыг өөрчлөх орчин үеийн 10 бүтээл

0

Олны өгүүлж буйгаар бид хуучин хувилбарууд нь хэрэглээнээс гарч, шинэ технологиуд бүтээгдэн бий болох өндөр технологийн эрин рүү шилжиж байгаа аж. Дараах бүтээлүүд нь дэлхий ертөнцийг сайн талаар өөрчлөн хувиргах эрчимтэй технологийн хувьслын дунд байгаа бидний амьдралд ойрын ирээдүйд нэвтэрч, үр дүнгээ өгч эхлэх аж. [tweetable]Хүн төрөлхтний амьдралыг өөрчлөх орчин үеийн 10 бүтээл[/tweetable]тэй танилцах нь илүүдэхгүй гэж бодож байна.

1. Argus II Retinal Prosthesis System – Нүдний торлог бүрхэвчний хиймэл систем
Бидний амьдралыг өөрчлөх орчин үеийн 10 бүтээл 2
Second Sight-ийн бүтээсэн [tweetable]энэхүү төхөөрөмж нь хэсэгчлэн эсвэл бүрэн харалган болсон харааг сэргээх аж[/tweetable]. Төхөөрөмж жижиг видео камерын цуглуулсан зургуудыг дижитал удирдамж болгон хувиргасныхаа дараа хэрэглэгчийн нүдэнд суулгасан суулгац руу шилжүүлэх юм байна. Суулгац хүлээн авсан мэдээллээ электрод цуваа руу илгээснээр энэ нь харааны мэдрэлийн судсаар дамжуулан тархи руу мэдээллийг илгээх юм аж. Дэлхийн харааны бэрхшээлтэй иргэдийн амьдралыг өөрчлөх гайхалтай бүтээлийг аль болох хурдан бодит зүйл болоосой гэж хүлээх л үлдээд байгаа юм.

2. Myo
Бидний амьдралыг өөрчлөх орчин үеийн 10 бүтээл 3
Гарын боолт хэлбэрийн энэ төхөөрөмжийн мэдрэгчүүд нь хүний булчин дахь хөдөлгөөнийг мэдэрснээр Bluetooth-ээр дамжуулан цахилгаан хэрэгслийг утасгүйгээр удирдах боломжийг олгох юм. Дохио зангааны удирдлагын шинэ үе Myo нь Windows болон Mac OS, iOS үйлдлийн системүүдийг дэмжиж ажилладаг бөгөөд удахгүй Android-ыг дэмжиж ажилладаг болох юм байна. 150 долларын үнэтэй [tweetable]энэ бугуйвчин төхөөрөмж амжилттай болвол камер дээр суурилсан дохио зангаа танигчийн төгсгөл ирнэ гэсэн үг[/tweetable] билээ.

3. Google Glass
Бидний амьдралыг өөрчлөх орчин үеийн 10 бүтээл 4
Ухаалаг гар утас болон фото аппарат, видео камерыг халах шинэ төхөөрөмж гэгдэж буй Google Glass-ын хэрэглэгчдийн зүгээс хүн болгон өөрийг чинь ширтэх аймшигтай мэдрэмжээс бусдаар үнэхээр гайхалтай сайн гэсэн үнэлгээг өгч байгаа юм.

4. Цэвэр ус үйлдвэрлэх сурталчилгааны самбарууд
Бидний амьдралыг өөрчлөх орчин үеийн 10 бүтээл 5
Орчин үеийн нийгэмд зар сурталчилгаа гэдэг зүйл ус шиг л чухал зүйл болсон. Перугийн Лима хотод тус улсын инженер технологийн их сургууль болон Mayo DraftFCB агентлагийн бүтээсэн ер бусын сурталчилгааны самбар байрладаг. [tweetable]5 шүүлтүүрийн төхөөрөмж бүхий энэ сурталчилгааны самбар Лимагийн агаарын чийгнээс өдөрт 98 литр ус гаргадаг[/tweetable]. Перугийн хамгийн олон хүн амтай хотыг ундны цэвэр усаар хангахаас гадна энэ самбарын гүйцэтгэдэг өөр нэг үүрэг нь хүүхдүүдийг инженерийн шинжлэх ухаанд дур сонирхолтой болгох аж.

5. Ухаалаг бугуйн цаг
Бидний амьдралыг өөрчлөх орчин үеийн 10 бүтээл 6
Pebble бол олон нийтэд зориулагдан худалдаалагдах боломжтой болсон анхны ухаалаг бугуйн цаг юм. Уламжлалт бугуйн цагны үүргийг гүйцэтгэхээс гадна iOS эсвэл Android үйлдлийн систем бүхий ухаалаг гар утас, таблетуудтай холбогдох давуу талыг агуулсан энэ цаг утас, компьютер гэх мэт төхөөрөмжүүдгүйгээр мэдээлэл авах боломжийг олгох аж. Түүнээс гадна энэ цагийг үйлдвэрлэгч цагийг хэрэглэхэд илүү сонирхолтой байлгах үүднээс өөрийн гэсэн app store-ыг ч бүтээжээ.

6. 4K зурагтнууд
Бидний амьдралыг өөрчлөх орчин үеийн 10 бүтээл 7
[tweetable]HDTV-нээс 4 дахин илүү нягтаршилтайгаар дүрсийг харуулах энэ зурагт[/tweetable]ны үнэ одоогоор элит ангиллынханд л илүү боломжтой байгаа ч дараагийн үеийн бүтээгдэхүүнүүд нь айл бүхэнд байх боломжтой болох өдөр ирэх нь гарцаагүй юм. Одоогоор 4K зурагт 5,000-24,000 долларын үнээр үнэлэгдэж байгаа аж.

7. Parallella
Бидний амьдралыг өөрчлөх орчин үеийн 10 бүтээл 8
Энгийнээр хэлбэл энэ суперкомпьютер дундаж хүн бүрт зориулагдсан. Компьютерын өөрчлөлтийг авчрах энэ компьютерыг бүтээгчид хувьслын нэг хэсэг болох боломжийг хүн бүрт олгож байгаа аж. Голограммын дэлгэц, үг яриа таних функц гээд [tweetable]илүү ухаалаг болсон энэ компьютерын хамгийн гайхмаар зүйл нь 99 долларын үнэ[/tweetable]эр үнэлэгдэж байгаа явдал юм.

8. Oculus Rift
Бидний амьдралыг өөрчлөх орчин үеийн 10 бүтээл 9
Виртуал реалити энэ төхөөрөмж видео тоглоомын үйлдвэрлэлд эрс өөрчлөлт авчирч байгаа юм. [tweetable]Илүү бодитой тоглоомын мэдрэмжийг тоглогчдод мэдрүүлэх Oculus Rift[/tweetable] дуулга гайхалтай дизайн болоод графикын багтаамжаараа гайхагдаж байгаа билээ.

9. Wing Roller Coasters – Далавчин галзуу хулгана
Бидний амьдралыг өөрчлөх орчин үеийн 10 бүтээл 10
Галзуу хулганы явах замын хажуу талд байрласан байрлал нь галзуу хулгана дээр суусан [tweetable]зорчигчдод яг л нисэх онгоцны далавчин дээр суугаад явж байгаа мэт мэдрэмжийг төрүүлэх аж[/tweetable]. [tweetable]Одоогоор дэлхий дээр 5-хан ширхэг байгаагаас 3 нь Америкт байгаа[/tweetable].

10. Шүдний мэдрэгч
Бидний амьдралыг өөрчлөх орчин үеийн 10 бүтээл 11
Хүүхдүүд төдийгүй томчуудын хувьд ч шүдний эмчид очно гэдэг ихээхэн зориг шаардсан хэрэг байдаг. Бүх насны хүмүүст шүдний эмчээс айх айдас байдаг. Шүдний эмчид очигчдын тоог яаж хязгаарлаж болох бол? Tufts University-гийн эрдэмтэд шүд шалгах нимгэн мэдрэгчийг бүтээсэн нь шүдний эмчид очигчдын тоонд хязгаарлалт хийх боломжийг олгожээ. Энэхүү [tweetable]шүдний мэдрэгч нь чулуужилт, хорхойтох болон ямар нэгэн халдварыг мэдрэх бөгөөд[/tweetable] шаардлагатай үедээ л шүдний эмчийг зорих боломжтой болсон байна.

7
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. orgil

    2014/05/30 at 16:39

    agaariin chiignees tsever us gargadag buteel bol uneheer gaihamshigtai zuil bna

    chiigleg uur amisgaltai ornuud tsever usaar tasrahgui gesen ug.

  2. гт

    2014/05/30 at 16:40

    гоё мэдээллүүд байна баярлалаа

  3. Зочин

    2015/02/27 at 19:52

    us gargadag tuhuurumj gaihaltai yum gehdee chiigtei yum chine us oirhon baigaagiin temdeg bh tsul gazar chadahgvi n haramsaltai

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *