2014 оны хамгийн үнэтэй 10 Bugatti машин

0

Ettore Bugatti-гийн үүсгэн байгуулсан Bugatti компани бол Германы автомашин үйлдвэрлэгч Volkswagen компаний эзэмшдэг тансаг зэрэглэлийн авто брэнд юм. Volkswagen компани тус брэндийг 1998 онд өөрийн болгосон бөгөөд Bugatti-г бүтээгчид нь өөрийн бүлэг дотроо хамгийн хүсүүштэй, гайхалтай загваруудыг бүтээдэг байна. [tweetable]Өөрийн гэсэн Bugatti машинтай болох хүслээ биелүүлэх боломж олон хүнд олддоггүй боловч дэлхийн хэт баян хүмүүс энэ машиныг хөлөглөн зугаацдаг[/tweetable]. Jay-Z, Lil Wayne, Tom Brady, Jay Leno тэргүүтэй олон алдартнууд Bugatti машин эзэмшдэг ба энэ машин нь ердийн баян хүмүүст зориулагдаагүй аж. Дэндүү үнэтэй энэ машинуудын дотроос 2014 оны хамгийн үнэтэйгээр тодорсон загваруудыг энд танилцуулж байна.

10. Bugatti Veyron 16.4 Grand Sport – $1,900,000
2014 оны хамгийн үнэтэй 10 Bugatti машин 2
Цөөн тоогоор үйлдвэрлэгдсэн энэ Veyron 2008 онд Pebble Beach Concours d’Elegance дээр анх танилцуулагдсан. 150-хан ширхэг үйлдвэрлэгдсэн загварын эхний 50 ширхэг нь Bugatti-гийн бүртгэгдсэн худалдан авагчдын өмч болжээ. 0-100 км/цагийн хурдыг 2,7 секундэд авдаг энэ машины дээд хурд 407 км/цаг аж.

9. Bugatti EB18/3 Chiron Concept – $2,000,000
2014 оны хамгийн үнэтэй 10 Bugatti машин 3
Fabrizio Giugiaro-гийн бүтээсэн 1999 оны энэ концепци машин уралдааны машины жолооч Louis Chiron-ы нэрээр нэрлэгджээ. 330 км/цагийн дээд хурдыг гаргах энэ машин 0-100 км/цагийн хурдыг 4,3 секундэд авдаг.

8. Bugatti EB218 Concept – $2,000,000
2014 оны хамгийн үнэтэй 10 Bugatti машин 4
4 хаалгатай энэхүү суудлын машин 0-100 км/цагийн хурдыг 4,5 секундэд авдаг. 6,3 литрийн W18 AWD хөдөлгүүр нь 555 морины хүчтэй ба 300 хүртэл км/цаг хурдална. 1999 оны Женевийн мотор шоун дээр анх танилцуулагдсан.

7. Bugatti EB118 Concept – $2,000,000
2014 оны хамгийн үнэтэй 10 Bugatti машин 5
Bugatti Automobiles S.A.S-ын анхны концепци энэ машин 1998 оны Парисын мотор шоун дээр танилцуулагдсан. 6,3 литрийн 555 морины хүчтэй W18 AWD хөдөлгүүр бүхий энэ машин 320 км/цаг хүртэл хурдална.

6. Bugatti 16C Galibier Concept – $2,150,000
2014 оны хамгийн үнэтэй 10 Bugatti машин 6
Bugatti-гийн хамгийн гоёмсог загвар бүхий 5 хаалгатай энэ машин 2009 онд Францад болсон зөвхөн урилгатай зочид оролцдог шоун дээр танилцуулагдсан. Тансаг байдлын төгс жишээ болсон энэ машин дэлхийн хамгийн тансаг суудлын машин гэгддэг. 8 литрийн багтаамжтай, 800 морины хүчтэй W16 AWD хөдөлгүүр нь 350 км/цаг хүртэл хурдлах ба 0-100 км/цагийн хурдыг 3-хан секундэд авдаг байна.

5. Bugatti Veyron Mansory Linea Vincero – $2,200,000
2014 оны хамгийн үнэтэй 10 Bugatti машин 7
0-100 км/цагийн хурдыг 2,5 секундэд авдаг энэ машины 8 литрийн 1109 морины хүчтэй W16 AWD хөдөлгүүр нь 407 км/цаг хүртэл хурдална.

4. Bugatti Veyron 16.4 – $2,550,000
2014 оны хамгийн үнэтэй 10 Bugatti машин 8
2005 онд анх танилцуулагдсан энэ машины үйлдвэрлэл 2011 оны хүртэл үргэлжилсэн. 8 литрийн 1001 морины хүчтэй W16 AWD хөдөлгүүр нь 0-100 км/цагийн хурдыг 2,46 секундэд авдаг. Дээд хурд нь 407 км/цаг.

3. Bugatti EB 18/4 Veyron Concept – $3,000,000
2014 оны хамгийн үнэтэй 10 Bugatti машин 9
Энэ машин 1999 онд Токиогийн авто шоун дээр танилцуулагдсан ч үйлдвэрлэл нь 2005 эхэлсэн. Анхны Veyron нь Pierre Veyron-ы дараагаар нэрлэгдсэн. 340 км/цаг хүртэл хурдлах энэ машины 6,2 литрийн 555 морины хүчтэй W18 AWD хөдөлгүүр нь 0-100 км/цагийн хурдыг 4,2 секундэд авдаг.

2. Bugatti Veyron Grand Sport Vitesse – $3,000,000
2014 оны хамгийн үнэтэй 10 Bugatti машин 10
Vitesse нь Super Sport хөдөлгүүртэйгээрээ энгийн Grand Sport-оос ялгаатай. 8 литрийн 1200 морины хүчтэй W16 AWD хөдөлгүүр нь 410 км/цаг хүртэл хурдлах ба 0-100 км/цагийн хурдыг ердөө 2,6 секундэд л авдаг.

1. Bugatti Veyron 16.4 Super Sport – $4,000,000
2014 оны хамгийн үнэтэй 10 Bugatti машин 11
Хүч чадал болон гоо сайхны төгс нэгдэл болсон энэ машины 8 литрийн 1200 морины хүчтэй W16 AWD хөдөлгүүр нь 431 км/цаг хүртэл хурдална. 0-100 км/цагийн хурдыг 2,2-хон секундэд авна.

1
ТэнэглэлТэнэглэл
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Super Cars

    2014/11/03 at 18:54

    Koenigsegg talaar delgerengui yailbar beldej uguuch pls

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *