Нэг мотоциклчныг мөргөснөөсөө болж, мотоциклчдын бүлгийнхэнд хөөгдөж, цохиулжээ

0

Нэг мотоциклчныг мөргөснөөсөө болж, мотоциклчдын бүлгийнхэнд хөөгдөж, цохиулжээӨчигдөр буюу 2013 оны 9-р сарын 30-нд Нью Йоркын хурдны зам дээр Ренж Ровер /Range Rover/ маркын машинтай гэр бүлийнхнийхээ хамт явж байсан Алексиан Лиен /Alexian Lien/ тус замаар явж байсан мотоциклчдын цуваанд явсан нэг мотоциклчныг санамсаргүй мөргөснөөсөө болж, машинаа эвдүүлж, мотоциклчдод хөөгдөн эцэс сүүлд нь эхнэр, таван сартай хүүхдийнхээ өмнө тэдэнд зодуулсан байна. Мотоциклчдын хувьд жил бүр болдог мотоциклчдын цугларалтанд оролцож байсан ба тэд маш замбараагүй явж байснаас болж, Лиен урд талд нь явж байсан мотоциклчныг санамсаргүй мөргөж орхижээ. Лиен замаас гарч зогссон боловч зарим мотоциклчид машиныг нь эвдэж эхэлсэн учир гэр бүлийнхнийхээ аюулгүй байдалд санаа зовж, айсан Лиен машинаа асаан тэнд байсан зарим мотоциклчид, мотоциклынх нь дээгүүр гарч давхин зугтсан байна. Гэвч эцэстээ Манхэттэны замын бөглөрөл дунд мотоциклчдод гүйцэгдсэнээр мотоциклчид түүний машин руу халдаж, жолоочийн талын болон ар талын хаалганы цонхыг хагалахыг оролдож, түрэмгийн авирлажээ. Лиенгийн таван сартай хүүхэд нь арын суудалд, харин эхнэр Рослин Нг /Roslyn Ng/ нь урд талын зорчигчийн суудалд сууж явсан байна. Нүүр болон биедээ урагдал авсан Лиенгийг эмнэлэгт хүргэсэн ба Нью Йоркын цагдаагийн газрын төлөөлөгчийн мэдэгдсэнээр түүний биед өөр ноцтой хохирол, гэмтэл учраагүй гэнэ. Одоогоор баривчлагдсан хүн байхгүй, цагдаа нар хэргийг шалгаж байгаа аж. Тэнд байсан мотоциклчдын нэгнийх нь дуулганд байсан камерт бичигдэн үлдсэн энэ бичлэгийг Австралийн Мельбурн хотоос GIXXARDR гэсэн нэрээр өнөө өглөө нийтэлсэн мотоциклчны хэлснээр нэг мотоциклчин нас барсан гэж байгаа ч цагдаа нар үүнийг худал гэж мэдэгджээ. Энэ бичлэг нь олон арван коммент цуглуулсны олонх нь Лиенийг дэмжсэн байсан бөгөөд “Хэн ч байсан ингэж зугтах байсан, дур зоргоороо авирласан 100 мотоциклчдын дунд зогсох тэнэг хүн байхгүй” гэх мэтээр бичсэн байна. Мөн Нью Йорк хот мотоциклчдын жил бүрийн энэ үйл явдлыг хориглосон гэсэн коммент ч байжээ.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2013/10/01 at 19:35

    xx

  2. Зочин

    2013/10/02 at 16:02

    uhsen bhaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *