Арааны шүлс асгарам амтат хоолнуудын гиперреалист зургууд

0

Арааны шүлс асгарам амтат хоолнуудын гиперреалист зургуудГиперреалист зураач Том Мартин /Tom Martin/-ы зургуудыг харсан хэн ч бай амттай хоол зоогнуудын өндөр нягтаршилтай сайн гэрэл зураг байна гэж андуурах нь гарцаагүй. Гэхдээ гайхмаар детальчлан зурсан эдгээр зургуудыг Том Мартин гараар зурсан юм. Дор хаяж 1 метр өргөнтэй байдаг Томын зурагнууд 27,000 доллар хүртэлх үнээр зарагддаг. Сүүлийн хэдэн жилийг гайхалтай урлагийн бүтээл туурвихад эрчимтэй зарцуулж байгаа 26 настай уран бүтээлч эрхмийн зурсан хоол хүнсний зурагнуудын дунд тослог бургер, пицца гэх мэтийн түргэн хоолны зураг байхгүй байгааг анзаарч болно. Учир нь тэрээр эрүүл хоол, эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэдэг фитнессийн идэвхтэй сонирхогч юм байна. Нэг зургийг зурахад хоёр сарын хугацааг зарцуулдаг Английн Ротердам хотын залуу оршин суугч Том Мартин хөнгөнцагаан болон модон хавтан дээр акрил будаг болон нарийн бийр, шүршдэг будаг ашиглан зургаа зурдаг ба зурах зүйлийнхээ гэрэл зургийг харж зурдаг аж. Дашрамд дурдахад 10-р сарын 9-нөөс 11-р сарын 2-ныг хүртэл Лондонгийн Плас Уан Галерей /Plus One Gallery/-д хамгийн сүүлд зурсан зургуудаа дэлгэн үзүүлэх учир тухайн үед Лондонд байгаа үзэгчид маань Том Мартины гиперреалист зургуудыг бодитоор үзэх боломжтой юм.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2013/10/01 at 14:42

    amid printer

  2. Зочин

    2013/10/01 at 15:27

    8 :)

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *