Эмэгтэй хүн бүрийн зайлшгүй мэдэж байх ёстой, хөxний хорт хавдрын эхэн үед илрэх 10 шинж тэмдэг

2

Заавал унш!

Сүүлийн жилүүдэд хөxний хорт хавдар гэсэн оноштой эмэгтэйчүүдийн тоо эрс нэмэгдэх болжээ.

Энэ аймшигтай өвчнийг аль болох эрт илрүүлэх хэрэгтэй. Тиймээс эмэгтэй хүн болгон хөxний хорт хавдрын үед илрэх анхны шинж тэмдгүүдийг мэдэж байвал зохино. Өвчнийг хэдий хэр эрт илрүүлж чадна, төдий чинээ эмчилгээ амжилттай болох юм.

Хөxний хорт хавдраар арван эмэгтэй хүн тутмын нэг нь өвдөж, өвчтөний 28 хүн тутамд нэг нь нас барж байна. Энэ аюулт өвчин 40-өөс дээш насны эмэгтэйчүүдийн дунд элбэг байгааг судалгаагаар илрүүлжээ.

Таны мэдэж байх ёстой эхэн үеийн 10 шинж тэмдэг:

1. Хөxнөөс шингэн гарах

Хэрвээ хөxнөөс хааяа ч болов шингэн (ямар ч өнгөтэй байж болно: цайвар, өнгөгүй, цусны эсвэл идээтэй ногоон гээд) гарч байвал яаралтай эмчид хандан зохих шинжилгээ хийлгэх шаардлагатай. Хөxнөөс ялгарах шингэн нь сарын тэмдгийн мөчлөгөөс хамаарч эсвэл үл хамаарсан ч байж болно.

2. Хөx чангарах

Гэхдээ шууд хэлэхэд хөx чангарах нь сандрах шалтгаан болохгүй. Ихэнх тохиолдолд хоргүй хавдар байх нь элбэг бөгөөд эмчилгээ нь үр дүнтэй болдог.

Хөx хатуурч байгаа эсэхийг өөрөө шалгах боломжтой. Тийм учраас эмэгтэй хүн болгон өөрийн наснаас үл хамааран хөxөө үе үе давтамжтайгаар шалгаж заншвал зохино. Бусдын тусламжгүйгээр гэртээ шалгахад л хангалттай. Хэрвээ хөx хаа нэгтээ хатуурч чангарсан байвал тоолгүй орхиж огт болохгүй – эмчид үзүүлээрэй.

3. Үрэвсэл эсвэл хөx загатнах

Хорт хавдрын үед арьсны өнгө хавдартай хэсэг дээрээ цайвар ягаан эсвэл бүр улаан хүрэн өнгөтэй болж хувирдаг. Өнгө хувирахын зэрэгцээ арьс хуурайшиж загатнах, бамбайх зэрэг шинж тэмдэг илэрч болно.

Гараа толгой дээрээ өргөхөд хөxний арьсанд уналт буюу “жүржийн хальс” шиг болж байвал, мөн анхаарал татахуйц үрчлээ, нугалаас гарч байвал яаралтай эмчид хандахыг зөвлөж байна.

4. Нуруугаар өвдөх

Нурууны дээд хэсгээр буюу хөxний эсрэг талаар өвдөнө.

Хавдар нь нуруу өвдөхөд хүргэдэг. Хавдар томорч мэдрэлийн захууд дээр дарахын зэрэгцээ ясны эрүүл байдлыг эвддэг ажээ.

5. Хөxөөр өвдөх

Хөx хөндүүрлэх эсвэл өвдөж байгаа болгоныг шууд хорт хавдартай холбон үзэж болохгүй. Гэхдээ таагүй өвчин мэдрэгдэж байвал анхаарах л ёстой шинж тэмдэг юм. Сарын тэмдгийн мөчлөгийн үеэр эмэгтэй хүний хөx хөндүүрлэдэг, тиймээс энэ өвчнүүдийг ялгаж сурах хэрэгтэй юм.

6. Хөxний толгойн хэлбэр алдагдах

Хөxний хорт хавдар туссан өвчтөнүүдийн хөxний хэлбэр алдагддаг: унжсан эсвэл бүр эсрэгээрээ дээш татагдана. Мөн хөxний толгой шигдэн хэлбэрээ алдаж байгаа нь аюулын дохио болно. Өвчин хэдий хэр хүндэрнэ, төдий чинээ хөxний толгой шигддэг байна.

7. Хөxний хэмжээ өөрчлөгдөх

Дээр дурдсанаар бол хөxний хэмжээ өөрчлөгдөх нь хорт хавдрын шинж тэмдэг болно. Энэ нь хэлбэрийн бүхий л өөрчлөлтүүдтэй шууд хамаатай (ялангуяа нэг хөx), унжийх, хоёр хөxний хэмжээ харилцан адилгүй байх зэрэг.

8. Булчирхай ихээр зангирах

Хорт хавдраар өвдөж байгаагийн анхны шинж тэмдэг – суга орчмын булчирхайнууд зангирч хатуурах юм. Булчирхай зангирч өвчин мэдрэгдэнэ.

9. Хөxний арьс өөрчлөгдөх

Хөxний хорт хавдар нь арьсыг эд эсийн хэмжээнд үрэвсүүлдэг тул бүтцэд өөрчлөлт явагдана. Өөрчлөлт явагдаж байгаа шинж тэмдгүүд гэвэл хөxний толгойн эргэн тойрны арьс загатнаж хагарах, тууралт гарах, наранд ихээр түлэгдсэн мэт болох, хөxний аль ч хэсгээр арьс зузаарч болно.

10. Хөxний толгой хэт мэдрэг болох

Хөxний хорт хавдрын түгээмэл шинж тэмдэг – хөxний толгой цочрох эсвэл хэт мэдрэг болдог. Өвчин мэдрэгдэнэ, мөн хавагнах зэрэг өөрчлөлтүүд гарна. Эдгээрээс гадна хөxний толгой хагарах эсвэл шархалж болно.

Энэхүү жагсаалтыг бүх ойр дотны эмэгтэйчүүдтэйгээ хуваалцаарай!

15
ГайхмаарГайхмаар
12
ХарамсалтайХарамсалтай
7
ГоёГоё
6
Ха ХаХа Ха
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХөөрхөнХөөрхөн
4
БурууБуруу
3
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Usukhbayar Erdenetsogt

    Usukhbayar Erdenetsogt

    2019/08/12 at 20:12

    Bymba Uranbileg Ө. Азаа

  2. М. Номинэрдэнэ

    М. Номинэрдэнэ

    2019/08/14 at 14:07

    Terbishsuh Uugaanaa Oyun Erdene М. Амина Togosoo Toogii Bolormaa Choijilsuren

  3. Д. Орчлон

    Д. Орчлон

    2019/08/14 at 23:51

    Б. Энхцэцэг

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *